Цэвдэг
Цэвдэг гэдэг нь хоёр жил буюу түүнээс дээш хугацаанд 0-ээс доош хэмд оршиж байгаа хөрс чулуулгийг цэвдэг гэж тодорхойлдог. Цэвдэг нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын 24-25 хувьд тархсан гэж үздэг. Дэлхийн 48 улсын газар нутагт ямар нэг хэмжээгээр байдаг. Хойд туйл руу дөхөх тусам, мөн уул дээшээ өндөр болох тусам цэвдгийн тархалт нэмэгдэнэ. Манай Монгол орон өндөрлөг уулын бүс нутаг учраас цэвдгийн тархалтаараа дэлхийд тавдугаарт жагсдаг. Оросын Сибирь, Америкийн Аляск, Канадын хойд нутаг гээд маш их цэвдэгтэй газрууд урдуур жагсдаг. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар буюу 2016 онд Монгол орны нийт газар нутгийн 29.3 хувьд нь цэвдэгтэй гэж гарсан байдаг.
Цэвдэг судлаач доктор (Ph.D) Я.Жамбалжав
Цэвдэг хөрстэй газар авто зам тавих технелоги (Термосифон хөргөгч хоолой)
засварлахБаруун босоо тэнхэлгийн АН-4 авто зам буюу Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоноос Улаанбайшинтын хилийн боомт хүртэлх авто замын инженер геологи, цэвдэг хөрс, цахилгаан эсэргүүцлийн томографын хэмжилт хийж, баталгаажуулах дээж авч, цэвдгийн температур хэмжих зорилгоор цооногуудыг өрөмдөв.
Тухайн зам нь Шинэ сэргэлтийн бодлогын зорилт хөтөлбөрийн хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгууд, ОХУ-н хилээс БНХАУ-н хилийн боомттой холбогдох АН-4 буюу Баруун босоо тэнхлэгийн 745 км замын хэсэг юм.
Цагааннуураас Улаанбайшинт чиглэлийн авто зам нь цэвдгийн үргэлжилсэн болон тасалданги тархалттай бүслүүрт оршдог. Өрөмдлөг болон геофизикийн хэмжилтээр авто замын бүрэлдэхүүн хэсгүүдэд мөсний агууламж ихтэй цэвдэг илэрсэн.
Ингээд уг замын цэвдэгтэй хэсгийн трасын дагуу цэвдгийн гэсэлтийг тогтоон барих Термосифон хөргөгч хоолойг суулгаж өгөв.
Цэвдэг хөрстэй газар барилга, байгууламж барих технелоги (Термосифон хөргөгч хоолой)
засварлахМонгол орны цэвдэг нь нийт 16 аймгийн 105 сумын нутаг дэвсгэрт тодорхой хэмжээтэйгээр тархсан байдаг. Үүнээс гадна нийт 57 сум, суурингийн төвүүд цэвдэг хөрсөн дээр оршдог бөгөөд эдгээр сум сууринд барьсан барилга байгууламжууд хэв гажилтанд орж зарим нь ашиглалтаас гарч байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд баригдсан барилга байгууламжууд нь 1-5 жилийн дотор хэв гажилтанд орж байна.
Өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа барилгын буурь суурийн норм ба дүрмээр (БНбД 50-01-16) баригддаг боловч хэв гажилтанд орж эвдэрч ашиглах боломжгүй болж байна.
БНбД 50-01-16-н 4.4.3 дахь заалт
Олон жилийн цэвдэг хөрсийг 1-р зарчмаар байгууламжийн буурь болгон ашиглахдаа ул хөрсийг хөлдүү байдалд нь хадгалах ба буурь суурийн зураг төсөлд тусгагдсан буурийн тооцоот дулааны горимыг хангахын тулд барилгын дор хүйтэн хөндий буюу хүйтэн нэгдүгээр давхар барих байгууламжийн бууринд агаар сэлгэж хөргөх яндан, суваг байрлуулах, Улирлын үйлчилгээтэй хөргөх төхөөрөмж /УҮХТ/ тавих мөн түүнчилэн цэвдэг ул хөрсөнд байгууламжаас үзүүлэх дулааны нөлөөллийг арилгаж багасгах бусад арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй гэж заасан байдаг.
Дээр дурьдсан Улирлын үйлчилгээтэй хөргөх төхөөрөмж гэдэг технелогийн олон улсын нэр томъёо буюу нэршил нь Термосифон хоолой юм.
Барилга, байшин барихдаа:
- Талбайн инженер геологийн шинжилгээг заавал хийлгэ
- Таны хажуугийн барилгын хөрс танайхтай ижилхэн биш
- Хэрэв цэвдэг хөрстэй бол Барилгын буурь суурийн норм, дүрмийг баримтал