Цэдэндамбын Батбаяр

Цэдэндамбын Батбаяр (1957 онд Улаанбаатар хотод төрсөн)- Монголын дипломат, түүхч, дорно судлаач.

1984-1987 онд ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шууд аспирантурт суралцан, орчин үеийн Хятад судлалаар түүхийн ухааны докторын (Ph.D) зэрэг, 1998 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд “Японоос Азийн эх газрын талаар явуулсан бодлого ба БНМАУ (1925-1945)” сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалсан эрдэмтэн.

1981 онд хуучнаар ЗХУЛенинградын Их Сургуулийг төгссөн. 1981-1998 онд Монгол Улсын ШУА-ийн Дорнодахин, олон улс судлалын хүрээлэнд ЭША, Захиралаар ажилласан.

1998 оны 12 дугаар сараас 2015 онд Гадаад хэргийн яаманд Газрын захирал, Япон, БНХАУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх зэрэг албан тушаал хашив.
2015 оны 7-р сараас 2018 оны 11-р сар хүртэл Монгол Улсаас Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар суусан.

2021 оны 2 дугаар сарын 25 нд Монгол Улсын ШУА—ийн их чуулганаар ШУА-ийн жинхэнэ гишуунээр сонгогдов.
Түүхийн шинжлэх ухааны доктор. Академич, 10 гаруй нэг сэдэвт ном зохиол, олон зуун эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл бичиж хэвлүүлжээ.

Ц. Батбаярын бүтээлийн жагсаалтад оруулах шинээр бичсэн ном, өгүүлэл, илтгэлүүд 2014-2020

Нэг. Ном товхимол

засварлах
  1. Монгол ба Их Гүрнүүд ХХ зуунд I боть, “Адмон” хэвлэлийн газар, Улаанбаатар, 2015. /2006 онд гарсан номын 2 дахь хэвлэл/
  2. Монгол ба Их Гүрнууд ХХ зуунд. II боть. 1950-2000. «Соембо « хэвлэл. Улаанбаатар. 2020.
  3. Амар сайд, Сэцэн хан нар 1925 онд Хятадад зорчсон нь /Банчэн Богд, Фын Юйсян, Ли Дажао/, “Бэмби сан” хэвлэл, Улаанбаатар, 2015.
  4. ХХ зууны Монгол Улсын гадаад харилцаа. 3 дэвтэр цуврал, “Бэмби сан” хэвлэлийн газар, Улаанбаатар, 2015. 1/ Богд хаант Монгол Улс гуравдахь хөршийн эрэлд I 2/Монгол ба Түвд ХХ зууны эхээр II 3/Амар сайд, Сэцэн хан нар 1925 онд Хятадад зорчсон нь III

Хоёр. Хамтын бүтээл

засварлах
  1. Ц. Батбаяр. Признание МНР со стороны Чан Кайши и Гоминьдановского Китае. В книге: Россия и Монголия в первой половине ХХ века: Концептуальные вопросы российско-монгольских отношений (Дипломатия, экономика, наука) сб.научных трудов. Книга 5. Иркутск. Изд-во БГУ, 2015. с. 269-277.

2. Ts. Batbayar “Mongolia and Tibet in British-Russian Great Games”

Book: Transcontinental Neighbours. A History of Mongolia-UK Relations. Volume

II. “Munkhiin Useg” publisher, Ulaanbaatar, Mongolia, 2015. pp. 8-15

3.Ts. Batbayar “The Cairo and Yalta Great Power Conferences: How Churchhill,

Stalin and Roosevelt decided the fate of Mongolia”

Book: Transcontinental Neighbours. A History of Mongolia-UK Relations. Volume

II. “Munkhiin Useg” publisher, Ulaanbaatar, Mongolia, 2015. pp. 33-45

  1. Ц. Батбаяр. История дипломатической деятельности МНРП в отношениях с Гоминьданом и КПК. В Сборнике научных трудов, посвященный к юбилею А.С. Рощина, доктора исторических наук, ИВ, РАН.

5. Ts. Batbayar National referéndum for Mongolian Independence. In a book:

pp. 270-271.

6.Ц. Батбаяр, Н. Бадрал. Монгол, Японы харилцаа иж бүрэн түншлэлээс стратегийн түншлэлд шилжиж буй үйл явц, онцлог.

“Стратегийн түншлэл ба Монгол Улсын гадаад орчны өөрчлөлт”, ШУА-ийн ОУХХ,

“Тод бичиг” хэвлэл, Улаанбаатар, 2015. 143-156-р тал.

Гурав. Эрдэм шинжилгээний илтгэл

засварлах
  1. Вашингтонд 2015 оны 10 дугаар сард болсон Монголын нийгэмлэгийн хуралд тавьсан илтгэл
  2. Вашингтонд Жон Хопкинс Их Сургуульд К. Калдер профессорын дугуй ширээний хуралд тавьсан илтгэл /2015 оны 10 дугаар сар/
  3. Улаанбаатарт Ерөнхийлөгчийн ивээл дор болсон “Монголын соёлын өв” эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл /2015 оны 5 дугаар сар/
  4. Улаанбаатарт Монгол-БНСУ-ын дипломат харилцааны ойд зориулсан эрдэм шинжилгээний худалд Д. Уламбаяртай хамтран тавьсан илтгэл
  5. ОХУ-ын Буриадын Их Сургуульд Д. Шүрхүүгийн хамт очиж уншсан лекц /2015 оны 5 дугаар сар/