Пацифизм (pacificus латин үг – энхийг сахиулагч, pax- энхтайван ба facio - хийх) – дайныг эсэргүүцсэн хөдөлгөөн. Дайны ёс суртахуунгүй байдлыг авч хэлэлцэх нь дайнаас урьдчилан сэргийлэх гол арга гэж уг хөдөлгөөнийхөн үзэж байв.