Чулуунбатын Мөнх-Эрдэнэ

Чулуунбатын Мөнх-Эрдэнэ (* 1975 онд Улаанбаатар хотод төрсөн) нь монголын ятгач.

Мэргэжлийн замнал

засварлах

1988-1994 онд Хөгжим бүжгийн дунд сургууль буюу одоогийн ХБК-ийн ятга хөгжмийн ангид суралцаж төгссөн.
Төгсөх курсын оюутан байхдаа Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд багшлахаас гадна Морин хуурын чуулгад ятгачнаар, мөн УАДБЧ (ҮДБЭЧ) –д гоцлол хөгжимчнөөр тус тус ажиллаж байсан.
1996 онд ардын хөгжмийн “Эгшиглэн” хамтлагийн урлигаар Европын олон орноор айлчлан тоглож монгол ятгын гайхамшигт тоглолтыг олон түмэнд таниулан сурталчилсан.
2000 онд Д. Ганпүрэвтэй хамтран “Бөртэ” хамтлагийг үүсгэн байгуулснаас хойш Герман улсад 2008 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж, дэлхийн 20 гаруй улсуудаар аялан тоглолт хийсэн.
2010 оноос Хөгжим Бүжгийн Коллежид ятгын багшаар ажиллаж байна.
Энэ хугацаанд хамтлагаараа болон гоцлолоор олон улсын хөгжмийн томоохон төслүүдэд оролцон хөгжим судлаач, шүүмжлэгч болон үзэгчдээс өндөр үнлэмж авч байсан.
2001 онд Малайзи улсад болсон “Rainforest” дэлхийн хөгжмийн наадамд өөрийн бурхан болсон багшдаа зориулж бичсэн “Дурсамж” зохиолоо тоглоход, хэвлэл мэдээллээр болон интэрнэтээр “Queen of Harp” буюу “Ятгын хатан хаан” хэмээн өргөмжлөн бичиж байсан.

Бие даасан тайлан тоглолтууд

засварлах
  • 2001 онд “Алтайд хөглөгдсөн Уянга”
  • 2002 онд “Мөрөөдлийн салхи”
  • 2004 онд “Хос Эрвээхэй” .
  • 2010 онд “Бөртэ”
  • 2012 oнд “Хатан ятга” бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтуудыг хийсэн.

Тоглосон том хэлбэрийн бүтээлүүд

засварлах
  • Ц. Чинзориг “Ятганд зориулсан Концерт”
  • Н. Жанцанноров “Ятганд зориулсан Концерт”
  • Н. Жанцанноров “Бяцхан дууль”
  • Н. Жанцанноров “Прелюдия”
  • Б. Шарав “Вариация Концертино”
  • Б. Шарав “Санхьюу гөлөм”
  • Б. Мөнхболд “Ятганд зориулсан Концерт”
  • Хэ Жин Хау, Чэн Канг “Хос Эрвээхэй”
  • Ч. Мөнх-Эрдэнэ “Дурсамж”
  • Х. Алтангэрэл “Хүслийн хязгаарт”
  • Л. Мөрдорж “Хаврын шувууд ирлээ”
  • Х.Алтангэрэл “Ятгын концерт”
  • Х.Мөнхертөнц “Ятгын концерт”

Уран бүтээлийн туршлага

засварлах

2004 онд Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимтэй хамтарч:

  1. • Ч. Мөнх-Эрдэнэ “Дурсамж”
  2. • Б. Шарав “Вариация”
  3. • Н. Жанцанноров “Ятганд зориулсан Концерт”
  4. • Хэ Жин Хау “Хос Эрвээхэй” зэрэг гоцлол бүтээлүүдээр “Хос Эрвээхэй” CD гаргасан.

2005 онд монгол улсын филармоны симфони найрал хөгжим болон морин хуурын чуулгатай хамтарч:

  1. • Ч. Мөнх-Эрдэнэ “Дурсамж”
  2. • Л. Мөрдорж “Хаврын шувууд ирлээ”
  3. • Б. Мөнхболд “Ятганд зориулсан Концерт”
  4. • Ц. Чинзориг “Ятганд зориулсан Концерт”
  5. • Н. Жанцанноров “Бяцхан дууль” зэрэг гоцлол бүтээлүүдээр “Дурсамж” CD-гээ

гаргасан.

Мөн монголын нэрт хөгжмийн зохиолчдийн олон арван бүтээлүүдийг өөрийн орны болон олон улсын нэр хүндтэй симфони найрал хөгжмүүдтэй гоцлон тоглож байсан.

Жишээлбэл:

  • 2002 онд Украйн улсын Запарожи хотын симфони найрал хөгжим
  • 2003 онд Герман улсын Баден – Баден мужийн симфони найрал хөгжим
  • 2004 онд Герман улсын Штуттгарт хотын симфони найрал хөгжим
  • 2008 оны 1 сард Герман улсын Иена хотын симфони найрал хөгжим
  • 2010 оны 10 сард Хятад улсын Гоанжоу хотын симфони найрал хөгжим
  • 2011 оны 4 сард Франц улсын НҮБ-ын төв танхимд Чех улсын симфони найрал хөгжимтэй тус тус тоглож байсан.

2004 оны 3 сард эх орондоо анх удаа Хятад улсын хөгжмийн зохиолч Хэ Жин Хау-гийн “Хос Эрвээхэй” бүтээлийг ятга болон симфони найрал хөгжимд хөрвүүлэн “Хос Эрвээхэй” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн.

Уран бүтээлийн амжилт
  • 2004 оны “Алтан Намар” хөгжмийн наадмаар Бирваагийн Мөнхболдын “Ятганд зориулсан Концерт”-ыг тоглож “Шилдэгийн шилдэг Хөгжимчин” өргөмжлөл хүртсэн.
  • 2005 онд Хятад улсад болсон Монголын соёлын өдрүүдэд оролцон Б. Мөнхболдын “Ятганд зориулсан Концерт”-ыг тоглож хятадын ард түмнээс гайхамшигтай үнэлэмжийг сонссон.
  • Уг арга хэмжээнд амжилттай оролцсоныг үнэлж БСШУЯ-аас Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнасан.
  • 2008 оны хавар Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л. Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны тэргүүн байрын шагнал
  • 2009 онд Узбейкстан улсад болсон олон улсын Тронолари наадмын шүүгчдийн нэрэмжит шагнал
  • 2009 оны 9 сард Бурьяад улсад болсон Sound of Euro-Asia наадмын тусгай талархал
  • 2010 онд хамтлагаараа Бүх урлагийн тэргүүн дээд шагнал Гоо Марал-ыг тус тус хүртэж байсан.
  • 2013 онд 120 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний их найрал хөгжимтэй “Хос эрвээхэй” бүтээлийг урд хөршид тоглосон.
  • 2017 оны шилдэг хөгжимчинд олгодог “МӨНГӨН МОД” шагнал
  • 2017 онд Хөгжим бүжгийн коллежийн үүсэж хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд Монгол улсын Консерварийн сүлд дууг эгшиглүүлэх, туг залах хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр МУ-ын Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг
  • 2017 оны 12 сарын 29-д Монгол улсын Гавьяат жүжигчин цолоор шагнуулсан.