Цахилгаан багтаамж

Аливаа биетийн цахилгаан цэнэг хуримтлуулах чадварыг Цахилгаан багтаамж гэнэ. Латин цагаан толгойн C үсгээр тэмдэглэдэг ба хэмжих нэгж нь фарад(Ф). Түгээмэл хэрэглэгддэг энерги болон цахилгаан цэнэг хуримтлуулдаг төхөөрөмж нь конденсатор юм.

Цэнэглэгддэг ямар ч биет тодорхой хувийн цахилгаан багтаамжтай байна. Тухайн дамжуулагч биетийн цахилгаан багтаамж нь аливаа потенциалд дамжуулагчийн хуримтлуулах цэнэг болон потенциалын харьцаатай тэнцүү юм.

C=q/V.