Чинагийн Галсан
Чинагийн Галсан (1944 оны 12-р сарын 26-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн) - герман хэлээрх зохиол бүтээлээрээ дэлхийд нэр хүндийг олсон Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар зохиолч юм. Тува нэр нь Журук-Уваа.
Чинагийн Галсан | |
---|---|
Чинагийн Галсан Мюнхен дахь уншлага дээр. 2006 он | |
Төрсөн: | 1944 оны 12 сарын 26 өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум |
Ажил үйл | Зохиолч, Cурвалжлагч |
Гарал үүсэл | Малчин |
Яс үндэс | Тува |
Боловсрол | Дээд |
Төрөл | Өгүүллэг, Тууж, Тэмдэглэл |
Намтар
засварлахГалсан малчин ард Чинагийн хөвүүн болон 1944 онд төржээ. Бага, бүрэн дунд сургууль төгсөөд МУИС-ын монгол хэл, уран зохиолын ангид суралцаж байгаад Герман улсын Хүмболтын нэрэмжит Лайпцигийн их сургуульд шилжиж сураад дүүргэсэн. МУИС-д герман хэлний багш болон сонин сэтгүүлийн газарт сурвалжлагч, утга зохиолын ажилтан хийж байгаад уран бүтээлээ дагнан эрхлэх болсон.
Хувь хүн
засварлахТэрээр Бөөгийн шашинтай тува хүн. Мод тарих дуртай. Сүүлийн 15 жил мод тарихдаа анх германчууд мод их тарьдаг болохоор дуурайсан гэдэг. Бүх модоо үрээр тарьж, 1 сая гаруй мод тарьсан түүний зорилго нь 2 сая мод тарих. Галсангийн гэр бүл 3 хүү, 1 охинтой.
Уран бүтээл
засварлахУран бүтээлээ дунд сургуульд байхаас эхэлсэн. Анхны зохиол нь Тува туужууд нэрээр 1981 онд герман хэлээр хэвлэгдсэн. Хожим нь Аянгат цагийн тууж, Арван сарын тэнгэр дор тууж болон, Алаг хорвоогийн гэрэл, сүүдэр аян замын тэмдэглэл, Эр хар сур яруу найргийн номуудаа монгол хэлээр хэвлүүлсэн.
Монгол хэлээр
засварлах- Эр хар сур
- Аянгат цагийн тууж
- Тэнгэрийн зүүд
- Ноомой эрийн мөрөөр
- Арван сарын тэнгэр дор
- Алаг хорвоогийн гэрэл сүүдэр
- Хөх тэнгэр сонсож бай
Англи хэлээр
засварлах- 2004 All the Paths Around Your Yurt (online poetry translation from Alle Pfade um deine Jurte, 1995)
- 2004 You Will Always Be Untamable (online poetry translation from Nimmer werde ich dich zähmen können, 1996)
- 2004 Cloud Dogs (online poetry translation from Wolkenhunde, 1998)
- 2004 Oracle Stones as Red as the Sun: Songs of the Shaman (online poetry translation from Sonnenrote Orakelsteine, 1999)
- 2004 The Stone Man at Ak-Hem (online poetry translation from Der Steinmensch zu Ak-Hem, 2002)
- 2006 The Blue Sky: A Novel (translation in print from Der blaue Himmel, 1994)
- 2007 Beyond the Silence (online poetry translation from Jenseits des Schweigens, 2006)
Герман хэлээр
засварлах(Англи орчуулгын гарчигтай хамт)
- 1981 "Eine tuwinische Geschichte und andere Erzählungen" (A Tuvan Story and other short stories)
- 1993 "Das Ende des Liedes" (The End of it)
- 1994 "Der blaue Himmel" (The Blue Sky)
- 1995 "Ein und zwanzig Tag" (Twenty-One Days)
- 1996 "Nimmer werde ich dich zähmen können" (Never Will I Tame You)
- 1997 "Die Karawane" (The Caravan)
- 1997 "Im Land der zornigen Winde" (In the Land of the Angry Winds, with co-author Amelie Schenk)
- 1997 "Der siebzehnte Tag" (The Seventeenth Day)
- 1999 "Die graue Erde" (The Grey Earth)
- 1999 "Der Wolf und die Hündin" (The Wolf and the Bitch)
- 2000 "Der weiße Berg" (The White Mountain)
- 2001 "Dojnaa"
- 2002 "Tau und Gras" (Dew and Grass)
- 2004 "Das geraubte Kind" (The Robbed Child)
- 2008 "Das Menschenwild"
- 2008 "Die Rückkehr"
Ч. Галсан бол Монголоос уран бүтээлээрээ өрнө дахинтай шууд харилцаж өөрийн гэсэн уншигчидтай болсон цорын ганц зохиолч юм. Түүний зохиолыг Германы алдарт зохиолч Эрвин Штритматер, нэрт эрдэмтэн Эрика Таубе нар өндөр үнэлжээ.
Шагнал
засварлах- 2023 оны 12-р сард Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.
- Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
- Оросын Холбооны Тува улсын Урлаг, соёлын гавьяат зүтгэлтэн (2003)
- Бавар муж улсын уншигчдын нэрэмжит шагнал
- Герман хэлээр зохиолоо бичиж дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчид олгодог Аделберт фон Шамиссогийн шагнал (1992)
- Жил бүр герман хэлээр гарсан уран зохиолын шилдэг номд олгодог Пуххаймын шагналыг Дуу амрах цагаар туужийн номоороо (1995)
- Герман хэлт уран зохиолыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан учир Х. Додрерийн шагналыг (2001)
- Улс түмний хооронд соёл түгээх ажилд гаргасан өндөр амжилтыг үнэлэн олгосон ХБНГУ-ын Холбооны Гавьяаны загалмайн одон (2002)
тус тус хүртэж байсан.
1992 онд А.Ф. Шамессогийн нэрэмжит шагналыг “Тува” туужаараа, 1995 онд шилдэг номд олгодог Пуххаймын шагналыг “Дуу өндөрлөх цагаар” номоороо, 2002 онд “Аянгат цагийн тууж” номоороо МЗЭ-ийн шагнал, 2006 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол авсан бол 1992 онд дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчид олгодог Аделберт фон Шамиссогийн шагнал, 1995 онд уран зохиолын шилдэг ном /Пуххаймын шагналыг Дуу амрах цагаар туужийн номоор/, 2001 онд Герман хэлт уран зохиолыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан учир Х. Додрерийн шагнал, 2002 онд Улс түмний хооронд соёл түгээх ажилд гаргасан өндөр амжилтыг үнэлэн олгосон ХБНГУ-ын Холбооны Гавъяаны загалмайн одон, 2003 онд Тувагийн урлаг, соёлын гавьяат зүтгэлтэн, Баварын уншигчдын нэрэмжит шагнал, Шамиссогийн шагнал хүртсэн дэлхийн арав дахь, Ази тивийн анхны зохиолч болсон.