Цоодолын Хулан
- Энэ яруу найрагчийг бусад Хулангаас ялган таниарай.
Цоодолын Хулан (1969 онд Улаанбаатар хотод төрсөн) - Монголын Зохиолчдын Эвэлийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтай, яруу найрагч бүсгүй юм. Тэрбээр 1986 оноос уран бүтээлээ эхлэн, хоёронтоо Болор цомын эзэн болж байсан. Түүний аав Дөнгөтийн Цоодол нь мөн монголын нэртэй яруу найрагч юм. Тэрээр айлын 3 охины дундах нь ажээ. Ц.Хулан хүү У.Дөрвөн-Уул /1990/, охин У.Удвал гэх хоёр хүүхэдтэй.
Боловсрол
засварлах- 1978-1988 онд Нийслэлийн 23 дугаар тусгай дунд сургууль төгссөн.
- 1988-1993 онд МУИС-ийн Монгол хэлний факультетын утга зохиол судлалын ангид сурч төгссөн.
- 1994 онд УБДС-ийг багш, утга зохиолын ажилтан мэргэжлээр төгсчээ.
Ажилласан байдал
засварлах1994-1996 онд "Ардын эрх", "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, утга зохиолын ажилтан,"Ням гариг" сонинд хэлтсийн даргаар ажилласан.
1996-1997 онд "Ням гариг", "Билгүүн судар" сонинуудад хариуцлагатай эрхлэгч, ерөнхий редактор, эрхлэгч.
1997-1999 онд "Хөдөлмөр" сонины ерөнхий эрхлэгчээр тус тус ажиллаж байв.
2009-2017 он хүртэл Улсын хүүхэлдэйн театрын захирлаар ажиллаж байсан.
2017 оны 8-р сараас -2021 оны 7-р сар хүртэл Ерөнхийлөгч Х.Баттулгын соёл, шашны асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажилласан.
2023 оны 1-р сард Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл буюу Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэдэг зүйл ангиар баривчлагдаж мөн оны 7-р сарын 25-ны хаалттай Шүүх хурлаар 9,5 жилийн ял сонсжээ.
Бүтээл
засварлахНом
засварлах- "Гүнж аялгуу" шүлгүүд 1997
- "Гуниг тайтгарал" шүлгүүд 1999
- "Торгоны маань хээ" шүлгүүд 2001
- "Зүгээр л нэг амьдрахсан" 2006
Шагнал
засварлах- 1989 онд "Найргийн даага" наадмын тэргүүн шагнал
- 1994 оны "Болор цом"-д "Ганцхан ээждээ унших шүлэг"-ээрээ тэргүүн шагнал
- 1994 онд шилдэг залуу зохиолчдод олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагнал
- 1999 онд "Гүнж аялгуу" номоороо МЗЭ -ийн шагнал
- 2002 онд "Торгоны маань хээ" номоор Нацагдоржийн нэрэмжит шагнал
- 2010 оны "Болор цом"-д "Найрагчинй нутаг" шүлгээрээ тэргүүн шагнал