Шаргалжуут рашаан сувилал

Шаргалжуут рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байгалийн эмчилгээний хүчин зүйлийн хамгийн том орд болох Шаргалжуутын бүлэг рашааныг түшиглэн байгуулагдсан аялал жуулчлал, сувиллын цогцолбор газар юм. Энэ цогцолборт рашаан эмнэлэг, нөхөн сэргээх эмнэлэг зэрэг эмчилгээ сувилгааны иж бүрэн үйлчилгээтэй эмнэлэг, амрагч сувилуулагчдыг хүлээн авах өвөл зуны байр, эко буудал, өдөрт 6 удаа хоол цайгаар үйлчлэх хоол зоогийн газар, ресторан, амралт чөлөөт цагийн арга хэмжээ зохион байгуулах спортын талбай, диско клуб, караоке бар, рашаан амралтын талбай, диско клуб, караоке бар, рашаан амралтын талбай, лоунж бар /их гэр/, жуулчны бааз зэрэг байдаг.

Далайн түвшнээс дээш 2150 метрийн өндөрт, Хангайн нурууны өвөр хэсэгт Шаргалжуутын хөндийд байрладаг. 40-96 градус 300 гаруй булагтай, 10 га талбайг хамран урсдаг Монголын хамгийн том рашаан орд юм. Шаргалжуутын рашааныг анх 7-р зуунд Хиргисүүд өвчин эмгэгээ анагаан илааршуулахад хэрэглэж байсан талаар түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Үүнээс хойш 17-р зуунд Ламын Гэгээн зэрэг Монголын ихэс дээдсүүд Энэтхэгээс эрдмийн хүн урьж авчиран 3 даян хийж судлан эмчилгээний боть гаргаж анх системтэйгээр эмчилгээ үйлчилгээнд ашиглаж ирсэн. 1954 онд Нэгдэл дундын амралт нэртэйгээр сувилал үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл тасралтгүй 63 жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.


ЛАВЛАХ УТАСНЫ ДУГААР: 7743 7777


Wellness resort
Winter in Shargaljuut Rashaan suvilal, hot springs bio atmosphere
Wellness resort
Shargaljuut Wellness resort Autumn view

Шаргалжуут рашаан сувилалын тухай

засварлах

Эрүүл мэндийн яамнаас “Магадлан итгэмжлэгдсэн” эрүүл мэндийн баталгаат үйлчилгээ үзүүлдэг улсын үйлчилгээтэй рашаан сувилал, аялал жуулчлалын байгууллага ба өнөөг хүртэл 62 жил тасралтгүй ард түмэндээ үйлчилж байна.

  • Байршил:Шаргалжуут рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Шаргалжуут голын эрэг дээр байгалийн үзэсгэлэнт газар байрладаг.
  • Өндөрлөг нь:Далайн түвшнээс дээш 2150 м өргөгдсөн уулын энгэрт байрладаг.
  • Байгуулагдсан он:Анх 1954 онд Шаргалжуутын бүлэг рашааныг түшиглэн байгуулагдсан.
  • Шаргалжуутын рашаан нээгдсэн:VII зуунд хиргисүүд ашиглаж байсан XVII зуунд Ламын гэгээн Лувсанданзанжанцал, Өндөр гэгээн Занабазар нарын ихэс дээдсүүд хүн ардыг эмчилж сувилах зорилгоор судалж шинжилж эмчилгээний жаяг горимыг зохиосон түүхтэй.
  • Гол мөрөн:Түргэн урсгалт уулын гол Шаргалжуут нь өвөл ч урсаж байдаг Монгол орны хөлддөггүй ганц гол юм.
  • Уур амьсгал:Хангайн бүсийн уур амьсгалтай жилийн 4 улиралтай. Халуун рашааны ууршилтын нөлөөгөөр харьцангуй дулаан чийглэг уур амьсгалтай байдаг.
  • Хүчин чадал:Шаргалжуут рашаан сувилал нь зуны улиралд нэг ээлжиндээ 445 хүн, хүйтэн сэрүүний улиралд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай. Жилийн 4 улирал тасралтгүй ажиллана.
  • Засаг захиргаа:Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8-р баг Шаргалжуут тосгон.
  • Зам харилцаа:Баянхонгор аймгийн Эрдэнэ-цогт сумын нутагт Улаанбаатар хотоос 630 км зайтай оршдог ба 572 км засмал замаар 58 км сайжруулсан шороон замаар явж хүрнэ. Баянхонгор аймгаас 60 км яваад Шаргалжуутад ирнэ.
  • Холбоо харилцаа: Үүрэн холбооны Мобиком, Юнителийн сүлжээтэй. Unitel 3G
  • Нутаг орны бахархал:Рашаан усаараа, сарлагийнн сүрэг, сарлагийн сүү цагаан идээ, галт уулын чулуу ба ан амьтнаараа алдартай.
  • Шаргалжуутын сувиллын алдар цуу:Өвөрмөц микро уур амьсгал, Өвлийн -40oC хэмийн хүйтэнд урсаж байдаг гол, олон төрөл зүйлийн эмчилгээ сувилгаа, байгалийн ховор,сонин тогтоц, анагаах онцгой чанартай рашаанаараа алдартай.
  • Шаргалжуутын домог туульс:XVI-XVII зууны үеийн дуу, туульс, магтаал, домог яриа, түүх, шүлэг олон байдаг ба Болор цомын шилдэг яруу найрагч, зохиолч М.Хүрэлсүхийн “Шаргалжуут танаа” дуу олонд алдаршиж манай сувиллын сүлд дуу болсон.

Цахим холбоос

засварлах