Хүндэт Легионы одон
Хүндэт Легионы одон (франц. Ordre national de la Légion d'honneur) — францын үндэсний одон (байгууллага), 1802 оны 5-р сарын 19-нд Наполеон Бонапарт загалмайтны одонгийн нэгэн адил бий болгосон одон юм. Хүндэт Легионы болон цэргийн одон медалийн журмын дагуу энэхүү хүндэт байгууллага нь хуулийн этгээд юм. Уг байгууллагад хамаарагдсанаар Францын өмнө онцгой гавьяа байгуулсаныг албан ёсоор хүлээн зөвшөөрч хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм.
Цөөн тооны хүмүүсийг эс тооцвол нас барсны дараа нөхөн шагнадаггүй ажээ. Генерал де Голлийн хэлснээр "Хүндэт Легион бол амьд хүмүүсийн тэргүүний элитийн нийгэмлэг юм".
Түүх
засварлах1789-1794 оны Францын хувьсгалын дараа хаант засаглалын бүх эрх ямба, өргөмжлөл, шагналыг хүчингүй болгов. Гэсэн хэдий ч дайн, төрийн өөрчлөн байгуулалт нь хүн ам, армийн сэтгэл санааг дайчлах шаардлагатай байв. Цэргийн удирдагчид эхний шатанд шаардлагатай бол цэргийн гавъяа, эр зоригийг тэмдэглэж, голчлон шагналын зэвсэг гардуулж байжээ. Гэхдээ урамшууллын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх шаардлага байжээ.
Иймд Наполеон болон түүний хамтрагчид Хүндэт Легионы одонг бий болгох төслийг хэрэгжүүлэхийн тулд шаргуу ажиллаж зөв ойлгуулах шаардлагатай болсон байна. Тийм ч учраас үүнийг шагнал биш, харин баатрын тушаал, эртний түүхтэй үзэл суртлын уялдаатай, шилдэг шилдэгүүдийн зохион байгуулалтын нэгдэлд багтаж буйн илрэл гэсэн санал гаргасан ажээ.