С.Хангалын талаар товч.

1997 онд УБ хотын 1-р арван жил төгссөн.

2001 онд МУИС-ийн ОУХДС-ийг Герман судлаач, Дипломат албаны ажилтан мэргэжлээр төгссөн.

2003 онд Интракс англи хэлний сургуулийг Сан Франциско хотод төгссөн.

2014 онд Сиднэйн Стратфилд коллежэд Social Media Marketing чиглэлээр дипломын сургалтанд хамрагдсан.

Одоогоор Мьянмар улсад Буддын гүн ухаан (Vinaya, Suttanta, Abbhidhamma сударууд), Випассана/Самади бясалгал, Пали болон Мьянмар(Burmese) хэлний чиглэлээр эрдмийн зэрэг горилон сурч байгаа.

Гадаад хэл: Англи, Орос, Герман, Пали

Тэмдэглэл:

"Миний хувьд Wikipedia-д зөвхөн Готам Буддагийн зааж үлдээсэн сургаал номтой ямар нэг байдлаар холбоотой сэдвээр мэдээлэл засвар оруулах зорилгоор нэгдэж байгаа юм. Би энд зөвхөн үнэн мэдээлэл оруулах санааг агуулж байгаа ба аливаа хийрхэл, эдийн засгийн сонирхол, шашны байгууллага, урсгалын эрх ашигт үйлчилдэггүй гэдгээ зориуд хэлэх хэрэгтэй болов уу.