Термосифон хөргөгч хоолой
ТЕРМОСИФОН ХӨРГӨГЧ ХООЛОЙ. ГЕОКРИО ХХК
засварлахЗамын гадарга, ялангуяа асфальт бетон гадарга нь нарны энергийг өөртөө ердийн хөрснөөс илүү их шингээж улмаар хөрсний гүн рүүгээ дулаан дамжуулснаар түүний доорх цэвдгийг тодорхой хэмжээнд гэсгээхэд хүргэнэ. Ингэж цэвдэг гэссэнээр түүнд агуулагдах мөсжилтийн хэмжээнээс хамаарч авто замын гадарга дээр хотойлт суулт үүсдэг.
Энэхүү цэвдэгийн гэсэлтийг тогтоон барих олон улсад хамгийн их хэрэглэгддэг шалгарсан технелоги бол хөргөгч хоолой Термосифон юм.
Термосифон хоолой гэдэг нь 2 фазын пассив хөргөх төхөөрөмж бөгөөд агаарын температур нь хөрсний температураас хүйтэн болсон үед тэр хүйтнийг хөрсний гүнд дамжуулдаг онцлогтой. Гадаад орчны хүйтэн температурыг цэвдэгтэй хөрс рүү дамжуулж тухайн орчноо хөргөж хөлдөөнө гэсэн үг юм.
Термосифон хоолойн битүүмжлэл алдагдахгүй тохиолдолд, өвлийн улиралтай бүс нутагт тус хоолой нь ямар нэгэн нэмэлт эрчим хүч шаардагдахгүйгээр хэдэн арван жил ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл термосифон хоолой нь өвлийн хүйтэн жавраар ажилладаг, сэргээгдэх эрчим хүч ашигладаг төхөөрөмж юм.