Цэвээндоржийн Ойдов
Цэвээндоржийн Ойдов (1953 онд Архангай аймгийн Хашаат сумын Лүн гэдэг газар төрсөн)-Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач. 1992 онд Монгол улсын шинэчлэгдсэн төрийн сүлд бүтээсэн хүн.
Намтар
засварлахЭцэг эх нь малчин хүмүүс байсан. Өвөрхангай аймгийн Хархорин сумын найман жилийн дунд сургуулийг 1968 оны хавар төгсөөд 15 настай жаахан хүүхэд Улаанбаатар хотод ирээд Үйлдвэр хоршооллын үйлдвэр урлагийн сургуулийн уран сийлбэрийн ангид элсэн, Монголын алдарт сийлбэрч уран Чуваамидийн гарын шавь болсон байна.
1971 оноос Үйлдвэрлэл хоршооллын ТМС, ДУДС онц төгсөж Монгол Улсын их сургуулийн түүхийн ангид таван жил суралцан 1980 онд төгсөж Дүрслэх урлагийн коллежийн багшаар ажилласан байна.
1985 оноос Монгол кино үйлдвэрт зураачаар орж “Мандухай цэцэн хатан” киноны цэргийн хувцас, зэр зэмсэгийн зураач, 1990 оноос Өндөр гэгээн Занабазарын “Дүвхан” урланг удирдан сэргээн засварлалщкээ. 1990-1993 онд “Дүвхан” урлангийн захирал, 1997 оноос “Улаанбаатар хивс” ХК-д ерөнхий зураач байжээ.