Миний бие Лхамсүрэн овогтой Ариунболд нь 1995 оны 2 сарын 25 ны өдөр улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлах 1 төрхөд төрсөн . оршин суугаа хаяг ХУД 8 хороонд оршин суудаг , Ам бүл 4 миний эцэг Жамбаа овогтой Гансүх нь одоогоор грүппд байдаг. Миний эх Сэдэд овогтой Лхамсүрэн нь хуучин худ - ийн оёдлын үйлдвэрт 30 жил ажилж байгаад тухайн үеийн нийгэм эдийн засгийн өөрчлөлтийн улмаас үйлдвэр нь хаагдаж улмаар чингэлтэй дүүрэгт оршин байх урт цагаан хэмээх хар зах дээр жижиг гэр ахуйн бараагаар 2003 аас 2015 он хүртэл наймаа эрхэлсэн тухан үеийн нөхцөл байдлаас хамаарч зах хаагдсанаар ээж ажилгүй хэсэг байсан ба өөрийн оршин суугаа газартаа жижиг дэлгүүр өөрийн найзын хамт түрээсэлж өдийг хүртэл ажиллаж байгаад тэтгэвэртээ сууж 2021 оноос тухайн газартаа Хүрэл шигтгээ ХХК гэх жижиг оёдлын үйлдвэрт ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Эгчийн маань хувьд / Л.Уянга / Хөдөө Аж Ахуйн Их Сургууль - ийг ургамал хамгаалал хорио цээрийн хяналт үнэлгээ гэх ангид элсэн орж 2014 онд төгсөж өдийг хүртэл мэргэжлээрээ ажиллаж чадалгүй олдсон ажил бүрийг гололгүй хийж явсаар . Миний би Лхамсүрэн овогтой Ариунболд нь Яармагт бага насаа бусад хүүхдийн адилаар шинээр гарж буй ном сонин сэтгүүл , гадаад дотоодын дуу хөгжим , кино урлаг-ийг сонирхож оролдож өнгөрөөсөн байдаг. Арван жилээ анх ХУД ийн 60 сургуульд орж 9 ангиа төгсөх жил улаан шугамны доогуур орж төрөлх сургуулаас - аа шилжин БЗД ын 21 сургуульд 2010 онд элсэн орж 10 - 11 анги аа тус тус суралцаж төгссөн . Арван жилээ B үнэлгээтэй төгсөж Элсэлтийн ерөнхий шалгалтаа - аа БЗД ийн батлан хамгаалахийн их сургуульд дээр өгч нийт гурван хичээлээр шалгалт өгч тус гурван хичээлийнхээ босго оноогоор их дээд сургууль болон коллеж хайж явсаар 2013 онд чингэлтэй дүүргийн харьяа ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИД гёодезийн техникч мэргэжэлээр элсэн орж гурван жил сурсан сурах явцад ямар нэг ёс зүй , хүмүүжлийн асуудал гаргалгүй байсаар 2015 оны 6 сарын 16 нд сургууль аа төгсөж тухайн ондоо идэвхтэй ажил хайж олдсон ажил бүрээ гололгүй хийж явсаар 2016 оны 06 сард Геодезийн техникч мэргэлжлээрээ Гёокад ХХК компанид техникчээр ажилд орж Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт шинээр баригдаж байсан Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал - ийн хэмжилтийн баг хамт олны дунд орж ажиллан тодорхой хэмжээгээр туршлага сууж их зүйл сурч мэдэж авсан юм . Дараа жил нь монгол улсын үндсэн хуульд заасны дагуу эр цэргийн зарлан ирж цэрэгт татагдан 2017 оны 08 сард Зэвсэгт хүчний 014 ангид хуваарьлагдаж эр цэргийн албаа хааж 2018 оны 04 сард цэргийн бэлтгэл үүрэгтнээр халагдсан. Тухайн жилдээ сурсан мэргэжилээрээ ажиллахаар эрс шийдэн нэгэн хэмжилтйин компанид ажилд орж 2 сар ажиллаж байх хугацаанд инжнер-ийн түвшинд ажиллаж чадахгүй байна гэх шалтгаанаар ажиллаасаа гарж олдсон ажил болгоныг гололгүй хийж явсаар 2019 онд цэрэг цагдаагийн байгууллагад орж ажиллахаар эрс шийдэн хууль сахиулахийн их сургуулийн ахлагчийн сургуулийг судалж эхэлсэн бөгөөд тухайн оны 08 сард НХЖХ - ОНАБХ албаны ЭХГ- т орохоор бичиг баримтаа бүрдүүлж өгсөн нь цагдаагийн алба хаагч болох эхлэл тавигдсан . 2020 оны 08 сард албан ёсоор курс дамжаагаа төгсөн тухайн газрын ДББХХ-т харуулын цагдаагаар ажилд орсоноор миний ажил амьдралд эрчимтэй ахиц гарч ажилын хажуугаар дээд боловсролтой болохоор шийдэн 2021 онд Хан уул дүүрэгт байрлах Орхон их сургуулийн Эрх зүйн /эчнээ оройн / ангид элсэн орж 2 жил суралцан 2023 онд эрх зүйн бакалавар зэрэгтэй төгссөн .