Цөм задрах урвал
Цөм задрах урвал нь атомын цөм хоёр ба түүнээс олон хэсгүүдэд хуваагдаж задрах цөмийн урвал юм. Ямар нэгэн цөм задарч өөр ямар нэгэн цөм болж хувирах уу гэдэг цөмийн физикийн хуулиар шийдэгдэх ихээхэн нарийн төвөгтэй асуудал байдаг. Цөм задрах урвалаар ихэвчлэн гамма фотон үүсэх ба энгийн цацраг идэвхт задралаас гарах энергиэс ч илүү эрчтэй байдаг талтай.