САНХҮҮЧ ХЭРЭМ ХҮҮХДИЙН САНХҮҮГИЙН НОМ засварлах

Зохиолч , Санхүүгийн зөвлөх Ж.Оюуны бичсэн Санхүүч Хэрэм" ном нь Монголын анхны хүүхдийн санхүүгийн зурагт ном болон 2021.04.11 өдөр хэвлэгдэн гарсан.

Номын дүрээ сонгохдоо Хэрэм бол хурааж, хуримтлуулдаг амьтан тул гол дүрээр сонгож, дүр бүтээлт, хөгжүүлэлтийн ажлыг  2021.02.03 өдрөөс хийж эхэлсэн. Тус ном нь ах дүү хоёр Хэрэмийн түүхээр дамжуулан, бага наснаасаа мөнгөний суурь ойлголтыг зөв системтэйгээр ,хүүхдийн насанд нь тохирсон тоглоомын аргаар санхүүд сургадаг ном юм.

2022.04.22-нд Англи хэлээр орчуулагдан Амазон.com сайт дээр байршиж ,олон улсад худалдаалагдсан монголын анхны хүүхдийн санхүүгийн ном болсон.

НОМЫН АЧ ХОЛБОГДОЛ засварлах

Санхүүч Хэрэм номоор дамжуулан хүүхэд бага насандаа мөнгөний үнэ цэнийг мэдрэх, цаасан мөнгөтэй харьцаж сурах, мөнгийг таньж ялгах, мөнгөний баримжаа суух, хуримтлалд сурах, зөв зарцуулах, татвар, бизнесийн тухай мэдлэгтэй болж, хөрөнгө оруулагч сэтгэлгээ суудаг. Мөн зөвхөн мөнгөний талаарх мэдлэгтэй болохоос гадна хүүхэд өсөх явцдаа эзэмших шаардлагатай, амьдралд хэрэгтэй 16 чухал дадал чадварыг эзэмшүүлдэг.

НОМЫН УРАН БҮТЭЭЛЧИД засварлах

ЗОХИОЛЧ Ж.ОЮУН
ЗУРААЧ ТУЛГА-ОЧИР
СЭТГЭЛЗҮЙЧ, СЭТГЭЛ ЗАСАЛЧ, ЗӨВЛӨХ Э.АДЪЯАСҮРЭН
РЕДАКТОР Н.СУВДАА
СУДЛААЧ Э.ОЮУ-ЭРДЭНЭ
ТӨСЛИЙН МЕНЕЖЕР Б.ЭНХЗУЛ
РЕДАКТОР ХҮҮХДҮҮД Г.ГЭГЭЭЛЭН

Э.ТЭРГЭЛ

Б.БАТ-ОРГИЛ

Э.ЦЭЛМЭГ

Г.ХҮДЭН

Э.ТҮШИГ

НОМ БҮТЭЭГЧДИЙН ЗОРИЛГО засварлах

Нэг сая Монгол хүүхдийг, нэг үеийг л тэр чигт нь санхүүгийн боловсролтой, бие даасан, хүнлэг, энэрэнгүй,хариуцлагатай, зорилго мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэдэг,биелүүлэх зоригтой, бүтээлч иргэд болгох.