Чэн Хань
Чэн Хань (хятадаар: 成汉; пиньинь: Chénghàn) бол (304-347) оны хооронд одоогийн Сычуань мужийн нутагт Арван зургаан улсын үед оршин тогтнож байсан улс юм. Энэ улсыг Ба үндэстэний Ли овогт Ли Шион байгуулжээ. Ли Шион бээр улсын нэрээ анх Чэн 成 гэж тунхаглаж байв, 338 онд 4 дэх ван Ли Шоу улсын нэрийг Хань 漢 гэж өөрчилснөөр хожуу үеийн түүхчид Чэн Хань, Чэн, Хожуу Шу гэж янз бүрээр бичдэг болсон. 347 онд Жинь улсад эзлэгдсэн.