Цогт хайрхан уул

[[Ангилал:]]

Цогт хайрхан
Алтан Манзушир
Үнэмлэхүй өндөр 2126 м
Байрлал Эрдэнэхайрхан сум, Завхан аймаг
 Монгол
Нуруу Хангайн нуруу
Солбицол 48° 3′ 31″ У, 95° 44′ 54″ ЗКоординат: 48° 3′ 31″ У, 95° 44′ 54″ З
Цогт хайрхан уул (Монгол Улс)
Цогт хайрхан уул (Монгол Улс)
Цогт хайрхан уул
Цогт хайрхан уул

Цогт хайрхан уул нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд байдаг. Нутгийн өмнөд хэсэгт орших эх нутгийн минь өвөг дээдсээс уламжлагдан бишрэн шүтэж, идээ цагааныхаа дээжийг өргөж арц хүж тэргүүтнээрээ ариулан сүсэглэн мөргөж ирсэн их говийн сүрлэг уулс Алтан Манзушир хэмээх энэ их хайрхан уул нь уртаашаа 18 км өргөөшөө 5-6 км эргэн тойрондоо 38 км талбайг эзлэн далайн түвшнээс дээш 2126 м өргөгдсөн үзэсгэлэн төгөлдөр нутаг билээ. Энэ уулын хаанаас нь ч харсан дэлийг нь зассан морь, өрөөд тавьсан шагай шиг мөртлөө орой дээр нь гарахад тал хөндий жижигхэн уул толгодтой говь хангай хосолсон юм шиг ургамалтай байдаг нь нэн сонирхолтой.

Сартуул түмний их шүтээн болсон энэ уулын тухай олон сайхан сонирхолтой домог яриа үе дамжин яригдсаар ирсэн түүхтэй. Сартуул нутгаас Утайд мөргөхөөр очсон мөргөлчдөөс нутгийнхаа Алтан Манзушир ууланд мөргөсөн үү гэж асуудаг байжээ.

Энэ уул нь 108 өтөг бууц бор шороотой 108 агуй хөндийтэй, агуй бүрийн үүдэн дээр арвин гэгээн Хандмаа нар зогсон сартуул түмэндээ ариун цацлаа өргөн мишээж байдаг. Хойд хэрэмний оройн булгийг тойрч таван өнгийн цэцэг ургасан байна. Тэр цэцэг цөвүүн цагт ямар ч өвчнийг анагаана гэж номлосон гэдэг. Түүнээс хойш Алтан манзуширын орон гэж нэрлэдэг болжээ. Манзушир бурханы заларч ирсэний баримт ул мөр нь эхийн агуйн доод аманд чулуун дээр хөл нүцгэн хүний том мөр, морь нохойтны мөр гэх мэт олон сонин хачин зүйл байдаг.

Сартуул түмний их шүтээн Галуутай хүрээний бурхан тахил нандин эрдэнэсийг энэ уулын Мөнхзулын агуйд хийсэн гэсэн яриа байдаг. Урд хэрэмний оройн цагаан овооноос баян аймаг, Эх бууралын цагаан овоонууд харагдаж Сартуул нутгийн өмнөд хэсгийг тольдож байдаг. Хөх зайврын булаг, хойд хэрэмний оройн булаг Жовын амны усасн татаал, Их, бага, намжир, эхийн агуйнуудын рашаан ус, сэндэр урд хойд хэрэмний сонин тогтоц бүхий хавцлууд, Долоон тогооны ам, Манзуширын өргөөний цохио буйр, Ар, Өвөр нэвт, Арлын харанхуй, Балин чулуу, Өндөр цагаан, Дугуй цахир, Их өвөлжөө зэрэг үзэсгэлэн төгөлдөр газар бий.