Шим мандал
Дэлхийн амьд бие, түүний ул мөр тархсан орон зайг шим мандал гэнэ. Австрийн геологич Э. Зюссийн анх 1875 онд шинжлэх ухаанд оруулсан энэ нэр томьёог оросын эрдэмтэн В. И. Вернадский жинхэнэ шинжлэх ухааны үндэстэй сургаал болтол хөгжүүлсэн. Тэрбээр 1926 онд хэвлүүлсэн "Биосфер" гэдэг сонгодог бүтээлдээ биосферийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн үйл ажиллагаа, үүргийг тодорхойлжээ. Биосфер нь хий мандал, усан мандал, чулуу мандал хэмээх гурван бүрхэвчээс бүрдэнэ.