Цөмийн цүнх
Цөмийн цүнх (бас Nuclear Football эсвэл «Товчлуур») гэдэг нь Америкийн Нэгдсэн Улс, Оросын Холбооны Улс, Франц Улсын ерөнхийлөгч нарын цөмийн зэвсгээ ашиглах үед түүнийг баталгаажуулах код бүхий аюулгүйн системийг нэрлэдэг.
Америкийн Нэгдсэн Улс
засварлахФранц
засварлахХХ-р зууны 50-аад оныг хүртэл Франц улс өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй болох төлөвлөгөөгүй байлаа. Хэрвээ аль нэгэн улс Франц руу түрэмгийлэл хийвэл АНУ хамгаална гэсэн баталгаа гарган өгч байжээ. 1954 он хүртэл Францын цөмийн хөтөлбөр нь энхийн зорилготой байв. 1952 онд Францы улс атомыг энхийн зорилгоор ашиглах тухай хууль баталсан юм. Энэ хуулв Францын түүхэндГайарагийн хууль гэж нэрлэгдэн үлджээ. 1954 оны 12 сарын 26-нд Франц улс атомыг цэргийн салбарт ашиглах тухай шийдвэр гаргав. Францын цэргүүд Вьетнамын Дьенбьенфуд болсон тулалдаанд ялагдал хүлээсэн нь ийм шийдвэр гаргахад түлхэц болсон гэж түүхчид тайлбарладаг. Францын батлан хамгаалахын мэргэжилтнүүд цөмийн зэвсэг хийх тухай К-103 төлөвлөгөөг боловсруулжээ. 1957 онд Францы батлан хамгаалахын сайд Жак Шабан-Дельмас цөмийн стратегийн холбоо байгуулах саналыг Итали, баруун Германы удирдлагуудад хүргүүлэв. Тун удалгүй энэ 3 орны батлан хамгаалахын сайд нар цөмийн стратегийн холбоо байгуулах тунхаглалд гарын үсэг зуржээ.
1958 он хүртэл Франц улс өөрийн нутагаасаа уран олборлож, баяжуулж байлаа. Шарль де Голль 1958 оны 6 сард Францын ерөнхийлөгч болов. Францын 5 дахь бүгд найрамдах улсын төрийн тэргүүн генерал Шарль де Голль цөмийн зэвсэгтэй болох нь гадаад бодлогийн нэг чухал чиглэл гэж мэдэгджээ. Ер нь батлан хамгаалахын салбарт Франц улс бие даасан бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн бодол өвөрлөж явсан Шарль де Голль Умард Атлантын Цэргийн Эвслээс ч гарах бэлтгэлээ зугуухан хийж байлаа. Францын цөмийн зэвсэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд генерал Пьер Галлуа, Люсьен Пуарье, адмирал Антуан Сангинетти нар голлох үүрэг гүйцэтгэжээ. Тэд “Хүчгүй нь хүчтэнийг номхоруулах” үзэл баримтлалыг гаргаж ирэв. Францын энэ цэргийн номлол дагуу цөмийн зэвсэгтэй болсноор хүчтэй түрэмгийлэгчдийг сүрдүүлэх замаар өөрийн эрх ашгаа хамгаалж болно гэж онцлон тэмдэглэжээ. 1956 оны сүүлээр Франц улс цөмийн зэвсэгтэй болоход хэрэгцээ, шаардлагатай байгаа бүхий л дэд бүтцийг бүрдүүлж дуусав. Ингээд 1957-1961 оны хооронд цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргажээ. Энэ хугацаанд цөмийн зэвсэг хийх ажлын санхүүжилтийг тасалдуулахгүй байх чиглэл баримтлаж байлаа.
Цөмийн зэвсэг бүтээх ажлыг Францын цөмийн эрчим хүчний хороо, мөн батлан хамгаалах яам хариуцаж байлаа. 1957 онд цөмийн туршилт хийх талбарыг сонгожээ. Тухайн үед өөрийнх нь колони байсан Алжирын Регган баян бүрдэд 3 жилийн дотор 10 мянган оршин суугчтай хот сүндэрлэв. Алжирт хот барихад 100 тэрбум франк зарцуулжээ. 1958 оны 4 сарын 11-нд Францын ерөнхий сайд Феликс Гайяр анхны цөмийн зэвсэгийн туршилт хийх ажлын бэлтгэлийг хангах тогтоол гаргав. 1960 оны 1-р улиралд багтаан Франц улс Алжирын нутаг дээр цөмийн туршилт хийх зорилт тавилаа. 1959 оны 11 сарын 3-нд Францын ерөнхийлөгч Шарль де Голль цэргийн судалгааны төвд очиж үг хэлэхдээ, Франц улс дэлхийн аль ч өнцөг буланд цөмийн цохилт өгч чадах батлан хамгаалах хүчинэй болно гэж мэдэгдсэн юм. Энэ нь дэлхий дахины анхаарлыг их татсан билээ. 1960 оны 2 сарын 13-нд Франц улс Алжирын Регган хотоос холгүй орших туршилтын талбарт цөмийн тэсрэлт хийжээ. Дараа нь Алжир улсын өмнөд хэсэгт Регган хотоос 560 км-ын алсад газар доор цөмийн туршилт явуулах талбар байгуулжээ. 1966 он хүртэл Франц улс 13 удаа газар доор цөмийн туршилт хийжээ. 1962 оны 7 сард Алжир улс тусгаар тогтнолоо зарлав. Үүний улмаас Франц улс цөмийн туршилтын талбараа нүүлгэх шаардлагатай болов. Ингээд номхон далайн өмнөд хэсэгт байдаг хүн амьдардаггүй Муророа, Фангатауфа арал дээр цөмийн туршилтын бааз байгуулав.
1963 оноос энд цөмийн туршилт хийхэд хэрэгцээтэй бүх дэд бүтцийг байгуулж эхэлсэн гэдэг. 1975 онд Франц улс номхон далайн агаар мандалд цөмийн туршилт хийжээ. Франц улс цөмийн хөтөлбөрийн хүрээнд дундын тусгалтай МИРАЖ-4 бөмбөг, стратегийн бөмбөгчдөгч, мөн баллистик пуужинтай шумбагч хөлөг бүтээжээ. 1976 оноос Франц улс цөмийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулж, тактикийн арга ажиллагааг илүүтэй хөгжүүлэх болжээ. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх 1968 оны гэрээнд Франц улс нэгдээгүй юм. Иймээс ч 1975 он хүртэл агаар мандалд цөмийн туршилт хийсээр байлаа. 1992 онд Франц улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгджээ. Ингэснээр цөмийн туршилт хийх ажлаа 1996 оноос зогсоох амлалт өгөв. Ер нь хүйтэн дайн эцэс болмогц Франц улс цэргийн номлолоо өөрчилж, цөмийн хөтөлбөрийн талаарх үзэл баримтлалаа эргэн харсан. 1996 оноос Франц улс дундын тусгалтай баллистик пуужин хэрэглэхээс татгалзжээ. Хожим Францчууд номхон далайд цөмийн туршилт хийхгүй байх тухай Раротонгийн гэрээ, мөн Африкт цөмийн зэвсэггүй бүс байгуулах тухай Пелиндабагийн гэрээнд нэгдсэн юм.
Оросын Холбооны Улс
засварлахОХУ ын ерөнхийлөгч “цөмийн цүнх”-тэй байдаг. Энэ цүнхэн дотор стратегийн цөмийн “Казбек”системийн удирдлагатай хайрцаг юм. Цөмийн зэвсэгтэй улс орон бүрд ийм чемодан бий. Цөмийн цүнхтэй байх санааг 1983 онд батлан хамгаалахын сайд Д.Устинов, жанжин штабын дарга Н.Огарка нар гаргасан байна. 1984 он гэхэд Оросуудын цөмийн чемодан хийж дуусжээ. Ингээд Оросын нам засгийн өндөрлөгийн нэг К.Черненко цөмийн цүнх хэрэглэх болсон анхны хүн болжээ. Цөмийн цүнхний ажиллах бүтэц нь маш нууцлаг байсан бөгөөд Төрийн онц байдлын хэргээр мэдүүлэг өгсөн Д. Язовын ачаар олон түмэн энэ тухай мэдсэн юм.
Цөмийн цүнхийг энгийн үгээр тайлбарлах юм бол харилцаа холбооны онцгой хэрэгсэл юм. Мэдээлэл дамжуулахдаа тусгай нууц код ашигладаг. Хиймэл дагуулын тусламжтайгаар улс орны хил хязгаар руу пуужингийн довтолгоо хийж байгаа эсэхийг ажиглаж байдаг. Цөмийн цэнэгтэй пуужин илрүүлсэн бол ОХУ ын төв командлал руу мэдээлэл ирдэг. Төв командлалд генералаас доошгүй цолтой цэргийн өндөр албан тушаалтанууд 24 цагийн турш жижүүрлэж байдаг. Хэрвээ пуужингийн довтолгоо болсон бол энэхүү мэдээллийг өөр эх сурвалжаар дахин шалгадаг. Үүний дараа энэ тухай мэдээллийг цөмийн цүнх рүү илгээдэг байна.
Сонирхуулж хэлэхэд ОХУ-д гурван ширхэг цөмийн цүнх бий. Эхнийх нь ерөнхийлөгчид, хоёр дахь нь ОХУ ын батлан хамгаалахын сайдад, харин гурав дахь нь жанжин штабын ерөнхий командагчид бий. Ерөнхийлөгч, батлан хамгаалахын сайд, жанжин штабын командлагч нар харилцан мэдээлэл солилцсоны үндсэн дээр хариу арга хэмжээ авах шийдвэр гаргадаг. Цөмийн цүнхийг эзэмшигчийг дагаж явдаг холбооны мэргэжилтэнг оператор гэж нэрлэдэг байна. Журам ёсоор оператор цөмийн чемонданыг эзэмшигчтэй үргэлж ойрхон явах ёстой. 1996 онд Борис Ельцин зүрхний мэс засал хийлгэх үед цөмийн цүнхийг ерөнхий сайд Виктор Черномырдинд түр шилжүүлсэн гэдэг албан ёсны мэдээ байдаг. Гэвч хожим ОХУ ын ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албаны дарга байсан Геннадий Захаровын хэлснээр Ельцин мэс засал хийлгэж байх үед цөмийн цүнх хариуцсан холбооны мэргэжилтэн- оператор нь эмнэлэгийн мэс заслын өрөөний хажууд байжээ.