Циклоалкан
Циклоалкан (полиметил нүүрс ус, нафтен, циклан, циклопарафи) цагираган хэлхээ бүхий нүүрс ус. 1883 онд нефтийн нэгдлээс илрүүлсэн.
Физик шинж:
Хэвийн нөхцөлд (С3 — С4) — хий, (С5 — С16) — шингэн, С17 —хойш хатуу бодис . Буцлах, хайлах температур нь алканаас өндөр. Усанд уусахгүй. Атомын тоо нэмэгдэх тусам буцлах хайлах температур ихсэнэ.