Шар гэр - Хулсаар барих түр зуурын хэрэгцээний оромжийг шар гэр хэмээн нэрлэж заншсан. Монголчууд эрт дээр үеэс хулс хадах, түүнийг хэсэг хэсгээр багцлан боох, сүлжих, хэрэх аргаар хүний суух, аж төрөх оромжны зүйл хийж ирэв. Мөн орд(нүүдэлчдийн зочин, гийчин хүлээн авах ордон) гэрийг ч хүртэл хулсаар хийж маш гоё маш гоё чимэглэл бүхий байсныг үзэж ангилан бичсэн хүн бол Марко Поло юм. Шар гэр хэмээн нэрлэх оромжийг хулснаас гадна өвсөөр ч хийдэг арга бас байжээ.

Шар гэрийг дан өвсөөр барих бус, мөн модны нойтон гишүү, бургас зэргийг тохирох хэмжээгээр бэлтгэж, чийгтэй байхад нь залан матийлгаж хооронд нь сүлжих, хэрэх зэргээр шивээ(хана) үйлдэж тэр шивээг газар дээр босгоод, түүний гадна талаар нь багцлаж боосон өвсөө хучиж барьдаг аж. Ийм аргаар барих өвсөн оромжийг мал оторлох, тариа тарих, услах, ан ав хийх зэрэгт хэрэглэж байсан.[1]

Ашигласан материал

засварлах
  1. [С.Бадамхатан, Г.Цэрэнханд, Г.Батнасан, Ц.Аюуш, Т.Дисан, Д.Тангад, Д.Нансалмаа, Г.Мэнэс - БНМАУ-ын угсаатны зүй 1 - 1987 - хуудас 143]