Хөтөчнарын район
Энгийнээр бичихэд Хөтөчнар, гүйцэд бичвэл Хөтөчнарын район (оросоор Кетченеровский район, халимагаар Көтчнрә район) — Оросын Холбооны Улс (ОХУ)-ын Халимаг орон (БНХалУ)-ы харьяат, Хөтөчнар хэмээх төв сууринтай район (орчуулвал нутаг, жишвэл хошуу).
Хөтөчнарын район | |
---|---|
район | |
Улс орон | Орос |
БНУ | Халимаг |
Район | Хөтөчнар |
Дотроо (9) | Нэр бүхий 9 сэлээн болно |
Районы төв | Хөтөчнар |
Газар нутаг | 6,548 км² (4-р том) |
Хүн ам (тоол.) | 2010 онд 10,622 хүн [1] (10-р олон) |
Нягт сийрэг | 1.55 хүн/км² |
Нутгийн олон | Хөтөчнарынхан |
1938 он | Өнөөгийн нутаг үүссэн |
Орос орны Халимаг орон дахь Хөтөчнарын район |
Түүх
засварлахЭнд урьд үед байсан Сарпын улс гэх нутгийг 1938 онд Хөтөчнарын улс болгон өөрчлөв.[2] 1943 оноос Приозёрный район («нуурын ойр шадар буй нутаг») гэдэг нэртэй болж олон жилийг үдээд 1990 онд өнөөгийн Халимаг орон байгуулагдах болоход оросоор Кетченеровский район, халимагаар Көтчнрә район гэх «хөтөч нарын нутаг» гэсэн нэрээ сэргээн авчээ.[3]
Засаг захиргааны хуваарь
засварлах6,548 км² (4-р том) газар нутагтай. Гашуунбургаст, Хөххудаг, Гөхөлт, Тугтан зэрэг нэр бүхий есөн сэлээн (халимагаар селән, оросоор сельское муниципальное образование, монголчловол «хөдөө нутаг», «сум») болж хуваагддаг. 23 суурин газартай.
Хүн ам
засварлах2010 онд 10,622 хүн (10-р олон) оршин сууж байсан.[1] Үүнээс 3,908 нь Элстээс дорно-умар зүгт 117 км зайнд байгаа районы төв буюу Хөтөчнар суурин (аль эсвэл балгас)-д амьдардаг.