Танилцуулга засварлах

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО
Байгуулагдсан өдөр: 2010-10-10

Латин нэр:' Mongolian Music Agency
Товчлол: M.У.Х.Т
Ангилал: НҮТББ
Тэргүүн: соёл судлаач, хөгжмийн зохиолч Д. Ганпүрэв

Үйл ажиллагааны чиглэл:
1. Music agentur / Хөгжмийн менежмент
2. Musicology / Хөгжмийн судалгаа
3. Music Workshop / Хөгжмийн сургалт

Үйл ажиллагааны зорилго: Монголын Хөгжмийн Товчоо нь мэргэжлийн хамтлаг дуучид болон соёлын биет бус өв тээгчдийг зохион байгуулалтанд оруулан хамтран ажиллах, хөгжмийн төсөл хэрэгжүүлэх, уран бүтээлээр нь дамжуулан монголын нийт хүн амд хүртэмжтэй, чанартай соёл урлагийн үйлчилгээг хүргэж, иргэдийн оюуны соёлын урлагийн хэрэгцээг хангах үйл ажиллагаа явуулдаг.

Монгол Угсаатны Хөгжмийн Товчооноос язгуур өв соёлын үнэт зүйлсийг уламжлал, шинэчлэлийн ухаалаг зөв харьцаанд хадгалан хамгаалах, сэргээн нутагшуулах, бататган хөгжүүлэх улмаар дэлхийн соёлд эзлэх эртний нүүдэлчдийн язгуур их өв соёлын байр суурьт өөрсдийн хувь нэмэрийг оруулах зорилгоор 2010 онд байгуулагдсан.
Үйл ажиллагааны хүрээнд Алтай их ятга, Алтай ятга, Аху их ятга, Аху ятга, Тойром бүжиг, цуур, хөөмий, икел, аман хуур, бий биелгээ зэрэг эртний нүүдэлчдийн дуу хуур, хөгжмийн зэмсгийг удаан хугацааны хөтөлбөрийн хэмжээнд хөгжүүлэх, урын сангаар баяжуулж олон мянган жилийн өмнөх эртний болон баларлаг эртний соёлын биет бус өвийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, бүтээгдэхүүн гаргах, дотоод болон гадаадад таниулан сурталчлах, хэлэх, харах, сонсох үүх түүхийн бодит тайлбартай аялал жуулчлалд зориулсан бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байна.

Хамтлаг, уран бүтээлчид засварлах

Д. Ганпүрэв (продюсер, хөгжмийн зохиолч, соёл судлаач) засварлах

1971 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн.

Үндсэн мэргэжил: Контрбасс, Их хуурч,хөгжмийн багш, СУИС-ийн соёл судлалын бакалавр, хөгжмийн зохиолч, хөгжмийн продюсер, урлагийн менежер

Нэрийн хуудас:
анхдагч санаачлага ба бүтээлүүд:
  • 1998 онд Es/B/F/B хөгтэй 4 чавхдаст их хуур санаачилан тоглож байсан.
  • 1998 онд этно жазз хөгжмийн урсгалаар уран бүтээлээ туурвиж тоглож эхлэсэн.
  • 2002 онд уран бүтээлдээ австралийн диджеридоо хөгжмийг ашиглаж эхлэсэн.
  • 2003 онд Герман улсын хөгжмийн чавхдасны "Пирамид" үйлдвэртэй хамтарч их хуурын F/B чавхдасны стандартыг тогтоосон.
  • 2005 онд АНУ-ын Маннхаттан мужид болсон ОУ-ын Киноны XIII Хамптоны наадмын шилдэг киноны хөгжмийн шагналыг, мөн Германы Пянз үйлдвэрлэгчдийн оны шилдэг уран бүтээлийн шагналыг авч байсан.
  • 2006 онд этно жазз "Бөртэ" хамтлагаараа Германы симфони найрал хөгжимтэй бие даасан тоглолтоо хийж байсан.
  • 2013 онд археологийн олдвороос олдсон эртний нүүдэлчдийн нуман ятгыг дахин сэргээж загвар болон бүтээгдэхүүний зургийг зурж хөгжим урлаач П. Байгалжавд захиалж хийлгүүлсэн.
  • 2014 онд 25 чавхдаст Аху их ятгын загвар, бүтээгдэхүүний зургийг гаргаж хөгжим урлаач Л. Дэмчиггаравт захиалж хийлгэсэн.
  • 2015 онд хадны сүг зураг, Монголын нууц товчоо болон угсаатны тойрон бүжгийн судалгаан дээр түшиглэн "Тойрон бүжиг"-ийн хөгжмийг бичиж дахин сэргээсэн.

Боловсрол

  • 1979-1982 Бага анги / Увс аймгийн 1-р 8 жил
  • 1982-1984 Бага анги / Увс аймгийн 2-р 10 жил
  • 1984 - 1991 Хөгжмийн бүрэн дунд боловсрол / Хөгжим Бүжгийн Дунд Сургууль
  • 2011 - 2013 Бакалавр / СУИС

Албан тушаал:

  • 2017 Монголын Контрбасс, Их хуурчдын холбооны УЗ-ийн гишүүн
  • 2015 - 2017 Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны гүйцэтгэх захирал
  • 2014 - 2017 Гёте Жазз-Хөгжмийн Монгол дахь зохицуулагч
  • 2014 онд “АХУ ИХ ЯТГА” төслийг санаачлагч
  • 2011 оноос Монгол Угсаатны Хөгжмийн Товчооны тэргүүн
  • 2011 оноос Монголын Ятгын Холбооны ерөнхий менежер
  • 2011 онд “АЛТАЙ” хамтлагийг үүсгэн байгуулсан. Хамтлагийн продюсер
  • 2011 онд “АЛТАЙ ЯТГА” төслийн төслийн удирдагч, сэргээн нутагшуулагч
  • 1998 - 2010 Бөртэ хамтлагийг үүсгэн байгуулагч, хамтлагийн ахлагч
  • 1996 - 1998 Уянга хамтлагийг үүсгэн байгуулагч, хамтлагийн ахлагч
  • 1993 - 1996 Эгшиглэн хамтлагт их хуурч
  • 1991 - 1993 Морин - Эрдэнэ чуулгын хөгжимчин

Ажлын туршлага

  • 2011 - 2015 онуудад Алтай ятгыг сэргээх, хөгжүүлэх, урын сангаар баяжуулах, Монгол - Түрэг угсаатанд танилцуулах төслийг санхүүжүүлэн ажиллаж байгаа.
  • 2011 онд язгуур өв соёлыг хөгжүүлэх зорилгоор 3 - 12 үеийн язгуур урлагийн өв тээгч “АЛТАЙ” хамтлагийг үүсгэн байгуулсан.
  • 2010 онд эртний нүүдэлчдийн дуу хуурыг судлах, хөгжүүлэх зорилгоор Монгол Угсаатны Хөгжмийн Товчоог байгуулсан.
  • 2000 онд монголын анхны этно жазз "БӨРТЭ" хамтлагийг үүсгэн байгуулсан.
  • 1998 онд уламжлалаас орчин үеийн этник урсгалын төрлийг үүсгэх зорилгоор “Уянга” хамтлагийг байгуулсан.
  • 1993 - 2009 онуудад Европын холбооны улсуудад удаан хугацаагаар ажиллаж амьдарч монголын язгуур өв соёлыг сурталчилсан,
Олон улсын урлагийн зах зээл дээр оролцсон төслүүд

Уран бүтээл:

  • 6 киноны хөгжим
  • 100 гаруй уран бүтээл
  • Соёл судлалын 3 бүтээл. (2013 онд Алтай ятга/Эртний түрэг, 2014 онд Аху их ятга/Хүннү гүрэн, 2015 онд Тойрон бүжиг/Хүй нэгдлийн үе)

Шагнал урамшуулал:

  • 2005 онд Америк / Манхаттаны олон улсын Хамптоны XIII кино наадмын “Артемис Рекордс”-ын шилдэг уран бүтээлийн шагнал
  • Германы Пянз үйлдвэрлэгчдийн 2005 оны шилдэг уран бүтээлийн шагнал
  • 2010 онд Бүх урлагийн тэргүүн дээд “ГОО МАРАЛ” шагнал

Ч. Мөнх-Эрдэнэ (МУГЖ) - ятгач засварлах

1975 онд Улаанбаатар хотод төрсөн.

1988-1994 онд Хөгжим бүжгийн дунд сургууль буюу одоогийн ХБК-ийн ятга хөгжмийн ангид суралцаж төгссөн.
Төгсөх курсын оюутан байхдаа Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд багшлахаас гадна Морин хуурын чуулгад ятгачнаар, мөн УАДБЧ (ҮДБЭЧ) –д гоцлол хөгжимчнөөр тус тус ажиллаж байсан.
1996 онд ардын хөгжмийн “Эгшиглэн” хамтлагийн урлигаар Европын олон орноор айлчлан тоглож монгол ятгын гайхамшигт тоглолтыг олон түмэнд таниулан сурталчилсан.
2000 онд Д. Ганпүрэвтэй хамтран “Бөртэ” хамтлагийг үүсгэн байгуулснаас хойш Герман улсад 2008 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж, дэлхийн 20 гаруй улсуудаар аялан тоглолт хийсэн.
2010 оноос Хөгжим Бүжгийн Коллежид ятгын багшаар ажиллаж байна.
Энэ хугацаанд хамтлагаараа болон гоцлолоор олон улсын хөгжмийн томоохон төслүүдэд оролцон хөгжим судлаач, шүүмжлэгч болон үзэгчдээс өндөр үнлэмж авч байсан.
2001 онд Малайзи улсад болсон “Rainforest” дэлхийн хөгжмийн наадамд өөрийн бурхан болсон багшдаа зориулж бичсэн “Дурсамж” зохиолоо тоглоход, хэвлэл мэдээллээр болон интэрнэтээр “Queen of Harp” буюу “Ятгын хатан хаан” хэмээн өргөмжлөн бичиж байсан.

Бие даасан тайлан тоглолтууд:

  • 2001 онд “Алтайд хөглөгдсөн Уянга”
  • 2002 онд “Мөрөөдлийн салхи”
  • 2004 онд “Хос Эрвээхэй” .
  • 2010 онд “Бөртэ”
  • 2012 oнд “Хатан ятга” бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтуудыг хийсэн.

Тоглосон том хэлбэрийн бүтээлүүд:

  • Ц. Чинзориг “Ятганд зориулсан Концерт”
  • Н. Жанцанноров “Ятганд зориулсан Концерт”
  • Н. Жанцанноров “Бяцхан дууль”
  • Н. Жанцанноров “Прелюдия”
  • Б. Шарав “Вариация Концертино”
  • Б. Шарав “Санхьюу гөлөм”
  • Б. Мөнхболд “Ятганд зориулсан Концерт”
  • Хэ Жин Хау, Чэн Канг “Хос Эрвээхэй”
  • Ч. Мөнх-Эрдэнэ “Дурсамж”
  • Х. Алтангэрэл “Хүслийн хязгаарт”
  • Л. Мөрдорж “Хаврын шувууд ирлээ”
  • Х.Алтангэрэл “Ятгын концерт”
  • Х.Мөнхертөнц “Ятгын концерт”

Уран бүтээлийн туршлага

2004 онд Дуурь бүжгийн эрдэмийн театрын симфони найрал хөгжимтэй хамтарч:

  1. • Ч. Мөнх-Эрдэнэ “Дурсамж”
  2. • Б. Шарав “Вариация”
  3. • Н. Жанцанноров “Ятганд зориулсан Концерт”
  4. • Хэ Жин Хау “Хос Эрвээхэй” зэрэг гоцлол бүтээлүүдээр “Хос Эрвээхэй” CD гаргасан.

2005 онд монгол улсын филармоны симфони найрал хөгжим болон морин хуурын чуулгатай хамтарч:

  1. • Ч. Мөнх-Эрдэнэ “Дурсамж”
  2. • Л. Мөрдорж “Хаврын шувууд ирлээ”
  3. • Б. Мөнхболд “Ятганд зориулсан Концерт”
  4. • Ц. Чинзориг “Ятганд зориулсан Концерт”
  5. • Н. Жанцанноров “Бяцхан дууль” зэрэг гоцлол бүтээлүүдээр “Дурсамж” CD-гээ

гаргасан.

Мөн монголын нэрт хөгжмийн зохиолчдийн олон арван бүтээлүүдийг өөрийн орны болон олон улсын нэр хүндтэй симфони найрал хөгжмүүдтэй гоцлон тоглож байсан.

Жишээлбэл:

  • 2002 онд Украйн улсын Запарожи хотын симфони найрал хөгжим
  • 2003 онд Герман улсын Баден – Баден мужийн симфони найрал хөгжим
  • 2004 онд Герман улсын Штуттгарт хотын симфони найрал хөгжим
  • 2008 оны 1 сард Герман улсын Иена хотын симфони найрал хөгжим
  • 2010 оны 10 сард Хятад улсын Гоанжоу хотын симфони найрал хөгжим
  • 2011 оны 4 сард Франц улсын НҮБ-ын төв танхимд Чех улсын симфони найрал хөгжимтэй тус тус тоглож байсан.

2004 оны 3 сард эх орондоо анх удаа Хятад улсын хөгжмийн зохиолч Хэ Жин Хау-гийн “Хос Эрвээхэй” бүтээлийг ятга болон симфони найрал хөгжимд хөрвүүлэн “Хос Эрвээхэй” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн.

Уран бүтээлийн амжилт
  • 2004 оны “Алтан Намар” хөгжмийн наадмаар Бирваагийн Мөнхболдын “Ятганд зориулсан Концерт”-ыг тоглож “Шилдэгийн шилдэг Хөгжимчин” өргөмжлөл хүртсэн.
  • 2005 онд Хятад улсад болсон Монголын соёлын өдрүүдэд оролцон Б. Мөнхболдын “Ятганд зориулсан Концерт”-ыг тоглож хятадын ард түмнээс гайхамшигтай үнэлэмжийг сонссон.
  • Уг арга хэмжээнд амжилттай оролцсоныг үнэлж БСШУЯ-аас Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнасан.
  • 2008 оны хавар Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л. Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны тэргүүн байрын шагнал
  • 2009 онд Узбейкстан улсад болсон олон улсын Тронолари наадмын шүүгчдийн нэрэмжит шагнал
  • 2009 оны 9 сард Бурьяад улсад болсон Sound of Euro-Asia наадмын тусгай талархал
  • 2010 онд хамтлагаараа Бүх урлагийн тэргүүн дээд шагнал Гоо Марал-ыг тус тус хүртэж байсан.
  • 2013 онд 120 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний их найрал хөгжимтэй “Хос эрвээхэй” бүтээлийг урд хөршид тоглосон.
  • 2017 оны шилдэг хөгжимчинд олгодог “МӨНГӨН МОД” шагнал хүртсэн.
  • 2017 оны 12 сард МУ-ын "ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН" цол тэмдэгээр шагнагдсан.


АЛТАЙ хамтлаг засварлах

Алтай хамтлаг нь 2011 оны 11 сарын 11-д Монгол Угсаатны Хөгжмийн Товчооны дэргэд Алтай ятга төслийн хүрээнд байгуулагдсан.

Хамтлагийн онцлог:
4 - 14 үеийн соёлын биет бус өв тээгч

Хамтлагийн гишүүд

  1. САНЧИР Адъяахүү - Хамтлагийн ахлагч, морин хуурч, эмэгтэй хоолой
  2. ОЮУНСҮРЭН Энхамгалан – ятга
  3. ДАВААДАЛАЙ Мөнхбат – Хөөмий, Цуур, аман хуур, хулсан хуур, Хэнгэрэг
  4. АРВАН Түмэнтогооч – Хөөмий, морин хуур, эрэгтэй хоолой, ритм хэмнэл
  5. ГҮРБАЗАР Балган – Бий биелгээ, хөөмий, аман хуур, ритм хэмнэл
  6. ГАНЗОРИГ Балган - Бий биелгээ, икэл, ритм хэмнэл

Уран бүтээлчид нь хөөмэй, морин хуур, бий биелгээ, ятга, Алтай ятга, цуур, нуман хуур, хулсан хуур, цохилбор төрлийн зэмсгүүд, шагай зэргийг уран бүтээлдээ давамгай ашигладаг.

Оролцсон төслүүд.

2014 оны 4-р сарын 9-д “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнд анх удаа Алтай ятгыг эгшиглүүлсэн.
2014 оны 5 сарын 16-д “Алтай ятгыг дуурьсуулах их ёслол”-д амжилттай оролцсон.
2014 оны 6 сарын 16-д МУ-ын Ерөнхийлөгч өргөөндөө хүлээн авч уулзсан.
2014 онд Якут улсын Соёлын яамны сайд Борисовын урилгаар Якут улсын филармонид бие даасан тоглолтоо хийсэн.
2014 онд Якут улсад болсон “Олонхо” олон улсын язгуур урлагийн наадамд амжилттай оролцсон.
2014 онд Орсын Холбооны Буриад улсад болсон “Нүүдэлчдийн дуу хоолой” олон улсын наадамд ажилттай оролцсон.
2015 онд Америкийн “Old Grey Goose” хамтлагтай хамтран тоглосон.
2015 онд Герман улсад аялан тоглолт хийж байсан.
2015 онд Парисын “ЮНЕСКО”-ын төв танхимд уран бүтээлээ танилцуулж байсан.
2015 онд Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд зориулсан тусгай арга хэмжээнд оролцсон.
2015 оны өвөл Сэлэнгэ аймгийн бүх сумдаар язгуур урлагийг сурталчилж бүтэн сарын аялан тоглолт хийсэн.
2015 онд Шотландын уран бүтээлчидтэй хамтарч тоглосон.
2016 онд нэрт ятгач Ч. Мөнх-Эрдэний Буриад улсад зохион байгуулагдсан “Королёва Ятка” тоглолтонд амжилттай оролцсон
2016 оны хавар МУ-ын шилдэг зохион бүтээгч, хөгжим урлаач Л. Дэмчиггаравын уран бүтээлийг дэмжиж Архангай аймгийн төв болон сумуудаар язгуур урлагаа сурталчилж амилттай тоглоод ирсэн.
2015 - 2016 онуудад олон улсын жазз хөгжмийн GMUB төслийн үйл ажиллагаанд амжилттай оролцож дэлхийн нэр хүндтэй профессор багш нарт Монголын язгуур өв соёлыг танилцуулж байсан.
2016 оноос Алтай ятга, Аху ятга, Тойром бүжиг зэрэг эртний өв соёлуудыг танилцуулж байна.

Уран бүтээлийн сан.

  • Уран бүтээлийн 50 гаруй бүтээлтэй.
  • Анхны уран бүтээл нь “Өвгөдийн захиас”
  • Хамгийн анхны клип нь “Өвгөдийн захиас”
  • Цахим ертөнцийн хамгийн олон тандалттай уран бүтээл нь “Монгол Санта” долоо хоногт дэлхийн 1,200,000 гаруй хүмүүс үзсэн.
  • Хамгийн сүүлийн бүтээл нь Халимагийн алдарт туульч Цагаан-замын дуулсан “Ээж минь” дууг найруулан уран бүтээлдаа тоглож байгаа бөгөөд уг бүтээл нь цахим ертөнцөд хамгийн өндөр тандалттай байна.

Гавъяа шагнал:

  • 2012 оны UBS телевизийн “Ногоон ирээдүй” төслийн Эко элч хамтлаг
  • 2014 онд Якут улсад болсон “Олонхо” олон улсын язгуур урлагийн наадамд амжилттай оролцож Шилдэг уран бүтээл, шилдэг хамтлаг, шилдэг хөгжимчний шагналыг авсан. Мөн Якут улсын соёлын яамны “Талархал” авсан.
  • 2014 онд Орсын Холбооны Буриад улсад болсон “Нүүдэлчдийн дуу хоолой” олон улсын наадмын олны талархал хүлээсэн хамтлагаар шалгарсан.
  • 2014 онд Монгол улс дахь АНУ-ын элчин сайдын яамны “Талархал”
  • 2015 онд Дэлхийн Хөөмэйн Нэгдсэн Холбооны “Оны шилдэг хөөмэйн хамтлаг” - аар шалгарсан.
  • 2016 онд “Авъяаслаг Монголчууд” шоуны шилдэг хамтлаг
  • 2017 онд Ойрад түмний олон улсын язгуур урлагийн наадмын "Гран при" шагнал


А. Санчир - хамтлагийн ахлагч, морин хуурч засварлах

Соёлын биет бус өв тээгч Санлиг-гэлэнгийнхэн овогт Адъяахүүгийн Санчир 1991 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн.
2001 оноос аав Ц.Адъяахүүгээс удмын хуураа өвлөн авч 4 дэх үеийн соёлын биет бус өв тээгч болсон.
2007 онд ЕБС-иа төгсөж Соёлын дээд сургуульд элсэн суралцаж байгаад 2010 онд СУИС-д шилжин суралцсан.
2011 оноос Алтай хамтлагийн ахлагчаар ажиллаж байсан, тус хамтлагийн морин хуурч.

Уран бүтээлчийн онцлог
'А. Санчир нь 4 дэх үеийн соёлын биет бус өв тээгч юм.'


1-р үе: Өвөг эцэг Д. Жанчивсэнгээ нь сайн ноён хан аймгийн сайн ноёны хошууны Сайн ноён хан Намнансүрэнгийн хуурч байсан.

2-р үе: 1920 оны эхээр өөрийн төрсөн дүү Чойвийгийн хүү Өвөрхангай аймгийн Улаан гэрийн урилга дуучин, жүжигчин Лодойсамбын Шаравт (1914-1954) удам дамжсан морин хуураа өвлүүлэн заасан.
Лодойсамбын бага хүү Л. Цэдэв (1930-2002) нь 5 настайгаасаа хуур татаж сурсан тул удмын хуурыг өвлөснөөр сайн ноён хошууны хуурчын удмыг албан ёсоор өвлөгч болсон билээ.

3-р үе: Алдарт хуурч Лодойсамын Цэдэв нь өөрийн 2-р хүү Ц. Адъяахүүд (1961 онд төрсөн) удам дамжсан хуураа өвлүүлсэн.

4-р үе: Удам дамжсан морин хуурч, хөгжмийн багш Ц. Адъяахүү өөрийн бага охин А. Санчирд удмын хуураа өвлүүлснээр 4 дэх үеийн соёлын биет бус өв тээгч юм.

Э. Оюунсүрэн - ятгач засварлах

М. Даваадалай - хөөмэйчин засварлах

Эрдэнэ Олхонууд овогт Мөнхбатын ДАВААДАЛАЙ нь 1991 оны 10 сарын 14-нд Ховд аймгийн Чандмань сумын “Сорьж” хэмээх газар төрсөн.
1999 оноос аав Мөнхбатаас хөөмийн урлагийг өвлөн авсан.
2009 онд 10 жилийн сургуулиа төгсөн
2010 онд СУИС ХУС-ийн онолын тэнхмийн хөөмэйн ангид элсэн орсон.
2014 онд тус сургуулийг мэргэжлийн хөөмэйч баклавар зэргээр төгссөн.
2011 оноос ардын язгуур урлагийн Алтай хамтлагт хөөмийч, цуурч, цохивор хөгжимчнөөр ажиллаж байна.

Уран бүтээлчийн онцлог
М. Даваадалай нь '3 дахь үеийн соёлын биет бус өв тээгч юм.'

1-р үе: Эрдэнэ Олхонууд овогт Буяндэлгэрийн ЧИМЭДДОРЖ
1921 онд Засагт хан аймгийн Эрдэнэбээсийн хошуунд малчин ард Буяндэлгэрийн 3 адхь хүү болон төрсөн. Аав Буяндэлгэрээсээ бичгийн эрдмийг, хөөмийн эрдэмтэй өвлөж авсан.
1945 оны дайнд оролцож явахдаа хөөмийг бие даан үргэлжлүүлэн сурсан бөгөөд дайны дараа нутагтаа эргэн ирж гэр бүлтэй болсноор 9 охин, 2 хүүтэй болсон.
1950-аад онд орон нутгийн соёл урлагийн олон арга хэмжээнд хөөмийлдөж байсан төдийгүй өөрийн их авъяасаа өөрийн отгон хөвгүүн Мөнхбатад өвлүүлсэн.

2-р үе: Эрдэнэ Олхонууд овогт Чимэддоржийн МӨНХБАТ
1969 онд Ховд аймгийн Чандмань суманд Чимэддоржийн 10 дахь хүүхэд болон мэндэлжээ.
Тэрээр 8 наснаасаа эхлэж хөөмийн урлагийг аав Чимэдоржоосоо өвлөж авсан.
1987 онд буюу 18 насандаа цэргийн албанд явсан. Цэргийн алба хааж байхдаа Армийн соёл урлагийн олон арга хэмжээнд оролцож Монголын Армийн 19 дахь их хурлын хүндэтгэлийн тоглолтонд амжилттай оролцож байсан. Цэргийн албыг хаасны дараа нутагтаа эргэж ирсэн бөгөөд өвлөж авсан авъяасаа олон түмэндээ хүртээж гэрээр багшилж байсан. Түүний шавь нараасаа Франц улсын иргэн, хөгжмийн зохиолч Кристоферыг дурдаж болно.
Эрдэнэ Олхонууд овгийн Чимэддоржийн МӨНХБАТ нь хөөмийг чадварлаг эзэмшсэнээс гадна тууль хайлах, магтах төдийгүй ардын богино болон уртын дууг сайхан дуулдаг нутаг усандаа танигдсан соёлын биет бус өв тээгч юм.
Тэрээр хүүхэд насандаа Пионерын зуслангийн алт мөнгөн медал авч байжээ.

3-р үе.Эрдэнэ Олхонууд овогт Мөнхбатын ДАВААДАЛАЙ нь удмынхаа 3 дахь үеийн соёлын биет бус өв тээгч юм.

Т. Арван - дуучин засварлах

Гурав дахь үеийн Оргил овогт Түмэнтогоочийн Арван нь 1992 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод төрсөн.
2006 онд Дорноговь аймгийн хуурч Мижиддоржоор морин хуурын анхны хичээл заалгасан.
2010 онд Дорноговь аймгийн 3-р арван жилд ерөнхий боловсрол эзэмшсэн.
2010 онд СУИС ХУС-ийн онолын тэнхмийн хөөмэйн ангид элсэн орсон.
2014 онд тус сургуулийг мэргэжлийн хөөмэйч баклавар зэргээр төгссөн.
2011 оноос Алтай хамтлагийн хөөмийч, ард цээл хоолойтой, ерөөл магтаалчаар ажиллаж байна.

Б. Гүрбазар - товшуурч, бие биелээч засварлах

12 үеийн соёлын биет бус өв тээгч Шаавай овогт Балганы Гүрбазар нь 1991 онд Увс аймгийн Улаангом суманд Балганы 4 дэхь хүү болон мэндэлсэн. Бага наснаасаа аав Балганаар бий биелгээ икэл хуур заалгасан.
2009 онд Завхан аймгийн ХБК-д Ёочин мэргэжлээр төгссөн.
2011 оноос “Алтай ”хамтлагт Хөөмэйч бий биелгээ, товшуур хөгжимчнөөр ажиллаж байна.

Уран бүтээлчийн онцлог
Дээд өвөг:

(1) Аккурам, (2) Чаак-Өрдөг, (3) Дуваан, (4) Улаанхүү, (5) Омбо, (6) Цэнд, (7) Аюурзана, (8) Балжин, (9) Дүүдэй, (10) Дурмаг, (11) Балган, 11 дэх үеийн өв уламжлагч Балганы 4 дэх хүү Гүрбазар, 5 дахь хүү Ганзориг нар 12 үеийн соёлын биет бус өв тээгчид юм.

10-р үе
Дурмаг нь 1940 онд Увс аймгийн Тариалан суманд Дүүдэйн 2 дахь хүү болон мэндэлжээ. Бага наснаасаа аав Дүүдэйгээр икэл хуур, бий биелгээ заалгажээ. Тэрээр цэргийн алба хааж байхдаа барилгын ажил хийдэг байсан ба тухайн үеийн нийгмийн хөгжлийн бодлогоор Монгол орныхоо барилгын салбарт үр бүтээлтэй ажиллаж улсын тэргүүний барилгачин болж байжээ.

11-р үе
Балган нь 1960 онд Увс аймгийн Улаангом суманд Дурмагийн 1 дэхь хүү болон мэндэлжээ.Бага наснаасаа аав Дурмагаар икэл хуур, бий биелгээ заалгаж тэрээр бага наснаасаа ардын урлагын наадмуудад оролцож олон сайхан тэргүүн байрнуудын эзэн болсон билээ.Эцэг эхээсээ өвлөж авсан тэр сайхан авъяасаа үр хүүхдүүддээ өвлүүлэн өгч одоог хүртэл ардын урлагтаа зүтгэж байна. 2008 ардын урлагын наадмаас МУТА цол 2011 онд СТА цол 2012 ЮНЕСКО шилдэг зуун өв тээгчээр батламжлав.

12-р үе Б. Гүрбазар нь ухаан орох цагаасаа аавыгаа дагаж биелсээр 12 үеийн бий биелээч болжээ. Тэрээр Алтай хамтлагт бий биелгээ, хөөмий, товшуур хөгжимчнөөр ажиллаж байна.


Б. Ганзориг - бий биелээч засварлах

12 үеийн соёлын биет бус өв тээгч Шаавай овогт Балганы Ганзориг нь 1994 онд Увс аймгийн тариалан суманд Балганы 5 дахь хүү болон мэндэлсэн. Бага наснаасаа аав Балганаар бий биелгээ икэл хуур заалган ардын урлагаа өвлөн тээж явна. 2011 онд 10 жилийн сургуулиа төгсөн 2012 онд Жигжидын нэрэмжит кино урлагын сургуульд кино найруулагч мэргэжлээр суралцаж байна. 2011 оноос Ардын язгуур урлагын “Алтай ”хамтлагт Биелээч икэл хуур ч хөгжимчнөөр ажиллаж байна.

Уран бүтээлчийн онцлог
Дээд өвөг:

(1) Аккурам, (2) Чаак-Өрдөг, (3) Дуваан, (4) Улаанхүү, (5) Омбо, (6) Цэнд, (7) Аюурзана, (8) Балжин, (9) Дүүдэй, (10) Дурмаг, (11) Балган, 11 дэх үеийн өв уламжлагч Балганы 4 дэх хүү Гүрбазар, 5 дахь хүү Ганзориг нар 12 үеийн соёлын биет бус өв тээгчид юм.

10-р үе
Дурмаг нь 1940 онд Увс аймгийн Тариалан суманд Дүүдэйн 2 дахь хүү болон мэндэлжээ. Бага наснаасаа аав Дүүдэйгээр икэл хуур, бий биелгээ заалгажээ. Тэрээр цэргийн алба хааж байхдаа барилгын ажил хийдэг байсан ба тухайн үеийн нийгмийн хөгжлийн бодлогоор Монгол орныхоо барилгын салбарт үр бүтээлтэй ажиллаж улсын тэргүүний барилгачин болж байжээ.

11-р үе
Балган нь 1960 онд Увс аймгийн Улаангом суманд Дурмагийн 1 дэхь хүү болон мэндэлжээ.Бага наснаасаа аав Дурмагаар икэл хуур, бий биелгээ заалгаж тэрээр бага наснаасаа ардын урлагын наадмуудад оролцож олон сайхан тэргүүн байрнуудын эзэн болсон билээ.Эцэг эхээсээ өвлөж авсан тэр сайхан авъяасаа үр хүүхдүүддээ өвлүүлэн өгч одоог хүртэл ардын урлагтаа зүтгэж байна. 2008 ардын урлагын наадмаас МУТА цол 2011 онд СТА цол 2012 ЮНЕСКО шилдэг зуун өв тээгчээр батламжлав.

12-р үе Б. Ганзориг нь ухаан орох цагаасаа аавыгаа дагаж биелсээр 12 үеийн бий биелээч болжээ. Тэрээр Алтай хамтлагт бий биелгээ, хөөмий, товшуур хөгжимчнөөр ажиллаж байна.

Соёлын судалгаа засварлах

Алтай ятга / (НТ VI - VIII зуун) засварлах

2008 онд Ховд аймгийн Манхан сумын Жаргалант Хайрханы хадны булшнаас ШУА-ын Археологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилчид олсон.
2008-2014 онд хадны 13 булшны эд зүйлсийг Герман улсад судалгаанд явуулсан.
Судалгаагаар эртний нүүдэлчдийн 6-8 зуунд хамаарах өнцөгт ятга хэмээн судлагдсан.

2011 - 2014 оны хооронд соёл судлаач Д. Ганпүрэв Жаргалант хайрханы археологийн хөгжмийн олдворыг нүүдэлчдийн ахуй соёлын орчинд судлаж эртний нүүдэлчдийн тоглож байсан энэхүү ятга нь чавхдаст хөгжмийн ангилалын ятгын бүл зэмсгийн Алтайн язгуурын нэмэлт гартай өнцөгт ятга мөн болохыг тогтоосон. Судалгааны хүрээнд дахин сэргээгдэх хөгжмийн зэмсгийг “Алтай ятга” хэмээн нэрлэсэн.
2014 оны 5 сарын 16-д олон нийтэд болон олон улсын хэмжээнд танилцуулах зорилгоор “Алтай ятгыг дуурьсуулах их ёслол”-ыг амжилттай зохион байгуулсан.
2014 - 2015 онд Алтай ятганд зориулж нийт 14 бүтээлийг соёл судлаач, хөгжмийн зохиолч Д. Ганпүрэв туурвисан. Мөн Монгол, ОХУ, БНХАУ, Турк улсын төрийн тэргүүнүүдэд ёслол хүндэтгэлийн бэлэг болгон гардуулж Монгол - Түрэг угсаатанд амжилттай хөгжүүлж байна.

Алтай ятгын түүх засварлах

“Монгол Алтайн баруун хэсгийн түүх археологийн дурсгалууд - 2 / Ховд аймаг” төслийн хүрээнд 2008 онд Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулны хадны хагалбарт хийсэн булшны малтлагаар дахин давтагдашгүй нэгэн хөгжмийн зэмсгийг “Хүрэл ба түрүү төмөр зэвсгийн үеийн судалгааны үе”  тасгийн эрхлэгч,  доктор, дэд профессор Ц. Төрбат, эрдэм шинжилгээний ажилтан Д. Батсүх, Т. Батбаяр, Н. Баярхүү, Т. Идэрхангай нар олдворлосон. Энэхүү чавхдаст хөгжмийн зэмсгийг булшны болон бусад эд зүйлсийн насыг үндэслэн 7- 8р зуун буюу эртний Түрэгийн үе гэж Монгол Германы хамтарсан археологчид тогтоосон байна.

Алтай ятгыг дахин сэргээн нутагшуулах засварлах

Тус олдворыг олдсон газар, хамаарах ангилалаар нь “Алтай ятга” буюу Алтайн нуман ятга гэж нэрлэсэн.  Олдворыг дахин сэргээх, хөгжүүлэх төслийг Монгол Угсаатны Хөгжмийн Товчооны тэргүүн, соёл судлаач Д. Ганпүрэв санаачилж 2011 – 2013 оны хооронд Алтай ятгыг дахин сэргээх, нутагшуулах, хөгжүүлэх ажлын судалгааг амжилттай хэрэгжүүлж судалгааны хүрээнд гаргасан зураг төслийн дагуу 2013 оны 9-р сард “Эгшиглэн Магнай” хөгжмийн үйлдвэрийн захирал, МУУГЗ, хөгжим урлаач П. Байгалжавд тус Алтай ятгыг захиалснаар дахин эгшиглэв.

Алтай ятгын эх олдвор нь Монголын Үндэсний Түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа бөгөөд дахин сэргээгдсэн эхний арван хөгжмөөс Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНТУ-ын ерөнхийлөгч нарт төрийн хүндэтгэл ёслолын бэлэг болгож өгсөнөөс гадна Халимаг,  ӨМӨЗО, Буриад, Тайвань зэрэг улс орны музей болон Ховд аймгийн Манхан сум, Увс аймгийн орон нутгийг судлах музейд тавигдав.

Алтай ятгыг хөгжүүлэх товчоон засварлах

2011 оны 9 сард археологийн хөгжмийн олдворын талаар дотны найз ШУА-ын Физикийн Хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Баяннасанаас дуулав.

2011 оны 10 сард ШУА-ын ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т. Галбаатар гуайтай олдворын талаар сонирхож уулзав.

2011 оны 11 сарын 11-д Алтай хамтлаг байгуулагдав.

2012 оны 3 сард дахин сэргээгдэх зэмсгийн анхны гар зургаа гаргав. ШУА болон Археологийн Хүрээлэнд танилцуулав.

2013 оны 5 сард эх олдворыг үзэхээр Германы улсыг зорьлоо.

2013 оны 6 сарын эхээр эх орондоо эргэж ирээд анхны нарийн хэмжээст зургийг Corel 6x программаар зурав.

2013 оны 07 сард "Эгшиглэн Магнай" үндэсний хөгжмийн үйлдвэрийн эзэн, МУГЗ, урлаач, П. Байгалжавтай биечлэн уулзаж Алтай ятгын олдвор болон түүнийг хэрхэн дахин бүтээж болох талаар ярилцав.

2013 оны 09-р сарын 10-д албан ёсны хамтран ажиллах саналыг "Эгшиглэн Магнай" үндэсний хөгжмийн үйлдвэрт хүргүүлсээн Алтай ятга анхны үйлдвэрлэлтэнд оруулав. 

2013 оны 09 сарын 24-д Алтай ятгын анхны эгшигийг нэрт ятгач Ч. Мөнх-Эрдэнэ дуугаргав. Алтай ятгын анхны чавхдас ер бусын, гайхалтай дуугарсан нь хэсэг хүмүүсийг алмайруулав.

2013 оны 10 сараас Алтай ятгыг тоглох арга барилын судалгаа явагдсанаас гадна Бодонгууд Дөшийн "Дайны бурхан" найраглалаас сэдэвлэсэн "Домогт нүүдэлчид" бэсрэг тууль, "Хөх Алтайн уянга" бүтээлүүдийг анхлан зохиов.

2014 оны 1 сарын 20-д эх олдвор Герман улсаас эх нутагтаа эргэж ирлээ.

2014 оны 3 сард удаах Алтай ятгаа "Эгшиглэн Магнай" үндэсний хөгжмийн үйлдвэрт захиалж хийлгэв.

2014 оны 3 сарын 15-п Алтай ятгыг дуурьсуулах их цэнгүүнд зориулж 60 хүний найрал дуу, симфони найрал хөгжимд зориулсан "Хүндэтгэлийн магтуу" –ыг  соёл судлаач, хөгжмийн зохиолч Д. Ганпүрэв зохиов.

2014 оны 3 сарын 22-д урлаг судлалын ухааны доктор, хөгжмийн зохиолч Н. Жанцанноров гуайтай уулзаж Алтай ятгыг танилцуулав.

2014 оны 4 сарын 8-д "Талын дайчдын өв соёл" үзэсгэлэн Монголын үндэсний түүхийн музейд нээгдсэнээр урд өмнө үзэж, сонсож байгаагүй, хэний ч санаанд үл ором Алтай ятга анхны эгшигээ ард түмэндээ хүргэснээр үзэсгэлэнгийн нээлтийг амжилттай нээв.

2014 оны 5 сарын 1-д нэмж 2 Алтай ятга захиалав.

2014 оны 5 сарын 10-д "Алтай ятга"-ын анхны баримтал киноог Монгол Угсаатны Хөгжмийн Товчооноос олон нийтэд танилцуулав.

2014 оны 5 сарын 16-д Алтай ятгыг дуурьсуулах их ёслолыг Монгол Угсаатны Хөгжмийн Товчооноос АСА циркт зохион байгуулав.

(Дайчин баатар эрийн тоглож байсан 1400 жилийн өмнөх Алтай ятгыг энэ цагийн их аварга Д. Дагвадорж хүндэтгэлийн тайзнаа нэрт ятгач Ч. Мөнх-Эрдэнэд гардуулснаар Алтай ятгыг анх удаа олон түмэнд зориулж цэнгүүлэв. Тус их ёслолд ГХЯ-ны сайд Л. Болд, Герман улсын элчин сайд Р. Тийдеман нар Алтай ятгыг “Монгол Германы соёлын харилцааны бэлэг тэмдэг” болгож албан ёсоор батламжлав.)

2014 оны 6 сарын 16-д МУ-ын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Алтай ятгыг хөгжүүлэх баг хамт олныг хүлээн авч уулзав. Энэ уулзалтаар ноён ерөнхийлөгчид 5 дахь Алтай ятгыг бэлэглэв.

2014 оны 6 сарын 16 – аас 7 сарын 11-ны хооронд Алтай ятгыг Якут, Буриад улсуудад сурталчлан цэнгүүлэв.

2014 оны 8 сарын 21-д 6 дахь Алтай ятгыг МУ-ын тэргүүн хатагтай Х. Болормаа Хятад улсын тэргүүн хатагтай Пэн Лиюань - д бэлэглэв.

2014 оны 9 сарын 4-д 7 дахь Алтай ятгыг МУ-ын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Орос улсын ерөнхийлөгч В. Путинд төрийн хүндэтгэлийн бэлэг болгон өгөв.

2014 оны 9 сарын 24-д 8 дахь Алтай ятгыг Халимаг улсын үндэсний төв музейд байршуулсан нь эртний Монгол угсаатанд албан ёсоор Алтай ятгыг танилцуулсан бодит ажил болов.

2015 оны 2 сард Турк улсын Жихан олон нийтийн хэвлэл мэдээллийн сувгаар “Алтай ятга”-ыг танилцуулав

2015 оны 3 сарын 20 - оос 4 сарын 6 - ны хооронд Герман, Франц, Турк улсуудад танилцуулах тоглолтыг Монгол Угсаатны Хөгжмийн Товчооноос зохион байгуулав.

2015 оны 3 сарын 27-д Парисын ЮНЕСКО-ын төв танхимд эгшиглүүлэв.

2015 оны 4 сард Турк улсын Анатоли олон нийтийн хэвлэл мэдээллийн сувгаар “Алтай ятга”-ыг танилцуулав.

2015 оны 4 сарын 6-д Турк улсын Ерөнхийлөгчийн ордонд уригдаж “Алтай ятга”-ыг танилцуулав.

2015 оны 6 сард БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах “ТИКА” агентлагийн хүсэлтээр тус улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганд нэг “Алтай ятга” -ыг захиалж хийлгэв.

2015 оны 7 сард “Алтай ятга” - ын түүхийг Истанбүл хотын Их, Дээд Сургуулийн түүхийн хичээлийн хуваарьт оруулж заах санал ирэв.

2015 оны 11 сард 13 чавхдаст “Алтай их ятга” -ыг хөгжим урлаач П. Байгалжав урлав.

2016 оны 6-р сард Алтай ятга болон Аху Ятгаар марк бүтээх саналыг Монгол Шуудан компаниас авлаа.

2016 оны 7 сарын 1-д Алтай ятга, Аху ятга, Тойром бүжгийг олон нийтэд танилцуулах зорилгоор Чойжин Ламын Сүм музейн хэрмэн хашаан дотор “Домогт нүүдэлчдийн асар өргөө” нүүдлийн театрыг байгуулав.

2016 оны 7-р сард ӨМӨЗО-ны Хөх хотын “Морин хуурын музей”-д Алтай ятгыг залав.

2016 оны 10 сарын 26-д Алтай ятга болон Аху ятгын марк үйлдвэрлэлтээс гарлаа.

2016 оны 11 сарын 11-ны 11 цагт Алтай ятга болон Аху ятгын маркын нээлт Монгол шуудан компани дээр зохион байгуулагдав.

2017 оны 4 сарын 22-д Алтай ятгыг Тайван улсын Засгийн газрын дэргэдэх Монгол Төдвийн хорооны музейд тавьлаа.

2017 оны 8 сарын 5-д Увс аймгийн музейн ойг угтаж судлаачийн зүгээс нэг Алтай ятгыг тус музейн сан хөмрөгт хадгалуулав.

2018 оны 4 сарын 8-д Алтай ятгын урлаачийг сургаж бэлтгэх талаар МУГЗ П. Байгалжавтай зөвлөлдөв.

2018 оны 4 сарын 22-д Алтай ятга урлаач Л. Лхагвааг тус хөгжмийг хөгжүүлэх, олон түмний хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр бэлтгэгдэж гаргав.

2018 оны 5 сарын 12-д Алтай ятгын тоглолтыг ОХУ-ын Халимагийн Элистэ хотод зохион байгуулж, "Ойрад түмэн" олон улсын наадамд оролцов.

2018 оны 5 сарын 16-д Алтай ятгын анхны үйлдвэрийн суурийг "Билэг" дээд сургуулийн үйлдвэр технологийн салбарыг түшиглэж байгуулав.

2018 оны 5 сарын 20-23-д Ховд аймгийн Манхан сумын соёлын төв болон тус сумын 10 жилийн сургуулийн 90 жилийн ойг угтаж судлаачийн зүгээс нэг Алтай ятгыг Ховд аймгийн Манхан сумын соёлын төвд дурсгал болгон хадгалуулав.

Үйл ажиллагааны үеэр 4 өдөр Алтай ятгын сургалтыг зохион байгуулж, нутгийн ард олонд танилцуулах үйл ажиллагааг тус сумын соёлын төвийн эрхлэгч Цэрэнбадамтай хамтран зохион байгуулав.

2018 оны 5 сарын 24-д Алтай ятгыг 1400 жил бөөцийлэн хадгалсан Ховд аймгийн Манхан сумын Жаргалант Хайрханы Өмнөхийн аманд орших хадны булшинд хүндэтгэл үзүүлж уул, ус, лув савдагийг баясгаж Алтай ятгын хөг эгшигийг тэгшлэв, үүнтэй холбоотой тахилгыг Манхан сумын орон нутгийн удирдлагийн зүгээс зохион байгуулав.

2018 оны 5 сарын 24-д Ховд аймгийн Манхан сумын ард түмэнд Алтай ятгын тоглолтыг сонирхуулав.

Алтай их ятга/ хөгжүүлсэн ятга засварлах

Аху их ятга / (НТ ХIII зуун) засварлах

Тойрон бүжиг / (Шинэ чулуун зэвсэг) засварлах

Дэвсэх бүжиг нь эртний нүүдэлчдийн найр цэнгээний нэг хэсэг бөгөөд эх сурвалж нь Монгол улсын газар нутаг дээрх хүй нэгдлийн үе болон хүрлийн үеийн хадны сүг зурагны дүрслэлээр илэрдэг. Үүний сацуу хадны сүг зургийн дүрслэлээр бүжиг дэглээч, доктрант М. Мөнгөнцэцэг анд багагүй ажил хийснийг тэмдэглэх нь зүйтэй. Тэнгэр дээдсийн бичээс дүрслэлийг олон мянган жилээр өгүүлэх эдгээр дүрслэлүүдэд дээд өвгөдийн нууцлаг соёлын бодит жим оршиж байгаа гэдэгт би итгэлтэй байдаг.
1400 жилийн өмнөх “Алтай ятга” археологийн хөгжмийн олдворыг дахин сэргээх судалгааны үеэр ШУА-ын Археологийн Хүрээлэнгийн захирал асан Д. Цэвээндорж гуайтай өвгөдийн нууц хэлний оньсыг тайлах талаар ярьж зогсохдоо нэгэн сонин түүхэн баримтыг сонордож билээ. Түүний 1983 онд бичиж хэвлүүлсэн “Монголын хүй нэгдлийн дурсгал” номонд Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт орших Зураагийн улаан хадны зурагт дүрслэгдсэн бүжиж буй мэт хүмүүсийн талаар” сонирхолтой баримт дурдагдсан талаар сонсоод ихэд билэгшээлээ. Тэрээр - “Хоёр талруугаа салаалсан малгай өмссөн, нэг гартаа хэнгэрэг мэт зүйл барьж, нөгөө гараа өргөсөн, бүжиг бүжиж буй мэт урт хормойтой дээлтэй хүмүүсийн сүг зургийн талаар тайлбарласан юм. Зарим тохиолдолд хормойноос нь цацаг унжиж байдаг” гэжээ. Хэнгэрэг барьсан, тусгай хувцастай зэргээс үзэхүүл энэ нь тэнгэртэй харьцдаг дэвсэх тойромын анхны мөр гэлтэй. Үүнтэй холбоотой бас нэгэн баримт нь Төв аймгийн Их тэнгэрийн аман дахь Улаан зосон зургаас илэрэх бөгөөд зураг дээрх гар гараасаа барилцан бүжиглэх хүмүүсийн дүрс нь мэдээж дэвсэх тойромын үйл хөдлөлийг илэрхийлдэг. Энэ баримтаар Монголчууд эртний сурвалжит “Дэвсэх тойром бүжиг”-ийн их улбаатай бөгөөд түүний салбарласан төрөл нь өнөөдрийн Буриад зоны “Ёохор”, Баруун Монголын “Хантарган”, “Ээрэн хүрээ”, Өвөр Монгол түмний “Андай” тойрон бүжгүүд болон Якутын олонхоороо бүждэг тойрон бүжгүүдийг нэрлэж болохоор.... Их Монгол улсын төрт ёсны хөтөлдөг соёлуудын нэг нь “Дэвсэх тойром бүжиг” байсныг “Монголын Нууц Товчоо”-ны 57 зүйлээс тодруулж болно. Төрт ёсны хэмээсний учир нь: Хамаг Монгол, Тайчууд нар Хоталыг хаанд өргөмжлөөд Онон мөрний хөндийд Хорхунагийн саглагар модны дор Хавирга газрыг халцартал Өвдөг газрыг үлтэртэл Дэвхцэн бүжиглэж хуримлав хэмээн тэмдэглэн үлдээжээ.


Холбоо барих: 99167471 Email: boertemusic@gmail.com засварлах