Цэдэндамбын Цэрэнпунцаг

Цэдэндамбын Цэрэнпунцаг (1971 оны 11 сарын 14 - ) нь Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат. Үндэсний бөхийн улсын гарьд. Gem группийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн.

Цэдэндамбын Цэрэнпунцаг
Төрсөн өдөр1971 оны 11 сарын 14 (1971-11-14) (52 настай)
Төрсөн газарМонгол улсын Завхан
аймгийн Цагаанчулуут сум
Алдар цол
Бөхийн цолУлсын Гарьд
Цол ахисан он жил
Улсын гарьд2004 — мөнхөрсөн
Улсын заан1994 — арван жил
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн10 (1993, 1994, 1996, 1997, 1998,
1999, 2000, 2001, 2003, 2004)
Цагаан сарын барилдааны амжилт
Үзүүрлэсэн1 (1997)
2013-7-13-ны байдлаар мэдээлэв.

Боловсрол засварлах

  • 1988 он Завхан аймгийн Б.Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 1-р сургууль
  • 1996 он АНУ-ын Сан-Франциско хот дахь 'Американ Академи' Англи хэлний курс
  • 1997 он ШУТИС-ийн Механик Инженерийн Сургуульд Авто машин ашиглалтын инженер
  • 1998 он АНУ-ын Колорадо мужийн Их Сургуулийн Болдор дахь Эдийн Засгийн институтид мэргэжил дээшлүүлэх курс
  • 2013 он АНУ-ын Калифорни муж дахь 'Доминикан Их Сургууль'-д Бизнесийн Удирдлагын Магистр
  • 2019 он АНУ-ын 'Беркелигийн Их Сургууль'-д Улс Төр судлалийн Магистрант

Ажил эрхлэлт засварлах

  • 1999 оноос 'Жем Групп'-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч
  • 2005-2010 'Жи-Мобайл' ХХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2008-2016 'DDish TV' ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга
  • 2008 оноос 'Жем Нэт' ХХК-ийн үүгэн байгуулагч,
  • 2013 оноос 'SPS TV' ХХК-ийн үүсгэн байгуулагч, зөвлөх
  • 2018 оноос 'Хужирт Тур' ХХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2019 оноос Монгол улсын ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх
  • 2020 оны 6 сараа Монгол Улсын Их Хурлын гишүүн.

Улс төр засварлах

Цэрэнпунцаг 2020 оны УИХ-ын сонгуулийн Завхан аймгийн 9-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшин, сонгогдсон.

Үндэсний Бөх засварлах

  • 1993 онд 5 давж улсын начин цол хүртсэн
  • 1994 онд 8 давж гуравт үлдэн улсын заан цол, "Үлэмж бадрах" чимэг хүртэв[1]
  • 1996 онд 6 давж "Саруул сайжрах"
  • 1997 онд 7 давж "Бат нягт"
  • 1998 онд 7 давж "Хуурнин шуугигч"
  • 1999 онд 6 давж "Хурдан шаламгай" чимэг хүртсэн
  • 2000 онд 6 давсан
  • 2001 онд 8 давж дөрөвт үлдэн "Буушгүй хүчит"[1]
  • 2003 онд 6 давж "Үнэн итгэлт"
  • 2004 онд 7 давж "Өлзий бадрах" чимэг тус тус хүртсэн

Жүдо засварлах

Гэр бүл засварлах

Түүний төрсөн ах нь үндэсний бөхийн улсын харцага Цэдэндамбын Бэгзсүрэн.

Эшлэл засварлах

  1. 1.0 1.1 Улсын гарьд цол нь 2003 онд бий болсон бөгөөд Ц.Цэрэнпунцаг 1994, 2001 оны наадмуудад 8 давсан амжилтаараа уг цолыг хүртжээ