Цэрэндондовын Навааннэрэн
Цэрэндондовын Навааннэрэн - (1877-1937) Монголын язгууртан (Чингис хааны удам), тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, төрийн зүтгэлтэн хүн байв.
Цэрэндондовын Навааннэрэн | |
---|---|
Олноо Өргөгдсөн Монгол Улсын Ерөнхийлөн захиран шийтгэх яамны зөвлөх сайд | |
Албан тушаал хашсан 1912–1915 | |
Олноо Өргөгдсөн Монгол Улсын Шүүх яамны сайд | |
Албан тушаал хашсан 1915–1919 | |
Олноо Өргөгдсөн Монгол Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дотоод яамны тэргүүн сайд | |
Албан тушаал хашсан 1922–1925 | |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1877 |
Нас барсан | 1937 |
Намтар
засварлахНавааннэрэн 1877 онд төржээ. Түүний эцэг тайж Цэрэндондов Сэцэн-ханы хан ширээний төлөө өөрийн үеэл ах Дэмчигдоржтой тэмцээд амжилт олоогүй бөгөөд хүүгээ төрсний дараагаар таалал төгссөн. Навааннэрэнг түүний авга ах нь өргөж авчээ. Бага насандаа хийдэд шавилан сууж хятад, манж хэлийг сурсан бөгөөд 1910 онд Дэмчигдоржид өв залгамжлах угсаа байхгүйн улмаас Навааннэрэнг Сэцэн ханы ширээнд суулгав.[1] Тухайн үед түүний амь насанд хүртэл халдах оролдлого гарч байв.
1911 оны 6-р сарын 10-нд Халхын ноёдын Өргөөгийн ойролцоох хуралд оролцож Манжийн эсрэг тэмцэхийн тулд Хаант Орос улсаас гуйх тусламжийн бичигт гарын үсгээ зурсан байна.
Монголын үндэсний хувьсгал гарсны дараагаар Богд гэгээн түүнд «Махасамади Далай Сэцэн-хан» хэмээх цол олгов.
1912 онд Сэцэн хан Навааннэрэн яаманд зөвлөх ажилтан, 1915-1919 онд шүүх яамны сайд болсон.
Ардын хувьсгалын дараа Хан-Хэнтий уул аймгийн дарга, БНМАУ-ын бага хурлын гишүүн, Шинжлэх ухааны академид орлогч дарга зэрэг албыг хашиж байв.
1922 онд удам залгах хүү төрөөгүй гэх шалтгаанаар эхнэрээсээ салж Юндэндорж гэх нэртэй лам болсон.
1922 - 1925 онуудад Ардын засгийн газарт Дотоод яамны даргын алба хашсан бөгөөд МАХН-ын III хуралд төлөөлөгчөөр оролцсон.[2]
1937 оны хэлмэгдүүлэлтэд өртөж цаазлагдсаныг сүүлд 1991 онд цагаатгасан билээ.[3]
Ном зүй
засварлах- ↑ "Сэцэн ханы түүх намтар ил болов". Archived from the original on 2016-05-15. Татаж авсан: 2018-08-24.
- ↑ Халхын Сэцэн хан аймгийг үе залгамжлан захирсан 16 хан[permanent dead link]
- ↑ И.Байгалмаа Сэцэн хан Навааннэрэнгийн 100 жилийн ойг тэмдэглэв (Memento 14. Долоодугаар сар 2014 цахим архивт)