Чингис хааны дөрвөн нохой

Чингис хааны дөрвөн нохой нь Хубилай, Зэв, Зэлмэ, Сүбээдэй нар байв. Монголын нууц товчоонд: Чингис хаан Хубилайд өгүүлрүүн: "Чи хүчтэний хүзүүг мушгиж, бөхчүүдийн бөгсийг шороодуулж өгөв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвүүл сайн нохой мэт итгэлтэй нөхөд мөн. Та нарыг хаана ч илгээвэл,

Хүр гэсэн газар хүрж
Хүр чулууг хэмх цохиж
Халд гэсэн газар халдаж
Хад чулууг хага цохиж
Цэгээн чулууг бутартал
Цээлийн улсыг цалгитал
Ниргэж нядалж явав.

Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй дөрвөн нохойгоо зорьсон газартай явуулаад, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах өдөр хамгийн түрүүнд урууд, мангудын цэргийг Жорчидай, Хуйлдар хоёроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бүрнээ амардаг билээ хэмээн тэмдэглэн бичжээ.

Мөн үзэх засварлах