Шанхайн метро (хятад. 上海地铁, пиньинь Shànghǎi Dìtiě,) -БНХАУ-ын Шанхай хотын гудамжны бус хурдны төмөр замтай нийтийн тээвэр буюу метро юм. Шанхай хотын метро нь дэлхийд хамгийн урт 743 км метро юм. Өдөрт 7 сая хүн тээвэрлэдэг байна.

Шанхайн метроны шугамын сүлжээний зураг.

Шанхай хот нь Бээжин, Тянзинь хотын араас 1993 онд метротой болсон Их газрын Хятадын гурав дахь хот юм. Өнөөгийн байдлаар Шанхайн метро нь "залуу" бөгөөд эрчимтэй хөгжиж 19 шугамтай (4 нэмж барьж байгаа бөгөөд шугам нь уртсаж буй) 743 км урт бөгөөөд 457 өртөөтэй ажээ. Шугамыг нэрлээгүй дугаарласан нь гадаад хүмүүст их хялбар байдаг ажээ.