Цагаан мөөг
Цагаан мөөг буюу талын цагаан мөөг нь Салбант мөөгний овогт хамаарагдах хамгийн их тархсан тэжээллэг чанараараа нилээд үнэлэгддэг сайн чанарын ургамал юм.
Цагаан мөөг | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Tricholoma mongolicum (Я.Э.Ланге) Эмил Ж. Имбах |
Гадаад төрх
засварлахЦагаан мөөгний малгайн орой нь цагаан, томорсон үедээ голчоороо 6-19 см, зарим нь 21 см ч байдаг. Шилбэ нь суурь руугаа бүдүүрсэн богионовтор, малгайтайгаа бат бэхлэгдсэн, малгайтайгаа адил цагаан өнгөтэй байна. Доод тал буюу спор бүхий давхарга нь цагаан өнгийн салбангуудаас тогтоно. 6 дугаар сарын сараас 9-10 дугаар сар хүртэл ургадаг.
Монгол орны ойт хээр, тал хээрийн бүсэд маш өргөн тархсан асар их бэлтгэл нөөцтэй. Хээрийн цагаан мөөг гол төлөв чийглэг зөөлөн хөрсөнд уулын ар, хажуу хөндийг өгсөн хөх манан татуулан ургадаг. Хээрийн цагаан мөөгний хүрээнд өөр ямар ч мөөг холилдон ургахгүй, мөөгний махлаг хэсгийг хугалсны дараа цагаан өнгөө алддаггүй онцлогтой.
Цагаан мөөгийг намар 8 дугаар сард түүж авна. Хур бороо ихтэй жил элбэг ургана. Өглөө эрт түүх нь илүү тохиромжтой. Эрт түүхэд сая гарсан мөөг чийрэг чанга байхаас гадна өглөөний нарны туяанд тод харагдах талтай.
Боловсруулж хэрэглэх
засварлахСийрсэн сав хувинд түүх нь илүү тохиромжтой. Мөөгийг гүйцэт хатаах хэрэгтэй. Хэрэв дутуу хатсан бол амархан муудах хэт хатсан бол чанараа алдана. Хатаахын өмнө шороо, тоос, өвс, ургамлаас нь сайтар цэвэрлэж бөх утсанд хэлхэн өлгөж хатаана. Цэвэрлэхдээ угааж болохгүй харин арчих буюу их шороотой хэсгийг огтлон хаяж цэвэрлэх нь зүйтэй Мөөгний өт хорхойг устгахын тулд буцламтгай халуун усанд 2-3 удаа хурдан дүрээд усыг сэврээнэ. Том мөөгийн 4-6 хэсэг болгож арай жижгийг 2-4 хэсэг бүр жижиг мөөгийг хэвээр нь хатаана. Утсанд хэлхэж хатаахдаа мөөгний хэрчим бүрийн хооронд жижиг цаас хавчуулна. Мөн түүнчлэн цахилгаан хатаагч шүүгээний 45 хэмийн халуун нөхцөлд дэлгэцэн дээр сийрэг тарааж тавьж 5-6 цаг болгоод, гүйцэт хатаахын тулд 60-70 хэмийн халуун болтол нэмээд хатаана. Хатааж гүйцсэн мөөгийг гараараа барьж үзэхэд хуурай, амархан үйрч унахгүй хөнгөн байдаг. Цагаан мөөг нь хоолны хольцонд хэрэглэгддэг үнэтэй материал төдийгүй экспортын чухал ач холбогдолтой.
Эшлэл
засварлахExternal links
засварлах Викизүйлд Agaricus bisporus-тай холбоотой мэдээлэл байна. |