Горно-Бадахшан
Горно-Бадахшан (Тажик хэлээр: Вилояти Мухтори Кӯҳистони Бадахшон), Уулын Бадахшан, ГБӨЗА — Тажикистан улсын өөртөө засах аймаг.
Тажик орны дорнод хагасыг эзлэн оршдог. Памирын нуруунд байдаг. Түүхэн Бадахшан нутгийн нэгэн хэсэг болно.
Тажикистан улсын газар нутгийн 45%-ийг эзэлдэг боловч хүн амын 3% нь л амьдардаг, хүн сийрэг газар юм.
Түүх
засварлах1895 оноос өмнө тус нутагт Дарваз, Шугнун, Вахан зэрэг өөрсдөө эзэн мэдсэн нүүдэл аймгууд байсан.
Эргэн тойрны Чин улс, Оросын эзэнт гүрэн, Афганы эмирт улс тус газрыг өөрийн харьяат гэдэг байв.
Чингийн цэрэг зөвхөн зүүн талын Ташкурган давааг хянаж байсан.
1890-ээд оноос Чин, Орос, Афганы гурван талын гэрээ байгуулагдаж Бадахшанд нөлөөлөх хүрээгээ хувааж тохирчээ.
2002 онд Хятад улс Тажикистантай гэрээ байгуулах хүртлээ хилийн дотогш өнгөлзөн санаархаж байлаа.
Горно-Бадахшаны өөртөө засах аймаг нь Зөвлөлт Холбоот Улсын харьяанд 1925 онд үүсэн байгуулагдсан. 1929 онд Зөвлөлт Тажикистаны Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүнд хамаарагдсан. 1950-аад онд уугуул оршин суугч буюу памир ястныг нутгийн өрнө өмнөд хэсэгт нүүлгэн шилжүүлжээ. 1955 онд татан буугдсан Гарм мужийн зарим хэсгийг Горно-Бадахшанд хамааруулжээ.
1992 онд Тажикистан улсад иргэний дайн дэгдэх үед Горно-Бадахшан тусгаар тогтнол зарласан. Тус дайны үед памир ястан ихээр хохирсон. Эцэстээ Тажикистан улсын бүрэлдэхүүнд өөртөө засах аймаг нөхцөлтэйгээр хамаарсан байна. 2011 онд Тажикистан улс 1999 онд баталсан гэрээний дагуу Памирын нурууны 1000 м.кв газрыг Хятад улсад шилжүүлсэн. Хятад улс Тажикистан улсын нутгийн 28000 м.кв газрыг өөрийн хэмээн мэтгэдэг 130 жилийн маргаанд үүгээр цэг тавьжээ.
2012 онд тус нутагт Тажикистан улсын цэрэг, Толиб Аёмбековын босогчдын хооронд буудалцаан сөргөлдөөн болсон.
Хүн ам зүй
засварлахГБӨЗА-ын хүн амын тоо 1989 онд 160900 байсан бол 2000 онд 206000 болж өссөн. 2017 онд өсч 223600 болоод байна.
Тажикистан улсын статистикийн хорооны мэдээлснээр үндсэн хүн ам нь памир ястан, үлдсэн хэсэг нь киргиз үндэстэн зэрэг бусад ард түмэн байна.
Хамгийн том хот нь 29000 хүнтэй Хоруг бол удаах нь 4000 хүнтэй Мургаб суурин байна.
Хүн амын хэл олон янз. Памир хэлний олон хэсэг аялгуу байна. Памир хэлтний дотор шугни, рушани, вахи, ишкашими, сариколи, бартанги, хуфи зэрэг олон янз байна. Хиргис хэлтэн Мургаб суманд голчлон оршин суудаг. Орос, тажик хэлтэн нутгийн даяар тархан суусан.
Хүн амын олонх нь лалын шашны суннит урсгалыг шүтэгч байна. Ага Ханыг дээдлэн дагадаг.
Тээвэр
засварлахГорно-Бадахшанд хүрэх хоёр үндсэн зам байна. Нэг нь Хорог-Ош, нөгөө нь Хорог-Душанбе. Эдгээр замуудын Памирын хурдны замын хэсэг болно. Хорог-Ташкурган замаар явж Хулма даваагаар давж Хятад улс руу нэвтэрнэ.
Хорогийн нисэх буудлаас Душанбе рүү нисдэг.
Спорт
засварлахХоруг бол бандыг тоглодог хамгийн өндөр газар юм.