Бясалгал бол төвлөрөл биш харин түүний дагалдах үр дүн юм. Ажиллаж хөдөлмөрлөх, сурч боловсроход танд хичээл чармайлт хэрэгтэй бол амран тайвширахад хичээл чармайлт хэрэггүй. Улам улам биеэ суллаж тайвшруулахад болно. Жишээ нь: Унтахад бидэнд хичээл чармайлт хэрэггүй. Унтая, унтая алив хурдан унтаатхъя гээд унтаж чаддаггүй. Харин бясалгал бол нойрноос ч гүн амралт юм. Нэгэнтээ та гүн амралтыг авахад та илүү сайнаар төвлөрч чадна шүү дээ. Ер нь унтах үед юу болдог вэ? Таны сэтгэл, оюун ухаан өөрсдийн эх булаг ундарга руугаа орж, ой санамж сэрүүн байдаг. Тийм ч учраас бид зүүдэлдэг. Энэ нь гүн гүнзгий амралт биш юм. Харин бясалгалын үед үргэлж гадагшаа чигтээ сэтгэлийг дотогшоо чиглүүлснээр оюун ухаан, ой санамжаа ажиглах ба, энэ үед зөвхөн сайн дурын үйл ажиллагаа болох зүрх цохилох, амьсгалах гэх мэт хичээл чармайлтгүй үйлдлүүд явагддаг. Сэтгэл сэрүүн таатай, оюун ухаанд сайн мууг ялгахуй үгүй болж ой санамжаас гарах бодлын хэлхээг хөндлөнгийн ажиглагч мэтээр сэтгэл ажигладаг. Энэ үед та өөрийн дотоод мөн чанартай холбогдож ямар нэг бодол ирлээ ч танд саад болохооргүй болдог. Энэ бол жинхэнэ гүн амралт юм.