Оршил Гүйцэтгэх засаглалын байгууллагуудын ойлголт, эрх зүйн байдал Гүйцэтгэх засаглалын байгууллагуудын төрөл Монгол улсын Засгийн газар Монгол улсын Засгийн газрын ажлын зохион байгуулалт Дүгнэлт Ном зүй Гүйцэтгэх засаглалын байгууллагуудын ойлголт, эрх зүйн байдал: Гүйцэтгэх засаглалын байгууллагуудын тухай ойлголт нь засаг хуваах зарчмаас эх үндэстэй. Энэ ойлголтын агуулга нь гүйцэтгэх засаглалын шинжээр тодорхойлогдоно. Гүйцэтгэх засаглалын байгууллага нь нэг талаар төрийн засаглалын байгууллагын нэг төрөл, нөгөө талаар гүйцэтгэх засаглалын субъект мөн. Тэрээр төрийн удирдлагыг өөрийн үйл ажиллагаанд тохирсон өвөрмөц арга, хэлбэрээр хэрэгжүүлдэг. Эдгээр байгууллагууд нь өөрт олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд төрийн засаглах эрх мэдлийг ашиглаж, тэдгээр эрх хэмжээнийхээ хүрээнд хууль биелүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Гүйцэтгэх байгууллагууд нь нэгдүгээрт төрийн захиргааны байгууллагууд, хоёрдугаарт сүүлийн үед гүйцэтгэх засаглалын байгуулагад хамаарах болсон: алба, агентлаг, газар гэх мэт олон янзын байгууллагыг хэлж болно. Эдгээр байгууллагууд нь гүйцэтгэх засаглалын үүргийг хэрэгжүүлдэг боловч бүхэлдээ гүйцэтгэх засаглалын байгууллага биш. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар, гүйцэтгэх засаглалын байгууллагууд нь төрийн эрх барих байгууллагаас эх үндэстэй, үүсмэл шинжтэй. Гүйцэтгэх засаглалын байгууллагууд хууль тогтоомжид нийцүүлэн, төрийн засаглах эрх мэдэл эдэлж, түүний хүрээнд эрх зүйн акт гаргаж хэрэгжүүлдэг. Эдгээр байгууллагууд нь бие даан эрх зүйн хэм хэмжээний акт гаргах, эрх хамгаалах, эрх хэрэглэх өргөн эрх мэдэлтэй байдаг. Гүйцэтгэх засаглалын байгууллагуудын үйл ажиллагаа нь хуульд захирагдмал шинжтэй бөгөөд тэдгээр нь өөрийн үйл ажиллагаг Монгол улсын Үндсэн хууль бусад хууль тогтоомжид нийцүүлэн явуулдаг. Гүйцэтгэх засаглалын байгууллагууд улсын төсвөөс санхүүждэг ба тэдгээр нь эрх зүйн чадвар, чадамж бүхий хуулийн этгээд бөгөөд захиргааны эрх зүйн субъект мөн. Гүйцэтгэх засаглалын байгууллагууд нь хуулийг биелүүлэхээр ажилладаг учир тэдгээрийн хариуцлага, бие даасан байдлыг тодорхойлон тогтоох түвэгтэй. Гэхдээ энэ байдлыг арай тодорхой болгохын тулд эдгээр байгууллагуудын эрх мэдэл нь засагалах эрх мэдлээр тайлбарлагдах бөгөөд энэ нь тэдгээрийн тасралтгүй чухал атрибут шинж мөн. Энэ учир гүйцэтгэх байгууллага бүхэн хуулийг хэрэгжүүлэх үндсэн дээр заавал биелэх шинжтэй эрх зүйн акт гаргаж, засаглах эрх мэдэл эдэлж, төрийн нэрийн өмнөөс ажилладаг. Засаглах эрх мэдэл нь төрийн албадлагад багтаж, янз бүрийн аргаар хангагдана. Тухайн асуудлыг шийдвэрлэх өөр нэг хандлага нь аливаа байгууллагын хүлээн зөвшөөрсөн эрх мэдэл нь чухамдаа тэдгээр байгууллагуудын эрх мэдэл, эсхүл чиг үүргийн бүрэлдхүүн хэсгийн элементүүд байдаг. Удирдуулж буй тодорхой объектод хэрэглэх эсхүл нийгмийн амьдралын хүрээнд аливаа байгууллагад олгосон удирдан захирах чиг үүргийг заах замаар тэдгээрийн эрх хэмжээг тодорхойлдог. Гүйцэтгэх байгууллагуудын эрх мэдэл нь засаглах эрх мэдлийн нөлөөлөл хүчин чадлаар хэрэгжинэ. Тухайлбал: захирамжлах үйлдэл нь хууль зүйн хувьд гурван томъёоллоор илэрч болно. Энэ нь- шийдвэрлэх, - тогтоох, - багтаах Зохицуулах үйлдэл нь- олгох, - тохируулах, -зөвшилцөх, - авч үзэх Зохион байгуулалт, хяналтын үйлдэл нь – зохион байгуулах, - хангах, - хянан шалгах Гүйцэтгэх үйлдэл нь – боловсруулах, - бэлтгэх зэрэг томъёоллоор илэрч бүхэлдээ гүйцэтгэх байгууллагуудын эрх үүрэг, эрх мэдлийн ойлголтыгн нэгдлийг илэрийлж байгаа юм. Гүйцэтгэх байгууллагууд нь зөвхөн төрийн өмнө төдийгүй олон нийтийн өмнө түүнчлэн иргэдийн өмнө ч эрх үүрэг хүлээсэн байдаг. Тиймээс Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт заасан байдаг. Энэ учраас хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааны агуулгыг түүгээр тодорхойлдог. Ерөнхий болон тусгай эрх мэдлээс үүсэлтэй гүйцэтгэх засаглалын байгууллагуудын үйл ажиллагааны объектод хуримтлагдсан зохих чиг үүрэг нийгэм, улс төр, эдийн засаг тэдгээрийн салбар гэх мэт нийгмийн салбар бүрт илрэлээ олдог. Эрх мэдэл нь байгууллагын зан үйл, зорилт, чиг үүрэг, тодорхой шийдвэрийн төрөл бусад удирдан захирах үйлдлийг биелүүлэх бие даасан байдлын хэмжээ болдог. Гүйцэтгэх засаглалын байгууллагуудын төрөл Монгол улсын төрийн байгууламж, түүний зохион байгуулалтын хэлбэр, байгууллагуудын эрх хэмжээний шинж байдал, шийдвэрлэх асуудлын журам зэргээс хамааруулан гүйцэтгэх байгууллагуудыг нэлээд хэдэн шинжээр ангилж болно. Зохион байгуулалт-эрх зүйн хэлбэрээр нь: Засгийн газар Яамд Алба Ерөнхий газар, газар Хэрэгжүүлэгч, тохируулагч агентлаг Департамент Тамгын газар Засаг дарга Газар, хэлтэс гэх мэт ангилдаг. Монгол улсын Засгийн газар Монгол улсын Засгийн газар нь гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлэгч байгууллага мөн. Түүнийг байгуулах журам бүрэлдэхүүн, эрх зүйн байдлын үндсийг Монгол улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд тодорхойлсон. Засгийн газар нь Ерөнхий сайд, гишүүдээс бүрддэг хамтын удирдлагын байгууллага мөн. Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурлаас томилдог. Засгийн газрын бусад гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал томилдог. Засгийн газрын Ерөнхий сайд онцгой статусыг эдэлж Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг хариуцдаг. Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэх эрх мэдлийг нэгд Монгол улсын Үндсэн хууль, хоёр, Монгол улсын засгийн газрын тухай хууль, бусад хуулинд заасан байдаг. Монгол улсын Засгийн газар нь Үндсэн хуульд зааснаар: -Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн. -Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: -Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах; -шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж -Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх; -салбарын ба салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх; -хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах; -төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх; -улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах; -хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх; -төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх; -Улсын Их Хуралтай зөвшилцөж дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, түүнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах. -Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. Засгийн газар нь дэргэдээ зөвлөлдөх болон зохицуулах байгууллагыг байгуулах, батлах эрхтэй байдаг. Тэдгээрийг практик комисс, зөвлөл гэж нэрлэнэ. Засгийн газрын үйл ажиллагааны эрх зүйн хэлбэр нь түүний тогтоол, захирамж мөн. Эдгээр нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр заавал биелэх хууль зүйн хүчин чадалтай байдаг ба тэдгээр актууд нь хуульд үндэслэн тэдгээрийг биелүүлэхэд чиглэж байдаг. Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй бол огцрох тухайгаа УИХ-д мэдүүлнэ. Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцровол Засгийн газар бүрэлдхүүнээрээ огцорно. Засгийн газрын огцруулах тухай өөрөө санаачилсан бол Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж, эсвэл Засгийн газрын огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ. Монгол улсын Засгийн газрын ерөнхий эрх хэмжээ нь: Улс орны амьдралын дотоод, гадаад улс төрийн бодлогыг зохион байгуулж, хэрэгжүүлэх, нийгэм-эдийн засгийн хүрээний зохион байгуулалт хийх, хөтөлбөр, программ боловсруулж хэрэгжүүлэх хуулиар олгогдсоны дагуу хууль санаачлах эрхийг хэрэгжүүлэхэд оршино. Улс орны нийгэм- эдийн засгийн амьдралын янз бүрийн хүрээнд Засгийн газрын эрх мэдэл илэрч байдаг. Үүнд: Засгийн газар нь санхүү эдийн засгийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг удирдан зохицуулах, салбарын хөгжлийг удирдан зохицуулах, төсөв санхүү, зээлийн бодлогыг зохицуулан хэрэгжүүлэх, мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын удирдлагыг хэрэгжүүлэх өмчийн удирдлага, гаалийн хэргийг ерөнхий удирдлагаар хангах, татвар, даатгалын бодлогыг хэрэгжүүлэх, үндэсний аж үйлдвэрийг сэргээн, дэд бүтцийг хөгжүүлэх, мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх зэрэг болно. Нийгмийн хүрээнд: нийгмийн нэгдсэн бодлого боловсруулж хангах, хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, эрүүл мэндээ хамгаалах иргэдийн эрхийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах гэх мэт. Боловсрол, соёл, шинжлэх ухааны хүрээнд: соёлыг дэмжих, боловсролын салбарт төрийн улс төрийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэх хангах, шинжлэх ухааныг дэмжин хөгжүүлэх арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалах хүрээнд: байгалийн баялгийг үр ашигтай ашиглан хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах төрийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэх хангах байгаль орчны хяналтыг хэрэгжүүлэх Гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсыг хангах хүрээнд: төр, нийгэм, бие хүний аюулгүй байдлыг хангах салбарт улс төрийн бодого боловсруулж хэрэгжүүлэх нийгэмд аюултай үйлдэл, үзэгдэлтэй тэмцэх нийгмийн дэг журам өмч хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэх, улсын хилийн хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэх Батлан хамгаалах аюулгүй байдлыг хангах хүрээнд: батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлж зохицуулах, зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, иргэний хамгаалалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх Олон улсын харилцаа, гадаад улс төрийн бодлогын хүрээнд: гадаад эдийн засгийн үйл ажиллагаанд төрийн хяналт тавих, төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, гадаад улс, олон улсын байгууллагад Монгол улсын төлөөллийг хангах зэрэг болно. Засгийн газар нь өөрийнхөө өргөн эрх мэдлийг эрх зүйн актаараа дамжуулан хэрэгжүүлдэг. Засгийн газар нь Үндсэн хууль хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн эрх зүйн хэм хэмжээний шинжтэй акт бол Засгийн газрын тогтоол юм. Харин шуурхай хэрэгжүүлэх болон өдөр тутмын асуудлаар хэм хэмжээний бус шинжтэй акт болох захирамж гаргана. Энэ хоёр хэлбэрийн эрх зүйн актанд Ерөнхий сайд гарын үсэг зурах бөгөөд тэдгээрт акт нь улс орны хэмжээнд заавал биелүүлэх хууль зүйн хүчин чадалтай байдаг. Ерөнхий сайдын эзгүйд түүний үүргийг түр гүйцэтгэж, тухайн хуралдааныг даргалсан Засгийн газрын гишүүн тогтоолд Ерөнхий сайдыг төлөөлөн гарын үсэг зурах ба мөн тогтоолд түүний биелэлтийг хариуцсан эрхэлсэн сайд бас давхар гарын үсэг зурна. Монгол улсын Засгийн газрын актыг шүүхэд давж заалдаж болно. Засгийн газар нь эрх зүйн шинж байдалгүй акт гаргах эрхтэй. Монгол улсын Засгийн газрын ажлын зохион байгуулалт Монгол улсын Засгийн газрын тухай хууль тогтоомжид түүний зохион байгуулалт, үйл ажиллагааг тусгаж өгсөн. Засгийн газрын Ерөнхий сайдын эрх мэдлийг түүний үйл ажиллагааны зохион байгуулалттай холбоотойгоох тусгажээ. Ерөнхий сайд Засгийн газрыг тэргүүлж, түүний ажлыг зохион байгуулан, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлно. Тогтоосон хүрээ хязгаарт Монгол улсын Засгийн газрыг төлөөлнө. Засгийн газрын хуралдааныг удирдан хөтөлж, түүнээс гаргасан актанд гарын үсэг зурж, гүйцэтгэх засаглалын байгууллагуудын хяналт шалгалт, зохицуулалтын хүрээг шууд тодорхойлж, тодорхой удирдлагаар хангана. Засгийн газрын гишүүд Эдийн засаг, нийгэм-соёл, боловсрол, засаг захиргаа, улс төрийн байгуулалтын тодорхой асуудлыг хуулиар тогтоосон хүрээнд хэрэгжүүлж, гүйцэтгэх засаглалын зохих байгууллагуудыг удирдлага, жолоодлогоор хангаж, засгийн газар, Ерөний сайдын өмнө ажлаа хариуцна. Засгийн газрын гишүүд нь Засгийн газрын хуулиар тогтоосон үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна түүний хүрээнд буюу удирдлагын зохих салбарт тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлдэг ба Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлдэг. Засгийн газрын үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр нь түүний хуралдаан мөн. Хуралдаанд Засгийн газрын гишүүд биечлэн оролцох бөгөөд хэрвээ хуралдаанд биечлэн оролцох боломжгүй бол энэ тухайгаа Ерөнхий сайдад мэдэгдэнэ. Хууль тогтоомжид нийцүүлэн Засгийн газраас тогтоосон журмын дагуу хуралдааныг өргөтгөсөн байлаар хийж болох ба харин тусгай асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно. Монгол улсын Засгийн газар нь Засгийн газрын хуралдаанд бэлтгэх болон түүнийг хийх тухай журманд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуралдаанд асуудал оруулах журам, хуралдаанаас гаргах шийдвэрийг боловсруулах тухай заасан байдаг. Засгийн газар хуралдаанаараа авч хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрээ олон түмэнд мэдээлдэг. Засгийн газрын хуралдаанаар дор дурдсан асуудлыг заавал хэлэлцэнэ. Үүнд: 1. Хуулийн төсөл, хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-д өргөн мэдүүлэх бусад шийдвэрийн төсөл 2. засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл 3. Засгийн газрын бодлогод өөрчлөлт оруулахаар Засгийн газрын гишүүдээс ирүүлсэн санал 4. Ерөнхий сайд дангаар шийдвэрлээгүй болон Засгийн газрын гишүүдээс эрхлэх асуудлаараа өөрсдөө тохиролцож чадаагүй саналын шийдвэрлэх асуудал байдаг. Засгийн газар нь гаргасан шийдвэрээ зохион байгуулж, хэрэгжүүлэхийн тулд ажлын аппарат байгуулан ажилладаг ба тэрхүү ажлын аппарат нь хэрэг эрхлэх газар юм. Засгийн газрын ажлын алба буюу аппарат нь газар хэлтэсд хуваагдаж, хэрэг эрхлэх газрыг Засгийн газрын гишүүн тэргүүлэх бөгөөд тэрээр дэд даргатай байдаг. Хэрэг эрхлэх газрын дарга нь зохих хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага зохицуулалт, хэрэгжилт, хяналт шалгалт, дүн шинжилгээ, үнэлгээ өгөх ажлыг эрхэлж, ажлаа Ерөнхий сайдын өмнө хариуцна. Засгийн газар нь УИХ-аар хэлэлцэн батлах хуульл нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан хэлэлцэх замаар хууль тогтоох үйл ажиллагаанд оролцдог. Засгийн газар нь хуулийн төсөл болон төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахдаа эхлээд холбогдох мэргэжлийн газраар буюу аппаратын хэмжээнд боловсруулан улмаар Засгийн газрын танхимын хуралдаанаар хэлэлцэн, хэрхэн яаж боловсруулсан тухай танилцуулга бичиж, төслийг УИХ-д өргөн барьдаг. Хуулийн төслийг засгийн газрын нэг гишүүн хариуцаж, ажлын хэсгийг ахлаж, УИХ-д оруулан хэлэлцүүлж батлуулдаг. Хуулийн төслийг ахлан боловсруулсан Засгийн газрын гишүүн нь УИХ-ын чуулганаар төслийг хэлэлцэхэд асуултанд хариулах тайлбар өгөх эрхтэй байдаг. Ном зүй 1.Өрнөдийн улс орнуудын захиргааны эрх зүйн ерөнхий тойм Ж.Сүхбаатар 2. Монгол улсын Захиргааны эрх зүй Ж.Сүхбаатар 3. Монгол улсын Захиргааны эрх зүй Д.Дашцэдэн 4. Захиргааны эрх зүйн ерөнхий анги П.Одгэрэл 5. Захиргааны эрх зүй Ж.Долгорсүрэн 6. Захиргааны эрх зүй Б.Энхбаяр