Шагдаржавын Магван

Шагдаржавын Магван (1927 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн) Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн, 2003 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.

Тэрээр Завханы Улиастайн бага, дунд сургуульд сурч дүүргэсэн байна. Дараа нь Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй болоод Завхан аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд багш, захирал, Аймгийн намын хорооны 2-р нарийн бичгийн дарга хийсэн байна.

1961 оноос МАХН-ын Төв хорооны Соёл, үзэл суртлын хэлтэст зааварлагч, Соёлын хэлтсийн орлогч эрхлэгч байжээ.

МҮЭ-ийн Төв зөвлөлийн нарийн бичгийн дарга,

1969-1978 онд Монголын Биеийн Тамир, Спортын Эвлэлийн Төв зөвлөлийн дарга бөгөөд МҮОХ-ны Ерөнхийлөгч байсан. Ажлаасаа халагдаад Шаазан ваарны үйлдвэрийн даргаар тус тус ажиллаж байсан.

1977-2007 онд Олон Улсын Олимпын Хорооны гишүүн, 2007 оноос Олон Улсын Олимпын хорооны Хүндэт гишүүн, 2009 оноос Монголын Олимпын Түүх Судлалын Нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Ш.Магван 1972 оноос хойш зохиогдсон өвөл, зуны бүх Олимпын наадмууд, ОУОХ-ны бүх чуулган, их хурлуудад оролцжээ.