Хүүхдийн баяр
Хүүхдийн баяр бол жил бүр хүүхдүүдийн хүндэтгэлд зориулж тэмдэглэдэг баяр юм, улс орон бүрт тэмдэглэдэг өдөр нь өөр өөр байдаг. 1925 онд Женевт Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн бага хурлын үеэр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг анх тунхагласан. 1950 оноос хойш коммунист болон пост-коммунист орнуудад 6-р сарын 1-нд тэмдэглэдэг байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1959 оны 11-р сарын 20-ны өдрийн Хүүхдийн эрхийн тунхаглалыг тэмдэглэх зорилгоор Дэлхийн хүүхдийн өдрийг 11-р сарын 20-нд тэмдэглэдэг. Зарим оронд Хүүхдийн баяр биш Хүүхдийн долоо хоног байдаг.
Монгол улсад Хүүхдийн эрхийг хамгаалдаг хуулиуд
засварлахМонгол Улсын Үндсэн хууль /1992/, Хүүхдийн эрхийн тухай /2016/, Иргэний хууль /2002/, Гэр бүлийн тухай /1999, 2020/, Хүүхэд хамгааллын тухай /2016/ хуулиуд УИХ-аар батлан хэрэгжүүлж байна.
Засгийн газрын бүтцэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /Агентлаг/ үйл ажиллагаа явуулдаг байна.
Монгол улс 1952 оноос 6 дугаар сарын 1-ны өдрийг "Хүүхдийн баяр"-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн. 1995 оноос "Эх үрсийн баяр" болгосон бөгөөд иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин "Хүүхдийн баяр" болгон тэмдэглэж байна.[1]
Цахим холбоос
Wiktionary: Хүүхдийн баяр – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- ↑ "ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ӨДӨР - ХҮҮХДИЙН БАЯР". culture.gov.mn (америк-англи хэлээр). Татаж авсан: 2023-11-18.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.