Хэрэглэгч:Tsogo3/Ноорог/Wikipedia:Вандализм

Вандализм гэдэгт доорхи зүйлсийг ойлгоно. Үүнд:

  • Хүмүүсийг доромжилсон зураг, бичлэг,
  • Ямар нэгэн утга агуулаагүй зүйлс,
  • Буруу мэдээлэл,
  • Хуудаснаас мэдээлэл арчих,
  • Википедиагийн тодорхой хэрэглэгч, хөгжүүлэгч рүү хандсан доромжлол,
  • Хуудсыг ямар нэгэн утга агуулаагүй, эсвэл буруу гарчиг бүхий өөр хуудас руу зөөх зэрэг болно.

Вандализм үйлдэгчдийг түгжиж, википедиад өөрчлөлт хийх боломжгүй болгоно.

Вандализмтай тэмцэх

засварлах

Зөвхөн админууд вандализм үйлдэгчдийг түгжих боломжтой боловч, вандализмыг илрүүлэхэд таны тусламж их бий гэдгийг битгий мартаарай.

Үүний тулд:

  1. Зүүн гар талын залуурдагч баганад байх 'Сүүлд шинэчлэгдсэн' линкийг дарж, хамгийн сүүлийн өөрчлөлтүүдийн жагсаалтыг харна.
  2. Уг жагсаалт дотроос "ялгаа" линкийг дарж тухайн хэрэглэгч ямар өөрчлөлт хийснийг харж болно. Ихэнхдээ вандализм үйлдэгч нь хэрэглэгчийн нэргүй, зөвхөн IP хаягтай байдаг.

Хэрэв та вандализмд өртсөн хуудас олсон тохиолдолд:

  1. Тухайн хуудсыг хуучин хувилбар луу нь буцааж болно.
  2. Тухайн өгүүллэгийн хэлэлцүүлэг хуудас дээр анхааруулга бичиж болно.
  3. Тухайн хуудсыг хөгжүүлэгчид хандаж болно. Хөгжүүлэгчдийн нэрс уг хуудасны "Түүх" хэсэгт хадгалагдсан байгаа.
  4. Хэрэв тухайн хуудас дахин вандализмд өртсөн байвал админуудад мэдэгдэх хэрэгтэй.
  5. Хэрэв тухайн үед онлайн админууд байхгүй байвал, админуудын хэрэглэгчийн хуудаст бичиж үлдээх, эсвэл админуудад мэйл илгээж болно.