Шампанск (Франц: Vin de Champagne) гэдэг нь оргилуун дарсны нэг төрөл юм. Амтат дарсны эх орон Францын Шампань мужаас оргилуун хүслийн бэлгэдэл болсон Шампанск мэндэлсэн түүхтэй. Олон улсын гэрээ ёсоор зөвхөн Шампань мужид үйлдвэрлэгдсэн оргилуун дарснууд л шампанск гэж нэрлэгдэх эрхтэй байдаг. Гэхдээ Монголд оргилуун дарсыг бүхэлд нь шампанск гэж нэрлэх нь бий.

Хундагатай шампанск

Ангилал

засварлах

Шампанск дарсыг сахарын агууламжаас нь шалтгаалж 6 төрөл болгон ангилдаг.

  • Extra-brut, Ultra-brut Энэ бол хамгийн хуурай нь юм.Ийм төрлийн 1л дарсанд ердөө 6грамм сахар агуулагддаг.
  • Brut 1л ийм дарсанд 15грамм сахар агуулагдана.
  • Extra-dry 15-20грамм сахартай
  • Sec 17-35грамм сахар бүхий хуурай дарс.
  • Demi-sec 33-50грамм сахар агуулсан хагас хуурай шампанск.
  • Doux Хамгийн их буюу 50грамм ба түүнээс дээш сахар орсон амтлаг,чихэрлэг дарс юм.

Цахим холбоос

засварлах
  Commons: Шампанск – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Шампанск – Энэ үгийг тайлбар толиос харна уу