Цэрэндоржийн Баясгалан
Цэрэндоржийн Баясгалан нь Монголын тайз, дэлгэцийн жүжигчин. 1972 онд Увс аймагт төрсөн.
Цэрэндоржийн Баясгалан | |
Хувийн танилцуулга | |
---|---|
Төрсөн он | 1972 |
Төрсөн газар | Монгол улсын Увс аймгийн Улаангом хот |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол |
Ажил үйл | Жүжигчин |
Жүжигчний танилцуулга | |
Төрөл | дэлгэц (УСК, ОАК), тайз (жүжиг) |
Сургууль | Соёл Урлагийн Их сургууль |
Алдар цол | |
Төр нийгмийн шагнал Монгол улсын гавьяат жүжигчин |
1990-1994 онд СУИС-д Ц.Гантөмөрийн удирдлагад жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн.
1994-1997 онд ЦДБЭЧ-д, 1997 оноос одоог хүртэл УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байна.
2014 оноос Монголын моно жүжгийн төвийг байгуулан, удирдан ажиллаж буй.
Тайзны уран бүтээл
засварлах- Худалч эхнэр (1993) - Бейс
- Тожоо жолооч (1995)- Бадам
- Хүнд битгий хэлээрэй
- Бэр гуйсан нь - Наталья
- Махчин могойн байшин - Тахиа
- Тожоо жолооч - Бурмаа
- Худалч эхнэр - Моод
- Худалч эхнэр - Бейсси
- Наймаачны паян - Тогос
- Худалч эхнэр - Кетти
- Матюрина
- Буудлын авхай - Олны хэсэг
- Тамын дурлал - Олны хэсэг
- Хаан түүх I, II, III - Олны хэсэг
- Ромео Жульетта - Зарц
- Ричард ван - Олны хэсэг
- Ижил хүйстэн - Лариса
- Хурим - Олны хэсэг
- Хүслийн тарамвай - Негр жаал
- Үнсгэлжин - Олны хэсэг
- Үнсгэлжин - Животта
- Сарны инээд - Гөлөг
- Улаан дарвуулт хөлөг - Зарц
- Бардам туулай - Мод, олны хэсэг
- Цахлай - Горничная
- Оюутан охидуудад өрөө хөлслүүлнэ - Саруул
- Надаар тоглосон хайр - Эмч
- Жаргах гэж дурладаг уу - Охин
- Үгүйлэгдсэн хайр - Цэцэгээ
- Дурлал яг үлгэр шиг бас үхэл шиг - Цацрал
- Бардам туулай - 3-р бүжин
- Чимээгүй шөнө - Сүмэн хатан
- Хүйтэн сэнтий - Олны хэсэг
- Аавын хонгорхон үрс - Т/г төлөөлөгч
- Гарваа - Үзмээ
- Найрын ширээний ууц - Одмаа
- Баавгай - Попова
- Цагаан дарь эх - Өттэй нохой
- Хар санаа хайр сэтгэл - София
- Нүцгэн дурлал (2006) - Кларинс
- Атга нөж - Шивэгчин, Есүй
- Нууц амраг чинь болъё (2007) - Шүр
- Зуны шөнийн зүүд (2000) - Титания
- Дурлал яг үлгэр шиг бас үхэл шиг (2003) Саруул
- Садар эрийг номхотогосон нь (2003) - Гитта
- Эрлэгийн данс (2003)
- Жаргах гэж дурладаг уу (2003)
- Саран хөхөө (2004) - Их үгт хүү
- Чимээгүй шөнө (2004) - Сүмэн хатан
- Хайрын виз (2006) - Ану
- Чингис хаан - (2006) - Хуагчин эмгэн
- Харц хатан - Урангоо
- Лусын дагина - 3-р эгч, 3-р шувуу
- Эдип - Шивэгчин
- Нэргүй од - Эленора Зенпиреску
- Парисийн дарь эхийн сүм - Флер де Лис, Розина
- Эхнэрээ зээлээч - Жавзан
- Шар тэнгисийн тарчлаан - Сарнай
- Хайрын виз - Ану
- Бардам туулай - Эмэгчин туулай
- Солиотой жүжиг - Жанна Колоколчикова
- Оролмаа эх - Дэлгэр
- Ану хатан - Ану хатан
- Эсрэг дурлал - 2-р шивэгчин
- Би Эдит Пиаф байна - Эдит Пиаф
- Домогт Ану хатан (2011) - Ану хатан
- Кихот ноён (2013) - Даамал хатагтай
- Солиотой (2014) - Колокольчикова
- Чөлөөт хос (2014) - Антония
- Би эндээс явахгүй (2017) жүжгийн Дэжид
- Бүсгүйн зурвас (2018) - Эрхлэгч
- Надтай үлдээч (2019) - Цэцгээ
- Анна Каренина (2020) - Олны хэсэг
Гавьяа, шагнал
засварлах2006 онд Батлан хамгаалах яасны "Хүндэт жуух бичиг"
2006 онд СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдэг
2007 онд “Хэлж зүрхлээгүй хайр” жүжгийн Шүрийн дүрээр “Гэгээн Муза IV” наадмын шүүгчдийн нэрэмжит ТУСГАЙ ШАГНАЛ
2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны "Хүндэт жуух бичиг"
2011 онд “Солиотой” жүжгийн Жаннагийн дүрээр “Гэгээн Муза VIII” наадмын ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР-ийн шагнал
2014 онд ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН
2014 онд “Би Эдит Пиаф байна” жүжгээр Косово хотод ЮНЕСКО-оос зохион байгуулсан олон улсын нэг хүний жүжгийн "МОНОАКТ" фестивалиас ГРАНПРИ шагнал
2014 онд нэг хүний “Би Эдит Пиаф байна” жүжгээр Оросын "Golden Gate” фестивалиас "ХААНЫ БОЛОР МАЛГАЙ" цом
2015 онд “Чөлөөт хос” жүжгийн Антониягийн дүрээр “Гэгээн Муза XII” наадмын хөгжимт төрөл ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР-ийн шагнал
2015 онд “Мөнгөн мод” наадмын ШИЛДЭГ ЖҮЖИГЧИН шагнал
2021 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин