Цэнхэр оцон шувуу
Цэнхэр оцон шувуу (Eudyptula minor) нь оцон шувууны хамгийн жижиг зүйл юм. Австралийн өмнөд хэсгийн эрэг хөвөө, Тасмани, Шинэ Зеланд болон Чили орчмоор тархан нутаглана.
Цэнхэр оцон шувуу | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Австралийн амьтны хүрээлэнд.
| ||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Eudyptula minor (J.R.Forster, 1781) |
Биеийн бүтэц Засварлах
Энэхүү жижиг Цэнхэр оцон шувуу нь 41 см өндөр, 1 кг жинтэй. Эр нь эмээс биеэр арай том ба хоёул өнгө үзэмжээр адил төстэй. Хар саарал өнгийн хошуу нь 3-4 см урт байна. Дундажаар 6.5 жил амьдрах ч, судлачдын бөгжилсөн зарим оцон шувуу нь 20 орчим насалсан бүртгэл бий.
Идэш тэжээл Засварлах
Цэнхэр оцон шувуу нь загас, арваалж болон далайн бусад жижиг амьтан барьж иддэг. Тэд ерөнхийдээ эрэг орчмоор хооллох ба 2 м-с илүүгүй гүнд, 21 с орчим шумбадаг аж.
Үржил Засварлах
Цэнхэр оцон шувуу нь 3, 4 наснаас үржилд орно. Эм нь 1-2 өндөг гаргадаг.
Зургийн цомог Засварлах
-
Үүрэндээ буй дэгдээхэй.
-
Мелбурны амьтны хүрээлэндэх Цэнхэр оцон шувуу.
-
Хоолны цаг.
Цахим холбоос Засварлах
Wiktionary: Цэнхэр оцон шувуу – Энэ үгийг тайлбар толиос харна уу |