Хэрэглэгч:Tsogo3/Ноорог/Үндсэн өгүүллэгээс/ЭНСО
ЭНСО буюу ENSO нь "El Niño-Southern Oscillation" гэсэн үгний товчлол бөгөөд далай-агаар мандлыг хамарсан цаг уурын үзэгдэл юм. ЭНСО нь далайн гадаргуугийн усны температур хэлбэлзэх үзэгдэл (тропик орчмын зүүн Номхон далайд тохиолдоно) бөгөөд Эль-Нино (El Niño) болон Ла-Нина (La Niña) гэж нэрлэнэ. Эль-Нино гэдэг нь "жаал хүү" (Христын бага нас гэсэн утгатай) гэсэн испани үг бөгөөд уг үзэгдэл зул сарын баярын үеэр өмнөд Америкийн баруун эрэгт тохиолддог тул ингэж нэрлэсэн байна[1]. Ла нина нь "бяцхан охин" гэсэн утгатай үг юм[2]. Энэ үзэгдэл нь бөмбөрцөгийн өмнөд хагасын цаг уурт үлэмж нөлөөтэй болно. Энэ үзэгдлүүдийг анх 1923 онд Гильберт Валкер анх тохдорхойлсон ба Southern Oscillation буюу Өмнөдийн хэлбэлзэл гэж нэрлэдэг нь уг үзэгдэл сар эсвэл улирал бүрд давтагддагаас үүдэлтэй байна.
Эль-Нино ба Ла-Нина гэдэг нь далайн усны гадаргуугийн температур, тропик орчмын төв Номхон далайн усны гадаргуун температураас 0.5°C-аас илүү хэмжээгээр халах хэвийн бус нөхцлийг хэлнэ. Энэ үзэгдэл 5 сараас бага хугацаагаар үргэлжилбэл Эль-Нино, Ла-Нина нөхцөл, 5 сараас илүү хугацаагаар үргэлжилбэл "үзэгдэл" гэж нэрлэнэ.
Ишлэл
засварлахГадаад холбоос
засварлах- The El Niño Theme Page Explains El Niño and La Niña, provides real time data, forecasts, animations, FAQ, impacts and more.
- NOAA El Niño Page
- The El Niño Story
- ENSO events 1951 - present
- NOAA announces 2004 El Niño
- El Niño and La Niña from the 1999 International Red Cross World Disasters Report by Eric J. Lyman
- The Climate of Peru
- Southern Oscillation Index (SOI)