Майкл Харт
Майкл Стерн Харт (англи. Michael Stern Hart; 1947 оны 3-р сарын 8-нд Вашингтон мужийн Тэкома хотод төрсөн-2011 оны 9-р сарын 6-нд Иллиной мужид нас барсан) — америкийн зохиолч, цахим номын (англи. e-book) сан зохион бүтээгч болон интернетээр чөлөөтэй ном уншиж болдог «Гутенберг» төслийг (англи. Project Gutenberg) үүсгэн байгуулагч. Анхны ном болон баримт бичгүүдийг өөрөө шивж интернетэд оруулж байжээ.
Намтар
засварлахТэрээр 1947 оны 3-р сарын 8-нд Вашингтон мужийн Тэкома хотод төржээ. Түүний эцэг нягтлан бодогч, ээж нь дэлхийн 2-р дайны үед криптологич (үг кодлож нууцлах мэргэжил) байсан бөгөөд сүүлд жижиглэнгийн худалдааны дэлгүүрт менежер хийдэг байжээ. 1958 онд тэдний гэр бүл Иллиной мужийн Эрбана хот руу нүүж, эцэг нь Шекспир судлал, эх нь математикийн чиглэлээр коллежийн профессорууд болжээ.
Майкл Харт 1971 онд Иллиной Их Сургуульд байх үед ахын оператор найз нь "Xerox Sigma V" компьютерт хязгаарлалтгүйгээр нэвтрэх эрх өгчээ. Тухайн үед энэхүү компьютер 100 мянган ам.долларын орчим үнэтэй байсан. 1971 оны 7-р сарын 4-нд дансаа үүсгэсний дараа тусалсаны хариуд маш үнэ цэнэтэй зүйл хийж өгөхийг хүссэн гэж хожим тэрээр хэлсэн байна. Энэхүү сайхан боломжийг үр дүнтэй ашиглахыг зорьж тэрээр "АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглал"-ыг компьютерт шивж анхны цахим ном бүтээжээ. Ийнхүү үргэлжлүүлэн олон номын цахим хуулбарт шилжүүлж анхны цахим номын сан болох "Гутенберг" төслийг эхлүүлж үүсгэн байгуулсан түүхтэй.
Тэрээр жижиг сажиг ажлаар өөрийгөө санхүүжүүлэхээс гадна өөрийн санаачилсан "Project Gutenberg"-төсөлд хандив цуглуулдаг байжээ.
Харт 1993 онд "Интерпедиа" хэмээх үнэ төлбөргүй, нээлттэй "Интернэт нэвтэрхий толь бичиг" боловсруулах ажилд оролцсон боловч хүчин чармайлт нь төлөвлөлтийн шатнаас хэтрээгүй байна.
Хувийн амьдрал
засварлахЭмч нарт үзүүлж мөнгө зарцуулахаас зайлсхийж, гэрийн буюу ардын эмчилгээг илүүд үздэг байсан. Тэрээр олон тооны компьютер, стерео систем болон бусад тоног төхөөрөмжийг ихэвчлэн ашиглагдаагүй тоног төхөөрөмжөөс цуглуулж, мэдлэг мээллийг дэмжих болон мэдээллийн нөөцийг олон нийтэд хүртээмжтэй байлгахын тулд өөрийн тхувийн амьдралаа золиослож байсан. Тэрээр "голчлон хямд даршилсан шош иддэг" ядуу амьдарч байсан ажээ.
Майкл Харт 2011 оны 9-р сарын 6-нд Иллиной мужийн Эрбана дахь гэртээ зүрхний шигдээсээр 64 настайдаа нас барсан байсан.