Монголын хот байгуулалтын хөгжлийн танхим нь хот байгуулалтын хөгжилд дэмжлэг үзүүлэх хот байгуулалтын хөгжилд таатай нөхцөл бүрдүүлэх гадаад дотоодын байгууллагуудтай хөгжлийн эдийн засаг, техник, хамтын ажиллагаа хөгжүүлэх, өөрийнорны хот байгуулалтыг шинэ түвшинд хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой мэргэжлийн байгууллага юм.

МХБХТанхимын удирдах зөвлөлийн дарга МХБХТ-ын ерөнхийлөгчөөр М. Батбаяр, удирдах зөвлөлийн гишүүдээр хот байгуулалт, зураг төслийн салбарын тэргүүлэх мэргэжилтэнүүд, гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагууд гишүүнчлэлтэйгээр ажиллаж байна. МХБХТанхимын гишүүн олон улсын түвшинд хот байгуулалт, зураг төслийн үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын “CREATIVE COLLABRATION LIMITED” ХХК-тай Концепц Дизайны чиглэлээр, ОХУ-ын “СТБ ПРОЕКТ” ХХК –тай Германы Allplan -2013 программ хангамж, орчин үеийн зураг төсөл үйлдвэрлэлийн чиглэлээр, Герман улсын Мэргэшсэн Архитекторуудын нэгдэл “RHEINSCHIENE architect” ХХК-тай “ECO CITY” хот байгуулалтын чиглэлээр Монголын болон олон улсын байгууллагуудтай хот байгуулалт, зураг төсөл, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. Барилга Хот Байгуулалтын Яам, Хот Байгуулалт, Барилгын Зураг Төслийн Институт болон ижил төстэй байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх давтан сургах, төсөл хөтөлбөрт зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зураг төслийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын Засаг даргын тэргүүлдэг Монголын Хотуудын Холбоотой хамтран орон нутаг, хот суурин газрын хөгжлийн бодлогыг тодорхойлох, тулгамдсан асуудлыг тодорхойлох, гадаад дотоодод туршлага судлах, сургалт семинарыг зохион байгуулдаг.