Чинбатын Ундрам
Чинбатын Ундрам (1982 онд төрсөн) нь эдийн засгийн ухааны доктор, дэд профессор цолтой, Монголын эдийн засагч. Тэрээр Монгол улсын их сургуулийн сургалтын нэгдсэн албаны дарга, захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажиллаж байв.
Чинбатын Ундрам | |
---|---|
Монголын УИХ-ын гишүүн | |
Албан тушаалаа авсан 2020 | |
Ерөнхий Сайд | Ухнаагийн Хүрэлсүх |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1982 Монгол улс |
Улс төрийн нам | Монгол Ардын Нам |
Алма матер | Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургууль Японы Нагоягийн Их сургууль |
Мэргэжил | Эдийн Засагч |
Боловсрол
засварлахЧ.Ундрам 1998 онд Нийслэлийн 23-р дунд сургуулийг төгсөөд 1999 онд АНУ-ын Хойд Каролина муж улсын ФэйFayetteville Терри Сэнфордanford Ахлах сургуульд оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцжээ. Улмаар ИБУИНВУ-ын Лондон хотод Бизнесийн удирдлагын Бакалавр, Магистрын зэрэг хамгаалсан.
2010 онд Япон улсын Нагоя хотын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Зочин судлаачаар ажиллан, “Ил уурхай болон төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн төслийн менежмент ба симуляц дүн шинжилгээ хийх зарим аргууд” сэдвээр Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Тэрээр 2015 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор Дэд профессор цол хүртсэн.
Ажилласан байдал
засварлах- 2007-2008 онд Япон улсын Нагоя хотын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд зочин судлаач
- 2010-2012 онд Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн Менежментийн тэнхимд тэнхимийн эрхлэгч, Профессор
- 2012-2013 онд Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн Менежментийн тэнхимд Профессор
- 2013-2014 онд Монгол улсын их сургуулийн Бакалаврын сургалтын албаны дарга, Байгаль эх лицей ахлах сургуулийн Удирдах зөвлөлийн дарга
- 2014-2017 онд Монгол улсын их сургуулийн Сургалтын нэгдсэн албаны дарга, Бизнес, менежментийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Байгаль эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн Удирдах зөвлөлийн дарга
- 2017-2018 онд Монгол улсын их сургуулийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал
- 2018-2019 онд Монгол улсын их сургуулийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал
Гэр бүл
засварлахТэрээр нөхөр, 2 хүүхэдтэй
Бүтээл
засварлахНом
засварлахДоктор Ч. Ундрам нь АНУ-ын Симио компанийн захиалгаар “Симуляци”, Япон улсын Панасоник корпорацийн дэргэдэх PHP Institute Inc-ийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр "Бизнесийн амжилт хүнээс" зэрэг номыг орчуулснаас гадна МУИС-ийн хамт олонтойгоо "Менежмент", "Бизнес ба нийгэм" мэргэжлийн сурах бичиг хэвлүүлжээ. Мөн "Төрийн албан хаагчийн ёс зүй" номын хамтарсан зохиогчоор ажилласан байна.
Эрдэм шинжилгээний өгүүлэл
засварлах- “Using Operation Process Simulation for a Six Sigma Project of Mining and Iron Production Factory” (Такакүва Соэмоны хамт); 2008 он, хэвлэлийн редакторууд: S. J. Mason, R. R. Hill, L. Mönch, O. Rose, T. Jefferson, J. W. Fowler, 2008 Winter Simulation Conference-ийн хурлын эмхэтгэл, (2431-2438-р хуудас).
- “Using Simulation Analysis for Mining Project Risk Management” (Такакүва Соэмоны хамт); 2009 он, хэвлэлийн редакторууд: M. D. Rossetti, R. R. Hill, B. Johansson, A. Dunkin and R. G. Ingalls, 2009 Winter Simulation Conference-ийн хурлын эмхэтгэл, (2482-2493-р хуудас).
- “Operations modeling and analysis of open pit copper mining using gps tracking data” (Тань Ифэй, Мива Канна, Такакүва Соэмон нарын хамт); 2008 он, хэвлэлийн редакторууд: C. Laroque, J, Himmelspach, R. Pasupathy, 2012 Winter Simulation Conference-ийн хурлын эмхэтгэл, (2431-2438-р хуудас).
- “Microeconomic Analysis of Export Credit Program” (Н.Тунгалаг, Р.Энхбат, Ч.Анхбаяр нарын хамт); 2018 он, iBusiness сэтгүүл, дугаар № 10 (177-184-р хуудас).