Хюрт
Хюрт хот нь Рейн-Эрфт-Крайс тойрогт харъяалал бүхий дунд зэргийн хотын тоонд ордог бөгөөд засаг захиргааны хувьд Кёльн хотод харъяалагдах Умард Райн-Вестфален мужийн хот юм. Энэ хотын үүсэл нь тус бүс нутагт 19-р зууны төгсгөл 20-р зууны эхэн үеэр Рейний хүрэн нүүрсний орд газар нээгдсэнээр уурхайн олборлолт дагасан эдийн засаг болон аж үйлдвэрийн хөгжилтэй салшгүй холбоотой. Өнөөдөр энэ бүс нутаг нь химийн аж үйлдвэр, үйлчилгээ болон хэвлэл мэдээллийн олон салбарыг зөв зүйтэй хөгжүүлсэний хүчинд уурхайн олборлолтыг 1988 онд хааснаас хойш эдийн засгийн хувьд тогтвортой хөгжиж иржээ.
Хюрт
Hürth | |
---|---|
Улс | Герман |
Муж | Умард Райн-Вестфали |
Захиргааны дүүрэг | Кёльн |
Тойрог | Райн-Эрфт |
Хуваалт | 12 |
Засаг захиргаа | |
• Хотын дарга (2020–25) | Дирк Бройер[1] (ХАХ) |
Газар нутаг | |
• Нийт | 51.173 км2 (19.758 бээр2) |
Хамгийн өндөр цэг | 154 м (505 фут) |
Хамгийн нам цэг | 54 м |
Хүн ам (2021-12-31)[2] | |
• Нийт | 60,034 |
• Нягтрал | 1,200/км2 (3,000/бээр2) |
Цагийн бүс | UTC+01:00 (ТЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+02:00 (ТЕЗЦ) |
Шуудангийн код | 50354 |
Залгах код | 02233 |
Улсын дугаар | BM |
Вэб сайт | www.huerth.de |
Түүхийн тойм
засварлахХюрт хотын ойролцооx газар нутагт болсон нь бүр ромын эзэнт гүрний өмнөx цаг үед анхны суурин бий болсон байна.[3] Ромын эзэнт гүрний үед болон франкийн үеэс гаралтай олон олон түүхийн олдворууд байдгийн дотор хамгийн сонирхолтой нь Айфелийн усны суваг бөгөөд энэ суваг нь Кёльн хотыг ундны усаар хангаж байв. Энэ сувгийг сүүлд Хермюльхаймийн цайзын үес эхлэн ус сувгийн байгууламж болгон ашигласан бөгөөд түүний фундамент нь хуучны сувгийн дамжуулах суваг болж өгчээ.
-
Хуучин-Хюрт, ромын үеийн усны суваг
(сүмийн дэргэд) -
Хюрт хотын хэсэг, 1807-1808 он
-
Кенденихийн цайз, чулуун хэвлэлийн
цуглуулга Алехандер Дункер
Дундад зууны сүүл, шинэ үеийн эхээр энэ бүс нутаг нь Куркёльны гүн болон Юлихийн гүнгийн газар нутагт хоёр хуваагджээ. Францын арми 1794 онд Райнландыг эзэлсэний дараа тус бүс нутгийг дөрвөн департементэд хуваав. 1815 оноос 1920 оныг хүртэл Криель тойрогт хамрагдаж байв. 1930 оны дөрөвдүгээр сарын 30-нд шинэ засаг Вернер Диссе тус бүс нутгийн хэд хэдэн тосгодыг нэгтгэн нэгэн том тосгон болгосон ба энэ бүсэд нээгдсэн хүрэн нүүрсний уурхайгаас олсон орлого нь тус тосгоныг нэг хэсэгтээ л германы баян тосгоны тоонд оруулсан байна.
1978 оны зургаадугаар сарын 27-нд Хюрт тосгоныг "хот" гэсэн статустай болгожээ.[4]
Газар зүй
засварлах-
Файерабендхаус Кнапзак, соёл, чөлөөт цагаа өнгөрүүлэх төв
-
Хуберт Бруус: Хашгираан, нацистуудын гарт үрэгдэгсдэд зориулсан хөшөө
-
Алт-Хюрт, Алт Ст. Катарина, хотын хамгийн эртний сүмийн барилга
-
Хотын төвд байрлах төв номын сан
-
Иргэдийн төлөөлөгчдийн байр болон хотын захиргааны байр
Эдийн засаг болон дэд бүтэц
засварлахАж ахуйн нэгжүүд
засварлахБоловсрол болон судалгаа шинжилгээний төв
засварлахНом зүй
засварлах- Clemens Klug: "Hürth - wie es war, wie es wurde" (1961)
- Herbert Sinz: "Auf der grünen Wiese"
- Herbert Sinz, Heinrich Schnitzler: "Hürth in alten Bildern" (1980), ISBN 3-88265-052-4
- Heinrich Schnitzler: "50 Jahre Ortsgemeinschaft Hürth-Gleuel" (1985)
- Helmut Neßeler: "Hürth wie es früher war" (1999), ISBN 3-86134-585-4
Цахим холбоос
засварлахWiktionary: Хюрт – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
засварлах- ↑ Wahlergebnisse in NRW Kommunalwahlen 2020, Land Nordrhein-Westfalen, accessed 29 June 2021.
- ↑ "Bevölkerung der Gemeinden Nordrhein-Westfalens am 31. Dezember 2021" (герман хэлээр). Landesbetrieb Information und Technik NRW. Татаж авсан: 20 June 2022.
- ↑ Geschichte nach Clemens Klug: Hürth – wie es war, wie es wurde, Steimel Verlag, Köln o.J. (1962)
- ↑ Historisches Gemeindeverzeichnis für die Bundesrepublik Deutschland. Namens-, Grenz- u. Schlüsselnummernänderungen bei Gemeinden, Kreisen u. Reg.-Bez. vom 27.5.1970 bis 31.12.1982. (Memento 3. Арваннэгдүгээр сар 2015 цахим архивт) Kohlhammer, Stuttgart/Mainz 1983, ISBN 3-17-003263-1, S. 304.