Цахим ном (англи. e-book, electronic book, digital book ) компьютер болон бусад электрон төхөөрөмжийн дэлгэц дээр унших болон сонсох боломжтой бичвэр, зураг эсвэл хоёуланг нь багтаасан цахим хэлбэрээр гаргасан номын хэвлэл юм. Хэдийгээр заримдаа "хэвлэмэл номын цахим хувилбар" гэж тодорхойлогддог ч зарим цахим ном нь хэвлэгдээгүй байх тохиолдол олонтаа байдаг болсон.

 
Хаан ч хэзээ ч уншиж болох цахим ном.

1971 онд Майкл Харт Иллиной их сургуулийн операторуудаас том Xerox Sigma V компьютерийн ажиллах хугацааг хязгааргүй хүлээн авч уг боломжийг ашиглахыг хичээж тэрээр анхны цахим ном болох "АНУ-ын Тусгаар тогтнолын Тунхаглал"-ыг компьютерт шивж бүтээсэн түүхтэй. Ийнхүү олон номын цахим хуулбарыг бий болгосноор "Гутенберг төсөл" мэндэлсэн байна.

Цахим номны давуу тал

засварлах
  • авсаархан, хаана ч аваад явах боломжтой байдал (цахим, оптик гэх мэт зөөвөрлөгч дээр хэдэн арван, хэдэн зуун мянган ном хадгалах боломж);
  • номны бүрэн текстийг хоромхон зуур хайж олох боломж (номын текстийг шивсэн тохиолдолд);
  • Дизайн сэдвийг хурдан бөгөөд хялбараар уншихад тухтай унших чадвар: үсгийн хэлбэр, үсгийн хэмжээ, өнгө, дэвсгэр өнгө, бүтэц;
  • номын унших бус сонсох боломжтой (текстээс яриа, аудио ном);
  • гэрэл багатай газар ном унших боломж (гэрэлтүүлэгтэй төхөөрөмж дээр);
  • номыг зардал багатай унших, сонсох боломж (ихэвчлэн түгээлт нь илгээгч болон хүлээн авагчийн хувьд үнэ төлбөргүй байдаг);
  • ихэнхи цахим ном үнэ төлбөргүй байдаг;
  • номыг тэр даруй түгээх бөгөөд олж авах боломж ихтэй (цаасан ном авахын тулд та дэлгүүрт очих эсвэл хүргэхийг хүлээх хэрэгтэй);
  • цаасан номтой харьцуулахад хэвлэх хугацаа хамаагүй богино (харьцуулбал: цахим ном долоо хоног, цаасан ном зургаан сар);
  • эрүүл ахуй: цаасан ном шиг хүчтэй харшил үүсгэгч тоосгүй;
  • байгаль орчинд ээлтэй - цаас хийх гэж мод олноор устгахгүй.