Чойнхорын Найдандорж
Чойнхорын Найдандорж нь Монголын драмын урлагийн найруулагч юм. Улсын Драмын Эрдмийн Театрын найруулагчаар ажилладаг тэрбээр 2011 онд Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртжээ. 1982 онд УБИС-ийн кино драмын ангийг Д.Маамхүү, Б.Мөнхдорж нарын удирдлагад суралцаж жүжигчний мэргэжлээр төгссөн.
1987-1992 онд Беларусийн урлагийн академийг В.А.Раевскийн удирдлагад найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн.
Уран бүтээл
засварлахТайзны дүр
засварлах- Эрдэмтний яриа (1982) -Төмөр
- Алтан түлхүүр (1983) - Дуремар
- Буэнос-Айресаас хийсэн сурвалжилга (1984) - Педро
- Эмч нар (1984) - Сандаг
- Гарваа (1985) - Золбадрах
- Сувдан сондор (1986) - Эспин
- Интоорын цэцэрлэг (1986) - Тромифов
- Сократын сүүлчийн шөнө (1994) - Сократ
Найруулагчаар ажилласан жүжгүүд
засварлах- Худалч эхнэр (1993)
- Тожоо жолооч (1995)
- Ромео, Жульетта (1996)
- Ижил хүйстэн (1997)
- Тамгагүй төр (1998)
- Хориотой (2006)
- Аксиом буюу нотлох албагүй үнэн (2006)
- Сарны цагаан цус (2007)
- Аянгын бороо (2009)
- Хайрын домог (2010)
- Диваажингийн хаалга (2010)
- Оролмаа эх (2011)
- Эсрэг дурлал (2012)
- Нора (2012)
- Чөлөөт хос (2014)
- Манлайбаатар (2017)
Гавьяа шагнал
засварлах- 1993 онд Худалч эхнэр жүжгээр Соёлын яам, МУАХ-ны шилдэг бүтээлийн шагнал
- 1996 онд “Ромео, Жульетта хоёр” жүжгээр "Гоо марал" шагнал
- 1999 онд “Тамгагүй төр” жүжгээр "Гоо марал" шагнал
- 1998 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг
- 2007 онд “Хориотой жүжиг” жүжгээр “Гэгээн Муза IV” наадмын шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал
- 2008 онд “Сарны цагаан цус” жүжгээр “Гэгээн муза V” наадмын шилдэг найруулагч шагнал
- 2010 оны “Гэгээн Муза VII” наадамд “Аянгын бороо” жүжгээр шилдэг найруулагч шагнал
- 2011 онд Намдагийн нэрэмжит шагнал
- 2011 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдэг
- 2013 онд “Эсрэг дурлал” жүжгээр “Гэгээн Муза X” наадмын шилдэг найруулагч шагнал