Чулым ястан
Оросын хойд нутаг Сибирьт Чулым ястан амьдардаг. Одоо тэднээс ердөө 355 хүн л үлджээ. Эдгээр хүмүүс өвөг дээдсийнхээ уламжлалыг хадгалж, чулым хэлээр ярихыг хичээдэг. Гэвч энэ хэл удаан хугацааны турш бичиг үсэггүй байсан бөгөөд одоогоос 10 гараадхан жилийн өмнө л цагаан толгой, толь бичигтэй болсон байна.
Чулымууд | |
Өнөөгийн байдал | |
---|---|
Нутаг орон | Орос —382 |
Хэл аялга | Чулым хэл, Орос хэл |
Шашин шүтлэг | Үнэн алдартны шашин , Исламын шашин , Бөө мөргөл |
Төрөл холбоо | |
Ойр төрөл | Хакасууд ,Шор |
Тэдний гол амь зогоодог салбар нь газар тариалан, үхэр аж ахуй юм. Чулымчууд дээрх аргаар боловсруулсан бүтээгдэхүүнээ өөрсдийн хэрэгцээнд ашиглахаас гадна бусад нутгуудад борлуулдаг.
Чулымчууд уламжлалт ардын аман зохиол, гар урлалаа өнөөдрийг хүртэл хадгалсаар иржээ. Тэд мод, хусны холтсоор төрөл бүрийн зүйлс урладаг. Ихэнх чулымчууд Красноярск мужийн Пасечное тосгонд амьдардаг боловч энэ газарт хоёрхон гудамж байдаг бөгөөд дэд бүтэц байхгүй.