Bauyrjan Sultan
Хайсвай овогтой Султаан 1945 оны 11-р сарын 22-нд Монгол Улс, Ховд аймгийн Илүүтэн Тохой гэдэг газар Хайсвайн ууган хүү болон төржээ. Бага насаа эцэг эхийн хүмүүжилд өнгөрөөж 1954 онд Ховд сумын бага сургуулийг төгссөн. Ховд аймгийн төвийн 10 жилийн бүрэн дунд сургуулийг 5-р ангид 1958 онд суралцаад 1964 онд 10-р ангийг төгссөн.
Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд хуваарьлагдан 1964-1965 онуудад тус сургуулийг 1-р ангийг онц сайн дүнтэй төгссөн учир хуучнаар Бүгд Найрамдах Социалист Чехославик Улсад /БНСЧУ/ суралцахаар хуваарилагдсан байна. 1965-1971 онуудад Чех Улсын Братислав хотын Словакийн Техникийн дээд сургуулийн химийн технологийн факультет-д суралцан Арьс Ширний Инженер Технологич мэргэжлээр 1971 оны 7-р сард төгсөж ирсэн байна.
ХХҮЯамны /хуучнаар/ томилолтоор 1971 оны 7-р сарын 25-наас Том Ширний Үйлдвэрт хуваарлагдан ирж үйлдвэрлэлийн дадлага, лаборант, эд шалгагч, мастер зэрэг ажлуудыг хийж байгаад 1972 оны 9-р сарын 15-наас Арьс Ширний Үйлдвэрийн Нэгдлийн МТХБХ-т химийн материалын мэргэжилтнээр шилжин ажиллаж байсан.
1976 оны 9-р сарын 16-наас ХХҮЯамны шийдвэрээр Шевретийн үйлдвэрийн ерөнхий инженер,
1981 оны 6-р сарын 8-наас АШҮНэгдлийн захиргааны 222 тоот тушаалаар захиргааны шийдвэрээр Ноосны цехийн дарга,
Эрдэм Шинжилгээний Туршилтын Төвд эрдэм шинжилгээний ажилтан, Секторын эрхлэгч
1997 онд Эрдэм Шинжилгээний Туршилтын Төвд захирал
1999 онд Арьстрейд ХХК, РЕБС БХН-ын захирал
Монгол Улсын ХААИС-ын харьяа Хөнгөн Үйлдвэрийн Зохион Бүтээх Төвийн Эрдэм Шинжилгээний төвд 2001 он хүртэл тус тус ажиллаж байсан.
Х.Султаан нь үндсэн мэргэжлээрээ арьс ширний үйлдвэрийн салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж хэсэг нөхдийн хамт хонины арьсаар зөөлөн савхи буюу НАППА боловсруулах технологийг гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлсэн учир 1986 онд Монгол Улсын Төрийн Шагнал хүртсэн байна. Мөн түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг үнэлж, хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиудаар шагнуулж байсан.
Х.Султаан нь өндөр ур чадвартай инженер бөгөөд ажилсаг, хөдөлмөрч, хамт олондоо хүндлэгдсэн, эвсэг, согтууруулах ундаа хэрэглэдэггүй бөгөөд энэ талаараа хойч үе, залуу үеийнхэндээ үлгэр дуурайлал болдог нэр хүндтэй, үнэнч шударга, даруу төлөв байдлаараа Монгол Улсын тэргүүний сэхээтний нэг байсан байна.
Х.Султаан 2001 оны 2-р сарын 14-нд зуурдаар нас барсан.
Өөрийн ажиллаж амьдарч байсан энэ хугацаанд засаг захиргааны ямар нэгэн ял шийтгэл авч байгаагүй байна.