Хүүхэлдэйн театр
Монгол Улсын Хүүхэлдэйн театр - 1948 оны 7 дугаар сарын 17-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 203 дугаар хурлын тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хот ба хөдөөгийн хүүхдийг уран сайхнаар үйлчлэх зорилгоор” Урлагийн хэрэг эрхлэх газрын дэргэд Хүүхэлдэйн төв театрыг байгуулсан байна.
Өнгөрсөн 80 орчим жилийн хугацаанд хүүхэд, багачуудад зориулан хүүхэлдэйн олон төрөл хэлбэрээр уран бүтээлээ туурвиж соёл, урлагийн боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэн ажиллаж буй хүүхэлдэйн урлагийн цорын ганц мэргэжлийн театр юм.[1]
Тус театр нь байгуулагдсаныхаа эхний он жилүүдэд “хуруун” ба “таягт” хүүхэлдэйгээр голлон тоглож байсан бол өнөө үед хүүхэлдэйн олон төрөл хэлбэрийг хөгжүүлж “сүүдрийн”, “кварцын”, “багт” болон “утсан хүүхэлдэй”-н техникийг эзэмшиж, дэлхийн хүүхэлдэйн урлагийн хөгжлийн хурдацтай хөл нийлүүлэн хөгжихийг эрмэлзэж байна.
Монгол Улсын Хүүхэлдэйн театрын жүжигчид уран бүтээлээрээ олон улсын хүүхэлдэйчдийн их наадмуудад амжилттай оролцож айлчлан тоглолтуудыг хийн, харилцаа холбоо тогтоон өргөжүүлж Монгол үндэсний соёл, зан заншил, өв уламжлал соёлоо сурталчилан, хөгжүүлсээр байгаа юм.
Монгол Улсын Хүүхэлдэйн театр П.Нямлхагва захирлын удирдлага дор 31 хүний бүрэлдэхүүнтэй монголын хүүхэлдэйн урлагийн салбарыг хөгжүүлэх түгээн дэлгэрүүлэх үйлс хэрэгт зүтгэж байна. Үүнээс 17 нь уран бүтээлчид юм. Үүнд: мэргэжлийн хүүхэлдэйн жүжигчин - 11, найруулагч - 1, гэрлийн инженер - 1, дууны инженер - 1, тайзны ажилтан - 1, хүүхэлдэй урлаач - 2, 1 зураачаас бүрдэн хүүхдийн тайзны уран бүтээлийг туурвин ажиллаж байна. Жүжигчдийн хувьд 2 - 32 жил ажиллаж байгаа бөгөөд СУИС, КУДС, Мюзик холл болон ОХУ-ын Санкт-Петербург хотын Урлагийн Академийг төгссөн байна.
2023 оны байдлаар нийт 140 гаруй уран бүтээл бүхий урын сантай театр болон хөгжсөн.
Тус театр нь захиргаа, маркетинг, уран бүтээл, үйлдвэр, тайзны албуудаас бүрэлдэх ба нийт 160 хүний суудал бүхий үзвэрийн танхимтай, үзэгчдийн танхимд пробил, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж, “5.1 surround sound system”-ийг тус тус нэвтрүүлэн ажиллаж байна.
2010-2017 онд яруу найрагч Цоодолын Хулан захиралаар ажиллаж байсан.
Холбоо барих утас: 70399999
- ↑ Andromeda. "Монгол Улсын Хүүхэлдэйн Театр". puppet.mn. Татаж авсан: 2024-11-19.