Честер Артур
Честер Алан Артур (англи. Chester Alan Arthur; 1829 оны 10-р сарын 5-нд АНУ-ын Вермонт мужийн Фэрфилд хотод төрсөн- 1886 оны 11-р сарын 18-нд Нью-Йоркт нас барсан) 1881-1885 онд АНУ-ын 21 дахь Ерөнхийлөгч, Бүгд найрамдах намаас дэвшиж сонгогдсон. Мөн 1881 оны 3-р сарын 4-нөөс 9-р сарын 19-нд Жеймс Гарфилдыг алуулж нас барахад АНУ-ын 20 дахь Ерөнхийлөгчөөр ажилласан байна.
Намтар
засварлахЧестер Алан Артур АНУ-ын Вермонт мужийн Фэрфилд хотод 1829 онд төржээ. Түүний эцэг Уильям Артур 1796 онд Ирландад төрөөд 1819-1820 онд Доод Канад тойрогт цагаачилж ирээд суурьшсан байна. Артурын эх нь Вермонтод төрсөн Мальвина Стоун. Эцэг Уильяам Артур, эх Мальвина Стоун нар танилцаад жилийн дараа 1821 оны 4-р сарын 12-нд гэрлэсэн байна.
Артур коллежийг онц төгсөөд Скатикок хотод дунд сургуульд багшилж байгаад улмаар захирал нь болжээ. 1853 онд Нью-Йорк мужийн Улсын үндэсний хуулийн Болстон-Спа сургууль төгсөөд Нью-Йорк руу 1854 онд нүүж Нью-Йоркийн өмгөөлөгчдийн холбооны удирдах газар орсон ажээ.
Нью-Йорк хотод өмгөөлөлийн үйл ажиллагаа явуулж байгаад улс төрд орж 1856 онд Бүгд Найрамдах нам үүсэн байгуулагдахад дэмжлэг үзүүлж байжээ.
1861-1865 оны АНУ-ын Иргэний дайны үер нэгдүгээр шалгагч-генералын хувьд цэргийнхэнд зэвсэг олж хүргүүлэх ажил эрхэлж байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч У.Грант түүнийг гавьяа байгуулсаны төлөө 1872 онд Нью-Йоркийн боомтын Гаалийн ерөнхий захиралаар (Collector of Customs) томилсон байна. 1878 оны 7-р сард түүнийг Ерөнхийлөгч Ратэрфорд Хэйс авилгын хэрэгт буруутгаж ажлаас нь халж байжээ.
1881 онд Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж 21 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон түүхтэй.