Цүнхээл маркетинг
Маркетингийн ухаанд зах зээлийн нөхцөл байдал, тархалтын байдлыг хоёр янзаар тайлбарласан байдаг нь масс маркетинг болон цүнхээл маркетинг буюу сул орон зайг эзлэх маркетинг юм. Масс маркетинг нь зах зээлийн нийт масс руу тэмүүлэх стратеги баримталдаг бол сул орон зайг эзлэх буюу цүнхээл маркетинг нь тухайн зах зээлд байгаа сул орон зай руу тэмүүлэх стратегийг баримталдаг. Таны болон тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээгүй, үзэхийг хүсэхгүй байгаа тэр хүмүүс таны бизнесийн сул орон зай юм. Бизнест амжилт олохын эх үүсвэр бол сул байгаа зах зээлийг өөрт ашигтайгаар татах явдал байдаг.
Сул орон зайг эзлэх маркетингийн нэг давуу тал бол танд шинэ боломж, шинэ хэрэглээг бий болгох эх үүсвэрийг тавьдаг. Харин сул орон зайг эзлэх маркетингийн сул тал бол зардал өндөр гарах магадлалтай байдаг. Гэхдээ мэдээж масс маркетингийн үйл ажиллагааг бодвол илүү үр дүн өндөр байдаг. Магадгүй та шинээр бизнес эрхлэх гэж буй бол хамгийн түрүүнд зах зээлийнхээ тархалтын байдлыг сайтар судлах хэрэтэй. Хэрэв та зах зээлийн зөв сул орон зайг тодорхойлж, түүнд зориулсан үр өгөөжтэй маркетингийн бодлогыг баримталж чадвал төсөөлшгүй гайхалтай үр дүн таныг угтан авах болно, Мөн та тухайн зах зээл дээр анхдагч компаниудаас ч дутахааргүй эрх, нэр хүнд, хөрөнгийг өөртөө бий болгож чадна.
Цүнхээл маркетингийн арга
засварлахХэрхэн зах зээлийн сул орон зайг олох вэ?
засварлахМаркетингийн гол үндсэн зарчмуудын нэг бол тухайн зах зээл дэх хэрэглэгчдийн хүсэл хандлагыг мэдэх билээ. Тиймээс сул орон зайг тойорхойлохын тулд хэрэглэгчдийн зан төлөвийг сайтар судлах шаардлагатай. Хэрэглэгчдийн зан төлөвийг судлахдаа дараах дараах гол зүйл дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үүнд:
- Хэрэглэгч ямар бүтээгдэхүүнийг ямар шалтгаанаар хэрэглэдэг
- Тухайн бүтээгдэхүүнээс авч буй сэтгэл ханамж
- Орлуулах төрлийн бүтээгдэхүүн байгаа эсэх
Зах зээлийн сул орон зайг олохын тулд тухайн зах зээлд байгаа хэрэглэгчдийн худалдан авч буй бараа бүтээгдэхүүн, байршил, борлуулалтын сувгуудыг нэгээс илүү төрлөөр нь мэдэх шаардлагатай.
Хэрхэн сул зах зээлийг эзэмших вэ?
засварлахСул зах зээлийн гол агуулга нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан байдаг. Сул зах зээлийг эзэмшихийн тулд дараах гурван алхмыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
- Эхний алхам
Тухайн зах зээлд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж буй хамгийн том компаниас нь эхлээд хамгийн жижиг компаниудын нөхцөл байдлыг судлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэд ямар зах зээлд ямар үйл ажиллагааг явуулж буй гэдгийг судалж үзэх.
- Хоёр дахь алхам
Тухайн зах зээл дээр ямар бараа бүтээгдэхүүн үйлчилгээ хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа, ямар учраас эрэлт хэрэгцээ өндөртэй байгааг олж илрүүлэх. Магадгүй эрэлт хэрэгцээний цаана дахин нэг эрэлт хэрэгцээ байх ёстой гэсэн эдийн засгийн хуулийг ч ашиглаж болно.
- Сүүлийн алхам
Сул зах зээлийг эзэмшихийн тулд хийх ёстой сүүлийн бөгөөд мөнхөд үргэлжлэх алхам бол тухайн зах зээлийг өөрт татсан зөв оновчтой маркетингийн үйл ажиллагаа байх хэрэгтэй. Таны хийх гэж буй маркетингийн үйл ажиллагаа хамгийн гол нь нийт масст хандсан бус сул байгаа тэр л хэрэглэгчид рүү хандсан байх хэрэгтэй.