Цэгмэдийн Батчулуун

Цэгмэдийн (Цэгмидийн) Батчулуун (1987 оны 2-р сарын 4-нд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн) — Монгол Улсын гавьяат тамирчин, Монголын шатарын аврага, Олон улсын хэмжээний мастер, их мастер.

Цэгмэдийн Батчулуун
тамирчны тухай
Төрсөн өдөр1987 оны 2 сарын 4 (1987-02-04) (37 настай)
Төрсөн газарМонгол, Улаанбаатар
Улс, орон Монгол
Тамир, спортшатар
Цол, зэрэгих мастер (2012), ОУХМ (2009)
Оргил чансаа2529 оноо (2013 оны VIII сар)
2013-10-10-ны байдлаар мэдээлэв.

Батчулуун 5 настайдаа анх “Ирээдүй” шатрын клубт дэд мастер Д. Сэржмядагаар шатрын “А” заалгаж “аварга болох аяны зам” – даа гарчээ. Тэрээр өсвөрийн шатарчдын улсын аврага шалгаруулах тэмцээний 6 удаагийн аварга бөгөөд сүүлийн үед явагдах болсон шилдэг мастеруудын тэмцээнүүдэд шагналт байранд тогтмол шалгарч байгаа шатарчин юм.

Батчулуун 2001 онд спортын мастер, 2006 онд олон улсын шатрын холбооны мастер цол тус тус хүртсэн нь залуу шатарчин. Олон улсын хэмжээний мастер, гавьяат дасгалжуулагч Пүрэвийн Жигжидсүрэнгийн шавь.

Тэрээр улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 6 удаа хүч оюунаа сорьж 2006 онд улсын аваргын алтан медаль авч 2005, 2007 онуудад хүрэл медаль хүртэн тогтвортой амжилт гаргаж ирсэн.

ФИДЕ мастер Ц.Батчулуун 2006 онд Итали улсын Турин хотод зохиогдсон дэлхийн шатрын 37-р олимпиадад эх орон, шатарчин нөхдөө төлөөлөн 1-р ширээнд амжилттай тоглосон юм. Мөн өсвөрийн шатарчдын Азийн аврага шалгаруулах 1998 оны тэмцээнд шагналт 4-р байр эзэлжээ. Батчулуун өдгөө МУҮИС – ийн МКС – ын оюутан байсан.

Өдгөө АНУ-д амьдарч байгаа.

Цахим холбоос

засварлах